Хот суурин газрын иргэд, бүр гадаадад амьдран суугаа монголчууд маань ч гэсэн өөрийн нэр дээр малтай болох боломжийг олгосон бүх нийтийг малжуулах төсөл тун удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. 

Энэ бол нүүдэлчин ахуйд тулгуурласан хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн юм. Давуу тал нь хөрөнгө оруулагчид эрсдэлгүй, урт хугацаанд өгөөжтэй.

Хөдөө аж ахуйн зах зээлд цоо шинэ салхи сэвэлзүүлж, технологи дээр суурилан таван хошуу малаа эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү шинэлэг төслийн талаар "Хөх сүрэг" төслийн санаачлагч, "Хөх Үүр Тур" компанийн захирал Г.Чойжамцаас тодрууллаа. 

Бичлэг үзэх:

 


Тэрбээр " Бид Хөх-Үүр" апп-ийг IOS болон андройд дээр хийгээд дуусаж байна. Та бүхэн малжуулах төсөлд хамрагдахыг хүсвэл аппликэйшнээ татаж, бүртгүүлэх боломжтой.

Хөрөнгө оруулалтын захиалгаа нөгөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагаас захиалгаа авч эхэлнэ. Онлайнаар захиалгаа баталгаажуулах бөгөөд захиалгын дараа гэрээ байгуулах юм.

Төрөл тус бүр дээр үнэлгээ нь гарсан байгаа.

Та бүхэн бидний санал болгож буй ADU, UMBU, CONI, YMA, OVS гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнээс сонгож хөрөнгө оруулах боломжтой. 

Хөрөнгө оруулалтын доод хэмжээ 

-таван адуу 3 сая, 

-таван үхэр 3 сая 500 мянга,

-таван хонь 500 мянга, 

5 ямаа 400 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. 

Эхний байдлаар үхэр 750 сая төгрөг, адуу нэг тэрбум төгрөг, хонь 500 сая төгрөг, ямаа 200 сая төгрөг, өвс 200 сая төгрөг гээд багц үнийн дүнтэй. Энэ дүнд хүрвэл захиалга автоматаар зогсоно. 

Таны худалдан авсан мал жилд хоёроор өсөх боломжтой. Ингэхдээ нэг нь ижил сүрэгтээ тоо толгой нь нэмэгдэх юм. Харин нөгөө нь тухайн малын үнэлгээтэй тэнцэхүйц малын бүтээгдэхүүнээс ашиг шимээ хүртэнэ. " гэлээ. 

 "Хөх Үүр" аппликэйшн эсвэл khukhuur.mn сайтаар захиалга өгөх боломжтой

Хэрэглэгчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр малын хашаа хороо, малчдын цалин хөлс гээд менежментийн зардалд зарцуулагдах аж. Төслийг санаачлагчид мал сүргийг эрүүл өсгөж үржүүлэхээр байгаль цаг уурын таатай нөхцлийг харгалзан төслөө Булган аймгийн сумдад малаа бэлчээрлүүлэхээр болжээ. 

Төсөлд ХАА-н мэргэжлийн судлаач, доктор, профессорууд  улсын сайн малчдын туршлагаас залуу малчдаа сургах зэргээр зөв менежменттэйгээр ажиллахаар төлөвлөжээ. Ингэснээр малжуулах төсөлд хамрагдсан иргэдэд ашиг шимийг нь хүртэж чадах юм. 

Та 11 сарын 11-ний өдөр "Хөх Үүр" аппликэйшн эсвэл khukhuur.mn сайтаар захиалга эхэлнэ.

 


Гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд өнөөдрийн байдлаар малын тоо толгой 70 сая орчим байна. 

Харин малчин өрхийн тоо 242 мянга байгаа нь мал эзэмшигчийн тоо нийт хүн амын 35% орчим гэсэн судалгаа гарч байна. Үүнээс үзэхэд Монголчууд бид таван эрдэнэ болсон малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна гэсэн үг.

Гэтэл малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даацын хүндрэл, бэлчээр талхлагдаж буй ноцтой асуудлууд ч хөндөгддөг. 

Нөгөөтэйгүүр малаас гарах ашиг шим, эдийн засгийн үр өгөөж багатай байдал нь энэ салбарт цоо шинэ менежмент дутагдаж буйн илэрхийлэл юм.

"Хөх Сүрэг" төслийн ерөнхий задаргаа

 


Иймд орчин үеийн технологийн шийдэл болон компанийн зөв менежментийн дагуу хүн бүрд хүртээмжтэй мал аж ахуйг хөгжүүлэх, тооноос чанарт шилжих, эдийн засгийн үр өгөөжийг хөрөнгө оруулагчдад хүртээх цоо шинэ боломжийг энэхүү “Хөх сүрэг” төслөөр олгохыг зорьж байна.

Тодруулбал, тус төслийн хүрээнд таван хошуу малын ашиг шим, онцлог байдлыг харгалзан үзэж тэмээнээс бусад малыг цаг уурын болон байгаль орчны таатай нөхцөлд, улсын сайн малчдын туршлага, зөвлөгөөн дор, үр ашигтай нөхцөлтэйгэрээний дагуу хариуцлагатай өсгөж, ашиг шимийг бодитоор танд хүртээх юм.

"Хөх Сүрэг" төслийн мал сүрэг Булган аймагт бэлчээрлэх юм.

 


өслийн хүрээнд мал эзэмшигчидтэй 5 жилийн гэрээ байгуулж, өөрийн нэр дээрх малын ашиг шимээс жил бүр хүртэх боломжийг олгоно. 

Жишээлбэл, Та 11 сарын 11-ний өдөр 11 цагт захиалга нээгдэх үед өөрийн нэр дээр 5 хонь эзэмших бол жил бүр таны хонины тоо хоёроор өсөх юм. Та өсөлтийн 2 хониноосоо 1 хонийг жил бүр хүнсэндээ хэрэглэж болно гэсэн үг юм. 

“Хөх Сүрэг” төслийн захиалга 2021.11.11-нд 11 цагт нээгдэх бөгөөд та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.