Монголчуудыг анхлан дагшаа буюу жазз хөгжимтэй танилцуулж үлээвэр болон цахилгаан хөгжмийн хоршлоор байлдан дагуулж эхэлсэн тэр мөчөөс ард түмний чихэнд “Баян Монгол” хэмээх нэр хоногшин алдар нэрээ цуурайтуулжээ. Чухам тэр үеэс л хөнгөн хөгжим, эстрадын урлаг тайзнаа хүч түрэн орж ирж Монголын залуус огцом түргэн хэмнэлтэй шинэ цагийн хөгжмийн урсгалаар амьсгалж эхэлсэн бөгөөд өнөөгийн “Баян Монгол” чуулгын оршин тогтнох бат суурь нь болжээ. 

Улсын Филармонийн “Эрхт Монгол” төслийн хүрээнд Төрийн Шагналт “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” концерт энэ сарын 3,4-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна. 

Эстрадын урлагийн алтан үеийн хөнгөн хөгжмийн бүтээлүүдийг орчин цагийн жазз стандартад нийцүүлэн, шинэчлэн найруулж Монгол хөгжим жазз урсгалтай хэрхэн уусан нэгдэхийг энэхүү тоглолтоор үзүүлэх болно. 

Тасалбарыг "Баян Монгол" чуулгын Ганган Дагшаа Концерт - Цахим тасалбарыг Ticket.mn-с сайтаас болон Филармонийн кассаар худалдаалж байна.