Хонь

Хонины ордныхон энэ долоо хоногт бусадтай харилцаа, холбоо тогтооход ээлтэй байна. Шинэ танилтай болох, гэрээ үзэглэхэд азтай байна, од эрхэс таныг ивээх нь ээ. Орлого, зарлагын харьцаа алдагдаж, санхүүгийн тогтворгүй байдалтай нүүр тулж мэднэ.

Тиймээс өдөр тутмын хэрэглээнээсээ өөр зүйлд ч мөнгөө үрээд хэрэггүй. Чухал шийдвэр гаргахын өмнө тайван бодож, гэр бүлтэйгээ ярилц. Яаран гаргасан шийдвэр таныг сайхан ирээдүйд хөтлөхгүй гэдгийг санаарай. Жолоо барихдаа анхаарал болгоомжоо бүү сулруул.


Үхэр

Үхрийн ордныхон өөдрөг сайхан мэдээгээр энэ долоо хоногийг утгана. Аливаад амархан бухимддаг түргэн аашаа засахыг хичээгээрэй. Тэвчээртэй хандаж, бусадтай найрсаг харилцвал уурлаж, бухимдах шаардлага гарахгүй. Долоо хоногийн дундуур гараг эрхэс таныг ивээх нь.Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх олон үйл явдал тохионо.

Ажлаа солих, тушаал дэвшихээр төлөвлөж байсан бол даргатайгаа шууд ярилц. Үр дүн нь таныг гайхшруулам эерэг байх болно. Ганц бие залуус заяаны ханьтайгаа учрах болно.


Ихэр

Адал явдал, амжилт бүтээл оргилсон шинэ долоо хоног айсуй. Хичээн ажилласны үр дүн гарч, удирдлагууд таны хичээл зүтгэлийг үнэлнэ. Энэ долоо хоногт бизнесийн өрсөлдөгч, дайснуудаасаа илүү их бүтээмжтэй ажиллах нь ээ. 

Кино үзвэр, дуу хөгжим, урлагийг таашаан сонирхоход мөнгөө харамгүй үрж болно.  Гэр бүл, хосын харилцаа сайжирч, халуун дулаан уур амьгал бүрдэнэ. Долоо хоногийн сүүлээс эмх замбараагүй байдал үүсэж, сөрөг энерги бүрхэж мэднэ.


Мэлхий

Энэ долоо хоногт сэтгэл рүүгээ өнгийж, өөрийгөө ажаарай. Өнгөрсөнд хийсэн үйлдлүүдээ тунгааж бодож, засаж сайжруулах зан чанаруудаа жагсаан бич. Хийх ёстой зүйлдээ бүрэн төвлөрч, шийдвэр гаргахдаа ул суурьтай тунгаан бодохыг од эрхэс сануулж байна. 

Мөн эрдэм мэдлэгт шамдсан оюуны ачаалалтай долоо хоног байх нь. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл зовоож мэднэ. Оюутан сурагчид хичээл сурлагаас гадна, өөрийгөө хөгжүүлэх дугуйланд идэвхтэй хамрагдаарай.


Арслан

Арслангийн ордныхон  энэ долоо хоногийг таагүй угтах бололтой. Таны хичээл зүтгэл, үнэнч чанарыг шалгасан олон сорилтууд тулгарна. Ажлаа хугацаанд нь багтааж хийхийн тулд өдөр хоногийг завгүй өнгөрүүлэх нь ээ. Хийх ёстой ажлууд тань дарамт мэт санагдаж ч болох юм. 

Хэчнээн завгүй байсан ч хүүхдийнхээ хичээл сурлагыг орхигдуулж огтхон ч болохгүй. Ойр дотнынхон болон ахмадуудаас үр сургаалыг нь харамгүй сонс. Долоо хоногийн сүүлээр нүүдэл хийнэ. 


Охин

Зорилго мөрөөдөлд тань саад болох зүйлсэд “Баяртай” гэж хэлэх цаг нь иржээ. Ялангуяа өөртөө итгэлгүй байдлыг халах хэрэгтэй. Ах дүү нартайгаа маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Ажил горилогчид хүссэн ажилдаа өргөдлөө илгээгээрэй. 

Энэ долоо хоногт эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд хийх хэрэггүй. Хосууд үл ойлголцол, маргалдахаас зайлсхий. Гэртээ засвар хийхээр төлөвлөсөн бол мөнгөө харамгүй төсөвлөөрэй. Долоо хоногийн сүүлээс завгүй байна.


Жинлүүр

Энэ долоо хоногт гараг эрхсийн нөлөөгөөр хайртай хүн, найз нөхдөөс дэмжлэг ирнэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахын тулд танаас хичээл зүтгэл шаардана. Залгиур хоолой, чих, амны хөндийн эрүүд мэнддээ анхаарвал зохино.

