“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр гараад байсан. 

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгаж шийдвэрлэсэн. 

Тэгвэл тус шүүхийн шийдвэр албажсан эсэхийг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяраас тодруулахад “Миний нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр албажсан” гэлээ. 

Тус шийдвэл албажсанаар “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр жагсаалтаа ахалж, УИХ-ын сонгуульд оролцохоор болж байгаа юм.