НӨАТ ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авсан гэх мэдээлэл шүүмжлэл дагуулаад буй. Энэ талаар Татварын ерөнхий газраас залруулга хийсэн байна.

Залруулгад:

"Буцаан олголтын дүнгээс 10 хувь авч байна гэх мэтээр ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараасан байна. Энэ бол ташаа мэдээлэл учраас иргэдийг төөрөлдөхгүй байхыг хүсье.  Иргэдэд сануулж хэлэхэд 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлсний дараа мэдээллийг нь баталгаажуулаад, буцаан олголт өгөх ажлыг хийнэ. Энэ сарын 9-нөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог учраас баримтын урамшуулал бодогдохгүйг анхаарна уу" гэжээ.

www.ebarimt.mn  сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан бол:

Тэгвэл энэ асуудлыг шийдэх хялбар гарц бий. Тодруулбал, та www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой. Хэрэв бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Улаанбаатар хотод Драгон, Мишээл, Дүнжингарав үйлчил­гээний нэгдсэн төвд Татварын нэгжид, хөдөө орон нутагт бол харьяа Татварын албандаа бичиг баримттайгаа очиж нууц үг, нэвтрэх кодоо авахыг зөвлөж байна.