Ажилдаа урам зоригтой, идэвхи зүтгэлтэй байж чадвал эхлүүлсэн ажлаа төвөггүй дуусгаж чадна. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тавгүйтэж, хариуцлагагүй үйлдэл гаргаж болзошгүй. Сөрөг бодлууд чухал шийдвэр гаргахад нөлөөлөх магадлалтай. Ажлын байраа солихоор зэхэж буй хүмүүст таатай мэдээ дуулдана. 


Хилэнц

Гараг эрхсийн нөлөөгөөр таны ажил хэрэг, гэр бүлийн харилцаа таатай байна. Орлогын шинэ эх үүсвэр бий болно. Нэн шаардлагагүй зүйлсэд мөнгөө үрэхээ багасгавал хуримтлалаа өсгөж чадна. Хайр сэтгэлийн харилцаа тогтвортой байж, цагийг сайхан өнгөрүүлнэ. 

Хамтрагчтайгаа гэр бүлийн уулзалтад оролцон завгүй байх бололтой. Долоо хоногийн дундуур нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, хэлэлцээр хийнэ. Энэ нь таны бизнесийг өргөжүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм. Харин ажлын ачааллаас болж эрүүл мэнд тавгүйтэж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаар.


Нум

Шинэ долоо хоногийн эхний өдрөөс л бүтэлгүйтэлтэй нүүр тулна. Нойргүйдэлд өртөж, улмаар уур уцаартай болох хандлагатай байна. Энэ нь таны гэр бүлийн эв найрамдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хэрэггүй зүйлсэд мөнгөө үрж, хэсэг хугацаанд санхүүгийн хямралд өртөх болно. Уур бухимдлаа барьж, тэвчихийг хичээ. Эс бөгөөс хайр дурлалын харилцаанд сэв суулгана. 

Үл хөдлөх хөрөнгө, автомашин авахаар төлөвлөж байгаа бол хэсэг хугацаанд хойшлуулахыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур асуудлууд цэгцэрч, амар амгалан байна. Ажлын өндөр бүтээмжтэй байж, чухал шийдвэр гаргахад ажлын түншүүд тань туслах болно. Хол замд гарахаар гэнэтийн шийдвэр гаргаж магад. 


Матар

Од эрхсийн байрлалаар энэ долоо хоногт ажил хэрэг  бүтэмжтэй байх нь ээ. Ажлын хамт олныхоо тусламжтайгаар бизнестээ дэвшил авчирна. Мөн шинэ санаагаа ажил хэрэг болгож чадна. Хосууд гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтан авна. 

Яаран жолоо барихаас зайлсхийж, аян замд гарахаа хойшлуул. Аливаа хуйвалдаанд хохирогч болж болзошгүй тул сөрөг хүмүүсээс хол бай. Бусдад мөнгө зээлээд хэрэггүй. Сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй тул тарни унших, йог хийхийг зөвлөж байна. Биеийн хүчний болон сэтгэл зүйн ачааллаа тохируулахгүй бол өвчинд өртөмтгий болох нигууртай. 


Хумх

Ажлын ачаалал ихтэй, завгүй байна. Шаргуу ажилласныхаа үр дүнд магтаал хүндлэл хүртэнэ.  Гэвч оюун ухааны ачаалал нэмэгдсэнээр ядарч, толгой өвдөж болзошгүй. Гэр бүлийн чухал арга хэмжээнээс хоцорно. Тиймээс гэр бүл, найз нөхдөдөө цаг гаргахыг хичээ. 

Долоо хоногийн дундуур орлогын шинэ эх үүсвэр гарч ирэн, санхүүгийн хувьд ашигтай байна. Мөн өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтаас ашиг хүртэнэ. Үүрэг, хариуцлагадаа хойрго хандаж болзошгүй. Амьдралд тань томоохон нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй танилцах болно. Гэр бүлтэй хүмүүс хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарал хандуулахыг хичээгээрэй.


Загас

Өмнөх долоо хоногт таныг гонсойлгосон нөхцөл байдлууд сайнаар эргэнэ. Эрч хүч, баяр баясалтай байж, сэтгэл санаа тогтуун байна. Гэр бүлийн уур амьсгал амар тайван, халуун дулаан байх боловч таны бодлогогүй үйлдлээс болж өөрөөр эргэж болзошгүй. 

Ганц бие хүмүүс хамт олныхоо дундаас хайр сэтгэлийн харилцаа үүсгэнэ. Хамт олон тань таныг хүндэлж, бахархана. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд тохиромжтой үе. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт орж магадгүй.