Үндэсний статистикийн хорооноос дөрвөн жил тутамд гаргадаг цаг ашиглалтын судалгааны талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэлээс тодрууллаа.

Цаг ашиглалтын судалгаа нь хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, хүмүүсийн нас, хүйсээс шалтгаалсан амьдралын дүр зургийг гаргах зорилготой. 

Тэрбээр "Монголчууд телевиз үзэх, сошиал сүлжээ ашиглах зэрэгт 2 цагийг зарцуулж байна. Гэтэл дасгал хөдөлгөөн хийхэд хоногт дөнгөж  6 минут зарцуулдаг." гэлээ. 

Бичлэг үзэх: 

Охидын гэрийн ажил хийхэд  зарцуулдаг хугацаа 150 минут...

Өдрийн ихэнх цагийг юунд зарцуулдгийг судлахад хүйсээс хамаарч ялгаатай байна. Тодруулбал, гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их зарцуулж байна. Энэ ялгаа нь бүр хүүхэд байхаас нь л эхлэдэг. Энэ талаар судлаач С.Тодгэрэл: 

-12-15 насны охид  аяга угаах, гэрээ цэвэрлэх, дүүгээ асрах, хоол хийх, хувцас угаах зэрэг хөлсгүй хөдөлмөр хийхэд хөвгүүдээс 2 дахин их хугацааг зарцуулж байна.  

Гэрийн ажилд зарцуулах цагийн зөрүү нь ихсэх тусам охидын сурч, хөгжихдөө зарцуулах цаг нь  багасч байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн гэрийн ажилд зарцуулах хугацаа нас нэмэх тусам улам бүр нэмэгдэж байна. 

Хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин их хугацаа зарцуулдаг


Насанд хүрсэн хүмүүсийн  гэрийн ажил хийхдээ зарцуулдаг дундаж хугацаа: 

Статистик мэдээллээс харахад монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өндөр цалин авдаг. Гэсэн ч цаг ашиглалтын судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү цагийг ажил хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг гэж гарчээ. 

Ажил хөдөлмөр эрхлэхэд өдөрт дунджаар: 

Эрэгтэйчүүд -5.9 цаг 

Эмэгтэйчүүд- 6.2 цагийг зарцуулж байна. 

Үүнээс үзвэл монгол эмэгтэйчүүд хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн аль альд нь эрэгтэйчүүдээс их цаг зориулж байна. Энэ гарч буй цагийн зөрүү эмэгтэйчүүдийн өөрийгөө хөгжүүлэх боломж, унтаж амрах цагаас хасагдаж байгаа аж.