НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 27,467,628 баримтыг хамруулав. 

Энэ удаагийн тохирлоор үндсэн сугалааны 96589469 дугаар гарч,

50 мянган төгрөгийн азтан-24,818

200 мянган төгрөгийн азтан-2,434

1 сая төгрөгийн азтан- 254

5 сая төгрөгийн азтан-19

10 сая төгрөгийн азтан-2

50 сая төгрөгийн 1 азтан  тус тус тодорлоо.