Манай улсын малын тоо 1990 оноос 2018 онд 2.6 дахин өсөж 66.5 сая толгой болжээ.

Сүүлийн 70 жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдсоноос одоо байгаа бүх малын 60.3 хувьтай тэнцэхүйц хэмжээний мал хорогдож мал аж ахуйн салбарт үлэмж хохирол учруулсан байна.

Тухайлбал 1996-2010 оны хооронд тохиолдсон 5 удаагийн зуданд 21.5 сая толгой мал хорогдсон бол  2009-2010 оны зуданд хамгийн олон буюу 9.7 сая толгой мал хорогдсон байна.

Социализмын үед нийт малын 46 хувийг дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулсан түүх бий. 

Тухайн үед адуу, үхэр, сарлаг, хонь, ямааг бэлтгэн Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Сэлэнгийн Цагаан эрэг, Дорнод аймгийн Эрээнцав, Хөвсгөл аймгийн Хатгалын хилийн боомтоор Зөвлөлт Холбоот Улс уруу малыг амьдаар нь тууварлан гаргажээ.

Тэр үед манай улс 23.0-24.0 сая толгой малтай байсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгч мал нийт малын 51 хувьд хүрч жил бүр 9.5 орчим сая толгой төлийг өсгөн бойжуулж, тухайн жилдээ 10.0 орчим сая толгой малыг дотоод болон гадаадын зах зээлд бэлтгэн нийлүүлж байжээ. 

Өнөөгийн нөхцөлд Манай улс жилд 20.0 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдыг орлогожуулах, сүргийн бүтцийг зохистой болгох, малын зүй бус хорогдлыг багасгах,  цаашид нийт малд эзлэх үржлийн малын тоог өсгөх бодлого барьж  ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдэгдлээ. 

Ийнхүү малын тоо толгой өсөж, зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай болсонтой  холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2017 онд “Малын гоц халдварт  өвчингүй, хорио цээрийн  тусгаарлагдсан  бүс байгуулахтай холбогдуулан  авах зарим арга хэмжээний тухай”  284, “Мал махны экспортыг  нэмэгдүүлэхталаар авах зарим арга хэмжээний тухай” 318 дугаар тогтоол гарсан байна.

Тухайлбал Монгол Улсын Засгийн 284 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтад ... Хөрш орнуудын  холбогдох мэргэжлийнбайгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Монгол улсын  хилийн зарим боомтын ойролцоо  малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын  хөрөнгө оруулалтаар  байгууланажиллуулах арга хэмжээ авахыг,

Харин 318 дугаар  тогтоолд ...Мал сүргийн тоо, толгойн өсөлт,  бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн  хүрэлцээ хангамжтай уялдуулан  таваарынзориулалттайгаар  малчид,    иргэдийн орлогыг нэмэгдүүлэх  зорилгоормалын гоц халдварт өвчин гараагүйаймаг,  сумдаас  үржлийн бус эр хонь,  ямааны 20 хүртэл хувийг  экспортлохыг зөвшөөрсөн ... байна. 

Мөн тогтоолын  3 дугаар заалтад  ... Импортлогч  улсынмал, эмнэлэг, хорио  цээрийн нөхцөл,  шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг  хорио цээрийн  тусгаарлагдсан бүс,  байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг,  шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлжэкспортлох  арга хэмжээг зохион байгуулахыг  холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасан .... байдаг. 

Энэхүү тогтоолын төслийн  танилцуулгад малын өвчин гараагүй, төвийн бүсийн 14 аймгийн 190 сумаас 2017 онд бэлтгэлийн насны эр хонь 713.6 мян. толгой буюу 14.1 мян. тонн  хонины мах,  бэлтгэлийн  насны эр ямаа 907.3 мян. толгой буюу 14.5 мян. тонн ямааны мах, нийтдээ 1,621.0 мян. толгой  буюу 28.6 мян. тонн  махыг амьд хэлбэрээр  экспортлох судалгаа гаргаж  Засгийн газрын  тогтоолын төсөл боловсруулсан байна.  

Түүнчлэн БНХАУ-ын Манжуур хотод  2017 оны 07 дугаар сарын  20-ны өдөр болсон Монгол Улсын болон БНХАУ-ын  хүнсний бүтээгдэхүүний  экспорт, импортын аюулгүй байдлын  газрын5 дугаар уулзалтын шийдвэрт Монголын талын хүсэлтээр Монгол улсаас БНХАУ-д мал, мах экспортлох боомтын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна.   

Дээрх тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Манай улсад анх удаагаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд малыг үйлдвэрийн аргаар нядлан гадаад, дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Малын гоц халдварт өвчингүй эрүүл хорио цээрийн бүс байгуулах” төслийг эхлүүлсэн байна. Өнөөгийн байдлаар энэхүү төслийн хүрээнд малын хөлөөр нь экспортлох ажил хийгдээгүй байна.