Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд болсон "Олон улсын математикийн олимпиад"-ын бага ангийн төрөлд Монгол Улсаас оролцсон найман сурагч бүгд шагнал хүртлээ.

Манай сурагчид хоёр баг болж оролцсон бөгөөд баг тус бүр "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.

Сурагчдын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалж, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Х.Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш С.Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад орон нутгаас зургаан хүүхэд оролцсон байна. Сурагчид өнөөдөр эх орондоо ирнэ.

 "Олон улсын математикийн олимпиад"-д амжилттай оролцсон сурагчид:

  1. Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин,
  2. Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн,
  3. Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн 6 “а” ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул,
  4. Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн 6 “а” ангийн сурагч Эрдэнэ-Очирын Тэлмүүн,
  5. “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Гарамын Нармандах,
  6. Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ,
  7. Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 “г” ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал,
  8. Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн 6 “б” ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл

International Teenagers Mathematics Olympiad /ITMO/ хэмээх тус олимпиад нв хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.