НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүрэхэд роботуудыг ашиглах нь хамгийн чухал ач холбогдолтой гэж Роботикын олон улсын холбоо үзэж байна.

Германы Франкфурт хотод төвтэй тус байгууллага нийт 17 зорилтын 13-ыг нь биелүүлэхэд роботууд тусалж чадна гэсэн байна. 

"Роботуудын тусламжтайгаар гайхалтай шинэ арга замаар нөөц баялгийг хэмнэж, ирээдүйн ногоон технологийг бий болгож болно" гэж Роботикын олон улсын холбооны Ерөнхийлөгч Милтон Гьюрри хэлжээ.

Ухаалаг автоматчиллыг нэвтрүүлснээр эрчим хүчний зай хураагуурын технологийг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгаруулах хэмжээг бууруулна гэж тус байгууллага үзэж байна. 

Мөн Тогтвортой хөгжлийн 7 дахь зорилт болох Цэвэр эрчим хүч, нарны дулааныг ашиглах нь ирээдүйн эрчим хүч юм. Эрчим хүчний хэрэгцээ асар хурдтай нэмэгдэж байгаа энэ үед нарны зай хураагуурыг маш олон тоогоор үйлдвэрлэх шаардлага тулгарч байна. Аж үйлдвэрийн роботуудыг Швед улсад автоматчилсан нарны зай хураагуурын хавтан үйлдвэрлэдэг үйлдвэрийн дамжлагад ашигласнаар өдөрт гурван хавтан хийдэг байсан бол одоо зургаан минут тутам нэг хавтан үйлдвэрлэдэг болжээ. 

Тогтвортой хөгжлийн 9 дэхь зорилт болох Аж үйлдвэрийн инновацийн зорилтод хүрэх гайхалтай жишээ бол Японы робот үйлдвэрлэгч Fanuc Люксенбург улсад хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй агуулахад 600 мянган сэлбэг хэрэгслийг хадгалж байна. ABB, Fanuc, Kuka зэрэг робот үйлдвэрлэгчид Европт нөөц сэлбэгийн томоохон агуулах байгуулснаар олон мянган аж үйлдвэрийн роботуудыг дахин засаж сэлбэх, дахин ашиглахад том түлхэц болж байна. 

Тогтвортой хөгжлийн 2 дахь зорилт болох Өлсгөлөнг зогсоох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилтод хүрэхэд хөдөө аж ахуйн роботуудыг ашиглаж химийн бордоо, хортон шавьж, хогийн ургамал устгах боломжтой юм. Тэдгээр камераар тоноглогдсон, хиймэл оюун ухаан суулгасан хөдөө аж ахуйн роботууд ургац дундуур нааш цааш удаан явж хогийн ургамлуудыг таньж, лазераар устгадаг болно.