Магадгүй та энэ нийтлэлээс олон шинэ мэдээлэл авах байх. Учир нь энэхүү хар жагсаалтад чихэр, шоколад, утсан мах, хиамнаас гадна эрүүл мэндэд тустай гэгддэг бүтээгдэхүүнүүд ч бас багтсан байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэвэл эрт, орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх нь гарцаагүй. 

Бид Thrillist, Business Insider болон Healthline зэрэг сайтууд дээр нийтлэгдсэн зөвлөгөөг цуглуулж, хэрэглэгч бидний сагсанд хэрхэвч орж болохгүй бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан юм. 


#1. Тослог багатай масло

Цөцгийн тосны тослог 82,2%-с эхэлдэг. Үүнээс бага тослогтой бол транс-тос гэсэн үг. Транс-тосыг үйлдвэрлэхийн тулд ургамлын гаралтай тосыг устөрөгчөөр цохиж гаргадаг аж. 

Үүний оронд жинхэнэ ургамлын гаралтай тос хэрэглэсэн дээр байдаг. Эсвэл үнэтэй цөцгийн тос худалдан авч түүнийгээ бага багаар хэрэглэвэл зүгээр. Транс-тос хүний биед муу бөгөөд стресс, депресстэй тэмцэх эрч хүчгүй болгож орхидог. Дараах бүтээгдэхүүнүүдэд транс-тос агуулагдана: 

  • Зөөлөн масло, цөцгийн болон ургамлын тосны холимог; 
  • Дэлгүүрийн майонез, кетчуп (цардуултай);
  • Маргарин;
  • Боловсруулсан ургамлын тос;
  • Түргэн хоол;
  • Печень, крекер, торт, жигнэмэг зэрэг гурилан бүтээгдэхүүн;
  • Чипс, попкорн;
  • Хагас боловсруулсан хөлдүү бүтээгдэхүүнүүд.


#2. Уротропины агууламжтай бүтээгдэхүүн 

Хуванцар савлагаатай давсалсан загас үүнд хамаарна. Ийм төрлийн загасыг уксус эсвэл винонд бус зөвхөн тосонд хадгалах ёстой. Ялангуяа май загасыг зөвхөн тосонд хадгалах бөгөөд эс бөгөөс аммиак, формальдегидыин нийлмэл болох уротропин гэгч бодисын агууламжтай байх магадлалтай юм. 

Мөн бага давсалсан түрс худалдаж авах хэрэггүй. Ийм түрсний хадгалах хугацаа маш богино: түрсийг их хэмжээгээр давслах эсвэл хөлдөөж хадгалах ёстой. Бага давсалсан түрсэнд уротропин эсвэл лимоны хүчил нэмсэн байх магадлалтай.


#3. Генийн инженерчлэлийн бүтээгдэхүүнүүд

Үүнд: 

  • Какао;
  • Савхан хэлбэрт оруулсан хавчны мах (яг үнэндээ бол энэ бүтээгдэхүүнийг жинхэнэ хавчны махаар хийдэггүй, харин загасны махыг буурцагтай хольж үйлдвэрлэдэг);
  • Газрын самар (хортой бодисоор дүүрэн петуний цэцэгний гентэй солбицуулж ургуулдаг тул хорхой шавж хүртэл ойртдоггүй);
  • Импортын төмс;
  • Гүзээлзгэнэ, банан зэрэг жимсний амттай каш, будаа – үнэр, амт оруулагч химийн бодис агуулагддаг; 
  • Нөөшилсөн ногоон вандуй, эрдэнэшиш;
  • Эрдэнэшишийн савханцар, сахартай эрдэнэшишийн нэвс (хүүхдүүдийн дуртай өглөөний хоол) – эдгээр бүтээгдэхүүний найрлагад сахар бус сахар орлуулагч агуулагддаг;
  • Жимсний чанамал, мармелад – ихэвчлэн химийн аргаар гаргаж авдаг.


#4. Аминд халтай бүтээгдэхүүнүүд 

  • Түргэн болдог гэсэн шошготой бүх бүтээгдэхүүн хамаарна: шөл, гоймон, нухсан төмс гэх мэт. Эд бүгд химийн гаралтай гэсэн үг. 
  • Хоёр сараас илүү хугацаагаар хадгалж болдог сүүн бүтээгдэхүүн. Жинхэнэ чанартай сүүн бүтээгдэхүүнийг 2 долоо хоногоос илүү хугацаанд хадгалж болдоггүй. 
  • Улирал нь болоогүй үед зарагдаж байгаа тарвас. Химийн гаралтай бодисоор борддог учир түргэн болцтой байдаг. 
  • Мөн улирал нь эхлээгүй үед гарч ирсэн чинжүү. Чинжүүг 100% генийн инженерчлэлийн аргаар гарган авдаг болсон. 
  • Битүүмжилсэн ууттай кекс, рулетууд. Бүтэн жил өнгөрсөн ч хатаж, мууддаггүй сонин шүү. 
  • Янз бүрийн нэмэлт амт, үнэртэй цай бол дасал үүсгэдэг химийн бүтээгдэхүүн гэсэн үг. 
  • Боловсруулалтад оруулж үнэр, амтыг нь дарсан ургамлын тос бодисын солилцоог удаашруулна.
  • Өвлийн гүзээлзгэнэ биед ямар ч хэрэггүй. Ямар ч витамин, шимт бодисгүй болсон байдаг. 
  • Чихэр болон шоколадын найрлагад жинхэнэ какао шоколад байдаггүй. Эд бол химийн аргаар гаргаж авсан, үнэр, амт, өнгө оруулагч бодисоор дүүрэн бүтээгдэхүүн. Их хэмжээний сахарын агууламжтай тул калори ихтэй. 
  • Мөн бид бүхний дуртай хиам, зайдас, утсан махан бүтээгдэхүүнүүд. Эдгээрийг ихэвчлэн генийн инженерчлэлийн аргаар гарган авсан буурцгаар хийсэн байдаг. 
  • Хиамны найрлагад буй мах гэж боддог зүйл бол яг үнэндээ өөх тос, гахай үхрийн арьс шир, шөрмөс. Эдгээрийг амт оруулагч бодисоор сайн амталчихад махнаас ялгарахгүй амттай болдог. Ийм хиаманд махны орц нь 5%-д хүрэхгүй. Бусад орц бол каратинин, амт оруулагч, өнгө оруулагч бодисууд байдаг.


#5. Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа бол сахар, химийн бодис, хий гэсэн үндсэн 3 орцтой бүтээгдэхүүн. Хийжүүлсэн ундаагаар ус буцалгагчны доторх зэвийг арилгаж болдог. Ийм хүчтэй үйлчилгээтэй ундааг ходоод руугаа хийхээс айхгүй байна гэж үү. Хийжүүлсэн ундаанд маш их хэмжээний сахар агуулагддаг – ойролцоогоор 1 стакан ундаанд 4-5 халбага сахар байна гэсэн үг. Иймээс ам цангасан үедээ ундаа уусан ч 5 минутын дараа ахин цангаад эхэлдэг. 

Пакеттай жүүс ч гэсэн үүнд хамаарна жимсний шүүс бараг байхгүй, харин будагч бодис, үнэр оруулагч, сахар л их байдаг. 

Танай гэр бүлийн сагсанд эдгээр бүтээгдэхүүнүүдээс аль нь хамгийн их байдаг вэ? Алинаас нь татгалзахад хамгийн хэцүү вэ?