Ази, Номхойн далайн бүсэд АНУ цөмийн пуужингаас хамгаалагчаа байрлуулах гэж байгаад ОХУ дургүйцлээ дахин илэрхийлэв. Эгида эрэг хэмээх газар Япон улс Америкийн хамгаалагчийг байрлуулахаар тохиролцсон билээ. 

Орос, Японы Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Таро Коно нар өнөөдөр Москва хотод уулзана. Үүнийг ноён Лавров пүрэв гарагт мэдэгдэл хийсэн юм. Тэд Солонгосын хойгийн асуудал, Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдал, архитектурын салбарт хамтран ажиллах талаар ярилцана гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. 

Түүнчлэн Америкийн пуужингаас хамгаалагчийн Ази Номхон далайд байрлуулах нь ямар аюултай болохыг сануулах аж. Тэд Америк улс Умард Солонгосоор шалтаглаж Азид ийнхүү цэргийн хүчээ ихэсгэхээр оролдож байна гэсэн байр суурьтай байгаа.