Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааныг өчигдөр зохион байгууллаа

Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой 4-8 хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож сүүлчийн  шатанд 29 оролцогч өрсөлдсөн юм. Тэднээс тэргүүн миссээр 4 хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй тодорч Mrs.World-2018 уралдаанд Монгол улсаа төлөөлж оролцох үндэсний ялагч боллоо.

Анхдугаар уралдаанд ялагчид:

Алтан эрдэнэ А.Дэлгэрцэцэг

Мөнгөн эрдэнэ М.Отгонтөгс

Зэс эрдэнэ Б.Цэцэгбал

Шүр эрдэнэ О.Орхонтуул

Сувд эрдэнэ Т.Энхцэцэг

Оюу эрдэнэ М.Сайнтуяа

Номин эрдэнэ Б.Ууганбилэг

Тана эрдэнэ Б.Болортуяа

Ган эрдэнэ Ц.Онончимэг

Оюунлаг гоо ээж- А.Дэлгэрцэцэг

Хүмүүнлэг гоо ээж - С.Ууганцэцэг

Авьяаслаг гоо ээж- Б.Солонго

Үзэсгэлэнт гоо ээж- Б.Цэцэгбал

Гоолин гоо ээж- М.Отгонтөгс

Онцлох гоо ээж - Б.Эрдэнэцэцэг

Онцлох гоо ээж - С.Эрдэнэтуяа

Өргөмжлөлт ээжүүдийг "Таван богд", "Петровис" Мild cosmetics зэрэг компаниуд нэрэмжит шагналаа гардуулсан юм. Тухайлбал "Ард Санхүүгийн нэгдэл"-ийнхэн мөнгөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйд 3 сая төгрөгийн хувьцаа гарын бэлэг болгон гардууллаа.

Уг арга хэмжээний үеэр одонт ээжүүд санаачилан нас бараад удаагүй байгаа одонтой ээжийн гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Цэл залуу 35 насандаа төрөлтийн хүндрэлийн улмаас хорвоог орхисон Наранцацралт бүсгүйн 6 хүүхдэд туслахын тулд "Одонтой ээж" фэйсбүүк группын гишүүд 14-хөн хоногийн дотор энэ их мөнгийг чаджээ. Түлхүүрийг хүүхдийн аав н.Төмөртогоод гардуулж сайн санааны үйлсэд нэгдсэн бүсгүйчүүд хүүхдүүдэд нь бэлэг гардуулсан байна. 

Бага нь хэдхэн хоногтой нярай бөгөөд одоо эмнэлэгт байгаа ажээ.