Бид гуниггүйгээр аз жаргалтай, үхэлгүйгээр амьдралтай, азгүйтэлгүйгээр амжилттай, уур уцааргүйгээр нинжин сэтгэлтэй байдаггүй. Таныг ойлгож байгаа гэж бодож байна. Ордуудын тухай ч гэсэн ижил зүйл хэлж болно. Бид бүгд эерэг болон сөрөг зан чанартай. Гэхдээ бид өөрсдийн давуу болон сул талаа хөгжиж, дэвшихийн тулд ашиглаж сурах хэрэгтэй.


Хонь

Хонины ордны хүмүүс эрч хүчтэй, хөгжилтэй хүмүүс байдаг. Тэд зоригтой, амбицлаг, итгэлтэй, эршүүд, асуудлыг шийдвэрлэж чаддаг хүчирхэг хүмүүс. Хонины ордны хүмүүс өрөөнд орж ирснээр өрөөг гэрэлтүүлдэг.

Харин нөгөө талаас тэд маш амархан уурлаж, уцаарлаж, гомдоллодог. Тэд ямар нэгэн зүйл хийгдэх ёстойгоороо хийгдэхгүй бол уурлаж, бусдыг сонсдоггүй. Хэрэв хонины ордныхон өөрсдийнхөө сул талыг удирдаж чадвал тэд өөрийн гэрлээ бусдад түгээж чадна.


Үхэр

Үхрийн ордны хүмүүс амьдралынхаа тогтвортой байдлыг хадгалахын тулд тууштай ажилладаг. Тэд хайрладаг хүмүүстээ өөрсдийгөө зориулдаг бөгөөд урт хугацааны харилцаанд үнэнч байж чаддаг. Мөн тэд дур булаам, найдвартай хүмүүс.

Гэвч тэд яг л бух шиг зөрүүд, хатуу, зөвшилцөлд хүрч чаддаггүй.


Ихэр

Ихрийн орд бол нэг бие хоёр талт байдалтай байдгийн хамгийн тод жишээ. Тэдний нэг нь нөхөрсөг, нээлттэй, нийгмийн идэвхитэй, өөдрөг, хөгжилтэй бол нөгөө нь эсрэгээрээ байдаг.

Ихрийн ордны хүмүүс хэзээ ч амьдралд гуниж байдаггүй. Тэд маш олон найз нөхөдтэй бөгөөд адал явдлын хамгийн гайхалтай хамтрагч юм.


Мэлхий

Мэлхийн ордныхон хэдий өөрийгөө үнэлэх үнэлэмж муутай ч маш олон эерэг зан чанартай. Тэд халамжтай, найдвартай, сэтгэл сайтай хүмүүс. Тэд бусдыг сонсож, бусдын зовлонг хуваалцахад бэлэн. Танд хэцүү байгаа үед хилэнцийхэн хэзээ ч хаяж явахгүй. Мөн мэлхийн ордны хүмүүс бүтээлч, чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.

Гэсэн хэдий ч энэ ордны хүмүүс маш олон чөтгөрүүдийг өөрт агуулж байдаг. Тэд хэт мэдрэмтгий байдлаасаа болж аюул, депресс болон бусад сэтгэцийн эмгэг ихтэй.


Арслан

Арслан бол төрөлхийн удирдагч, үргэлж анхаарлын төвд байхыг хүсдэг. Тэд зоригтой, найрсаг, хөгжилтэй, сэтгэл татам, өөртөө итгэлтэй.

Гэвч тэд хэт хөөрөмтгий, хэтрүүлэгтэй. Хэдий тэд нөхөрсөг ч заримдаа бүх зүйлд хөнгөмсөг ханддаг.


Охин

Охины ордныхон жижиг бүх зүйлийг анзаардаг, нямбай, логик сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэд асуудлыг гайхалтай шийдвэрлэж, бусдыг сонсож чаддаг, тэвчээртэй хүмүүс. 

Гэвч тэд аливаа зүйлд дүн шинжилгээ хийж амьдралд хэтэрхий нухацтай ханддаг. Тэд тэнцвэрт байдлыг мэдрэхийн тулд үргэлж ямар нэгэн төлөвлөгөө хэрэг болдог. Охины ордныхон өөрсдийн толгой дотор амьдардаг, хатуу, хүйтэн хүмүүс.


Жинлүүр

Жинлүүр бол амьдралынхаа энх тайвныг сахиж, хүн бүрт хүндэтгэлтэй, найрсгаар хандаж чаддаг орд. Тэд бусдад туслах дуртай.

Гэвч жинлүүрийн ордныхон ямар ч үнээр хамаагүй хэрүүл маргаанаас зугтахыг оролддог. Мөн тэд шийдэмгий биш.


Хилэнц

Хилэнцийн ордныхон цэцэн, сэтгэл хөдлөлтэй, хүсэл эрмэлзэлтэй, зохион байгуулалттай, чадварлаг, бие даасан, найдвартай, үнэнч хүмүүс. Тэд өөрийн сэтгэл хөдлөлөө нуудаг.

Гэвч та хилэнцийхний сөрөг талыг харвал өшөө авдаг талыг олж харна. Тэднээс хэн нэгэн урвасныг мэдвэл тэд зүгээр л бүгдийг хаяж явдаг бөгөөд яаж өшөө авах вэ гэдэг төлөвлөгөө гаргаж эхэлдэг.


Нум

Нумын ордынхон эрч хүчтэй, бусдыг өөртөө маш хурдан татаж чаддаг. Тэд өөдрөг сэтгэлтэй, хөгжилтэй, нөхөрсөг, бусдад эрч хүч бэлэглэдэг.

Гэвч нумынхан тодорхой зааварчилгаагүй нэг зүйлээс нөгөө зүйлрүү шилжихдээ муу. Мөн тэд гэнэт дэлбэрч, маш хурдан уцаартай болдог. Тодорхой зорилгогүй бол тэд тайван бус, уйтгартай нэгэн болон хувирдаг.


Матар

Матрын ордныхон хамгийн хэцүү хүмүүс байдаг. Тэд эд баялаг, амжилтаар хөтлөгдөж, амьдралын бүхий л зүйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй. Мөн тэд ухаалаг, зохион байгуулалттай, агуу удирдагчид.

Гэсэн хэдий ч тэд зөрүүд, тогтворгүй, онгирох дуртай хүмүүс.


Хумх

Хумх бол ордуудын хамгийн сонирхолтой хүмүүсийн орд. Тэд аялал, шинэ соёл, шинэ хүмүүст дуртай. Тэд агуу удирдагчид байж чаддаг.

Тэд заримдаа алслагдсан, ямар ч сэтгэл хөдлөлгүй байдаг.


Загас

Загасны ордныхон сэтгэл хөдлөлтэй, мэдрэг, халамжтай, бүтээлч хүмүүс байдаг. Тэд ойр дотны хүмүүстээ үнэнч учир тэдний төлөө бүгдийг хийдэг.

Гэсэн хэдий ч загасны ордныхон бодит байдлыг даван туулж чаддаггүй учир үргэлж зугтах арга замыг хайдаг. Мөн тэд ихэвчлэн ганцаардмал хүмүүс байдаг.