Б.Баясгалан
02 сарын 26, 2021
ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг Спутник V вакциныг өнөөдөр манай улс хүлээн авна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "ОХУ-ын Спутник вакцины эхний ээлж Монгол Улсад буух бөгөөд дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлийг хангаж байна. Иргэд тун удахгүй 4 төрлийн вакцинаас сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэллээ" гэж цахим хуудсаараа мэдээллээ.
Манай улс БНЭУ-аас 150.000 тун АстраЗенека вакцин, БНХАУ-аас 300.000 тун Синофарм вакциныг буцалтгүй тусламжаар буюу бэлгэнд хүлээн аваад буй. Эдгээрээс ДЭМБ-аас албан ёсоор баталгаажуулсан АстраЗенека вакциныг энэ сарын 23-наас эмнэлгийн ажилчдад хийж эхэлсэн. Эхний ээлжид 16 байгууллагын 1402 ажилчинд хийхээр төлөвлөснөөс өчигдрийн байдлаар тэдний 22 хувь буюу 3112 нь вакцинд хамрагдсан байна.
Харин БНХАУ, ОХУ-ын үйлдвэрлэсэн вакциныг ДЭМБ-аас баталгаажуулаагүй бөгөөд удахгүй хүлээн зөвшөөрнө гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.