Аргын тооллын 10 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 3, Хонгорцог одтой, цагаан бар өдөр. Өдрийннаран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеээнхрийлүүштэй. 

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах,өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ,хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. 

Өдрийн сайн цагнь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавалзохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.