ОХУ-тай хийсэн гадаад худалдаа 50 хувиар өсчээ

Х.Оргил
06 сарын 25, 2018

Монголбанк тавдугаар сарын гадаад худалдааны сарын тоймыг гаргалаа. 

Энэ оны эхний 5 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 26 хувь буюу 1,048 сая ам.доллараар өсч 5,064 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 15 хувь буюу 367 сая ам.доллараар, импорт 45 хувиар буюу 681 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 67% буюу 3,388 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай хийжээ. ОХУ-тай 13 хувь буюу 659 сая ам.долларын худалдаа хийсэн байна. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 50 хувь, БНХАУ-тай хийсэн худалдаа 24 хувиар тус тус өссөн байна

Холбоотой сэдвүүд

монголбанк оху хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.