Dr.CHINGUN'S Aesthetic & Surgery Clinic эмнэлгийн мэс засал, гоо сайхны эмч Т.Уянгатай ярилцлаа.


Хэтэрхий хиймэл дүр төрх аль хэдийн моданаас гарсан

Гоо сайхны хэмжүүр сар жилээр биш өдөр өдрөөр өөрчлөгдөж байна.  

Хэт хиймэл харагддаг уруул, том давхраа аль хэдийн хоцрогдсон. 

Харин төрөлхийн юм шиг нүүрний хэлбэлт төгс зохицсон давхраатай бас өнгөлөг цэвэрхэн арьстай байхыг бүсгүйчүүд маань эрхэмлэдэг болжээ.

Мэдээж “Үүнийг л хөөрхөн царай гэнэ” гэсэн тодорхойлолт хаана ч байдаггүй. Хүн бүхний нүүр өөрийн гэсэн онцлог бүтэцтэй.

Гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн тэн хагас нь биеийнхээ аль нэг хэсэгт сэтгэл дундуур байгаа нь ажиглагддаг. Жижиг гэлтгүй хүн өөрийнхөө ямарваа нэг хэсгийг өөлж эхлэхэд өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлдэг юм шүү дээ. 

Ярилцаж, зөвлөлдөөд заавал эмчилгээ хийлгэх шаардлагагүй хүн байвал бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйг илүүтэй анхаарч, өөртөө итгэлтэй амьдрахад нь тус дэм болдог. 

 Нөгөө талаар зохисон ажилбар хийлгэснээр өөртөө өө сэвээ дарж гоо үзэсгэлэн нэмдэг.

Нэг талаараа унтдаг хүний арьс тэр тал руугаа унжиж, нүүрнийх нь хэлбэр алдагддаг

“Манай найз, манай танил нүүрэндээ утас татуулсан байна. Би яг тийм л болмоор байна.” …

Иймэрхүү шалтгаанаар гоо сайхны эмнэлэгт ханддаг хүн цөөнгүй бий. Гэтэл хүн бүрийн нүүрний хэлбэр өөр учраас эмчтэйгээ ярилцаж зөвлөлдөөд, өөрт тохирсон зөв эмчилгээ, ажилбарыг л хийлгэх хэрэгтэй. 

Бүсгүйчүүд зөвлөж хэлмээр зүйл бол арьсны унжилт юм. Энэ бол ганцхан шалтгаанаас үүсдэг зүйл биш. Тухайн хүний эрүүл мэнд, амьдралын хэв маяг, дадал зуршил зэргээс ихээхэн хамаарна. 

Жишээ нь нэг талаараа нүүрээ дарж унтдаг хүний арьс тэр тал руугаа унжих магадлалтай. Мөн үргэлж бохь зажилдаг хүний нүүрний булчин томорсон байх нь элбэг. 

Эдгээр тохиолдолд нүүрний тэгш хэмийг хадгалах замаар булчин суллах эмчилгээ хийнэ гэсэн үг юм. 

Бичлэг үзэх:


Эмчилгээний үр дүнгээ үзье гэвэл хүлээцтэй хандаарай 

Арьс унжих, өнгөө алдах, бараантах, суларч үрчлээ үүсэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүд нэг л өдөр үүсдэг зүйл биш юм. Үүнтэй адил нэг л удаа эмчилгээнд ороод эдгээр асуудлууд ор мөргүй арилахгүй.

Арьсаа чангалах зорилгоор нүүрэндээ утас татуулахад 4-6 сарын дараа үр дүнгээ өгч эхэлдэг. 

Утас хайлж, арьсаа өргөх, чангалах замаар үйлчилж эхлэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс эмчилгээний үр дүнгээ үзье гэвэл хүлээцтэй хандах нь чухал юм шүү. 

Утас татуулах ажилбарын үр дүнг бууруулдаг зүйлсийн нэг нь гам алдах байдаг. Амаа хэт том ангайхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, фитнесээр хичээллэж, саунд орж болохгүй зэрэг сайтар дагаж мөрдөх гам бий. Гэтэл шүдний эмчид үзүүлээд амаа том ангайснаас утас нь тасрах тохиолдлыг сонсож байсан. Ингээд л анхаарал болгоомжгүй байдлаасаа үүдээд эмчилгээнийхээ үр дүнг үзэж чадахгүй байх нь харамсалтай шүү дээ. 


Хөгшрөлтийг зогсоох боломжгүй ч аль болох эрт анхаарал хандуул

Хүн байгалийн хуульд захирагдаж амьдардаг учраас цаг хугацаа явахын хэрээр хөгшрөх нь гарцаагүй. 

Гэхдээ энэ нь хөгшрөлттэйгөө тэмцэж, залуу байдлаа удаан хугацаанд хадгалж болохгүй гэсэн үг огтхон ч биш. 

Арьсандаа утас татуулах нь гоо сайхны мэс ажилбар гэдэг маш үр дүнтэй шалгарсан арга. Гэхдээ ямар ч нөхцөлд мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр ажилбарыг хийлгэх нь илүү үр дүнтэйг бүү мартаарай. Нэг ёсондоо гоо сайхнаа мэргэжлийн эмчийн гарт “даатгах” хэрэгтэй гэсэн үг юм. 

Арьсаа унжиж, сулрахаас нь өмнө арчилж, тордож байх нь залуу насаа авч үлдэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. 

Юун түрүүнд нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалж, нарны тосыг тогтмол түрхэж хэвшээрэй. Мөн арьсныхаа чийглэг байлгахад анхаарах нь зүйтэй.

Харин насжилтаас үүдэн арьсны коллаген буурч, суларч эхэлсэн бол заавал мэс ажилбар хийлгэхгүйгээр утас татуулах эмчилгээг хийлгэх нь тохиромжтой байдаг.