Хонь

Долоо хоногийн эхээр ганцаардах мэдрэмж хүчтэй төрж, сэтгэл гутралтай тулгарах нь ээ. Сэтгэлээр унасан үедээ ажлаасаа түр хөндийрч, өөртөө амралт өгөөрэй. Эс бөгөөс хийх ёстой ажлууд тань дарамт мэт санагдаж, ажлын хамт олонтойгоо таагүй харьцаатай болно. 

Хол замд гарах, жолоо барихдаа хурд хэтрүүлэхээс зайлсхийгээрэй.  Долоо хоногийн санхүүгийн төлөв байдал тийм ч сайн харагдахгүй байна. Уур уцаараа хянаж, бусдыг гомдоох үг хэлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. 


Үхэр

Орлогын шинэ эх үүсвэр нээгдсэн амжилттай долоо хоног эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгөх учиртай. Хосууд гэрлэлттэй холбоотой чухал шийдвэр гаргана. Энэ долоо хоногт танилын хүрээгээ тэлэх уулзалт, үйл ажиллагаанд цаг заваа зориулан оролцоорой. 

Алсдаа бизнесийн хамтрагчтай болж, түншлэл байгуулахад хэрэг болно. Та болоод таны гэр бүлийн гишүүд эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. 


Ихэр

Ажил ундарч, амжилт цэцэглэсэн завгүй долоо хоног байх нь ээ. Бизнесүүд өсөлттэй ажиллаж, компаниа өргөжүүлэх эхлэлийг тавина. Гэр бүлийн харилцаа халуун дулаан байх бөгөөд эерэг энергиэр бялхах учиртай. Ойр дотнынхон тань таныг ажлын ачаалал ихтэй завгүй байгааг ойлгож байгаа. 

Тиймээс санаа зоволтгүй зорилго мөрөөдөлдөө төвлөрөөрэй. Долоо хоногийн сүүлээс хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхэлнэ. Эерэг сар таныг ивээж ашиг орлоготой арвин байхад тусална. 


Мэлхий

Өнгөрсөн долоо хоногийн сөрөг энерги, бүтэлгүйтэл арилсан байх тул сэтгэл тайван, эрч хүчтэй шинэ долоо хоногийг угтаарай. Шалтгаангүйгээр зогссон төсөл, хөтөлбөрүүдээ эхлүүлэх цаг нь болжээ. Гараг эрхсийн давхцал таны ажил, карьерийг дэмжих тул энэ долоо хоногт тушаал дэвших нь ээ. 

Албан тушаал ахихын хэрээр үүрэг хариуцлага нэмэгддэгийг санаарай. Ажил, бизнесийн талбар амжилтаар дүүрэн байна. Энэ долоо хоногт гэр бүлдээ зарцуулах цаг багасах нь ээ. 


Арслан 

Арслангийн ордныхон шинэ долоо хоногийг тийм ч таатай угтахгүй нь. Долоо хоногийн эхний өдрүүд сөрөг сарны нөлөөн дор байх учир эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Богино хугацааны хөрөнгө оруулалтууд алдагдал хүлээж мэднэ. 

Бусадтай хэрэлдэж маргалдахаас зайлсхий. Ялангуяа эд хөрөнгийн маргаантай асуудалд бүү оролц. Долоо хоногийн дундаас дотоод энерги сэлбэгдэж, эрч хүч ундарна. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхийгээрэй. 


Охин 

Гараг эрхсийн давхцал охины ордныхныг ивээж, аз жаргалаар тэтгэх болно. Бүтээлч байдал өндөр байх учир өөр зүйлд сатааралгүй хийх ёстой ажилдаа төвлөрөөрэй. Гэр бүлийн харилцаа бат бэх байх учиртай. Энэ долоо хоногт эрүүл мэндээ ажиглаж, эмчийн үзлэгт хамрагдаарай. 

Эс бөгөөс булчингийн зангирал, гэдэсний өвчин тусах магадлалтай. Долоо хоногийн дундаас сэтгэлзүй тогтворгүй болж, ганцаардаж, гомдсон мэт сэтгэгдэл төрөх нь ээ. Өрсөлдөгч, дайснуудаа ажиглаж, өөрийн хяналтад байлгахыг хичээгээрэй. 


Жинлүүр

Энэ долоо хоног жинлүүрийн ордныхонд амжилт бүтээл дүүрэн, ашиг орлого арвин байх төлөвтэй. Шинэ төсөл эхлүүлэх болно. Үр бүтээлтэй ажиллавал дарга удирдлагууд тань таны хөдөлмөрийг үнэлж, тушаал дэвших боломж олгох нь ээ. 

Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэр бүлийн харилцаа эерэг энергиэр дүүрэн байх учир та амьдралдаа сэтгэл хангалуун байх учиртай. Сэтгэлийн тань зовоосон эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэнэ. 


Хилэнц

Энэ долоо хоногт гараг эрхсийн давхцал хилэнцийн ордныхныг ивээж, аз жаргал, сэтгэлийн амар тайвныг харамгүй бэлэглэнэ. Шинэ зүйл суралцсан, бүтээлч долоо хоног болох төлөвтэй. Мэргэжлээ дээшлүүлж, гадаадын их дээд сургуульд суралцахаар төлөвлөсөн бол материалаа бэлдэж эхлээрэй. 

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эсвэл хадгаламжид мөнгөө хийвэл алсдаа үр ашгаа өгнө гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хосуудын харилцаа хэрүүл маргаангүй, тогтуун байна. 


Нум

Сөрөг сарны нөлөөгөөр шинэ долоо хоног уйтгартай эхлэх нь. Та одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл гонсгор байх бөгөөд уур уцаартай болж мэднэ. Энэ долоо хоногт таны тэвчээрийг шалгах олон сорилт тулгарах учиртай. Өөртөө сэтгэл хангалуун бус байх нь бусдын буруу биш гэдгийг санаарай. 

Ажлын хамт олон, ойр дотнынхонтойгоо харьцахдаа үгээ хянаж, хэнийг ч гомдоох үг хэлэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж буй бол гарын үсгээ зурахаасаа өмнө бичиг баримттай сайтар танилцаарай. 


Матар

Эерэг сар энэ долоо хоногийг эерэг, аз жаргалтай угтахад тусална. Хичээн ажилласны үр дүн гарч, тушаал дэвших бололтой. Та энэ долоо хоногт ах дүү, найз нөхдийн дунд гарсан маргаантай асуудлыг шийдэхэд тусална. Богино хугацаагаар аялалд гарах, бизнес уулзалтад явах төлөвтэй. 

Таны дотоод хүч ундарч байх тул ямар ч хэцүү асуудлыг төвөггүйхэн давж чадна. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал ихтэй завгүй байх ч ажлын хамт олны дэмжлэгтэй төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгаж чадна. 


 Хумх

Хумхын ордныхон энэ долоо хоногт гэр бүл, хүүхдүүдээ цаг заваа харамгүй зориулаарай. Хүүхдийн хичээл сурлага, сонирхол, хобби гээд танд санаа тавих асуудлууд  олон байна. Өндөр үнэтэй бараа худалдаж авах, хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийгээрэй. 

Эс бөгөөс санхүүгийн тогтворгүй байдалд орох төлөвтэй. Энэ долоо хоног эерэг сарны нөлөөн дор байх тул ажил бүтэмжтэй явна. Таныг өөрийн үр дүндээ сэтгэл хангалуун байх бөгөөд өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. 


Загас

Гараг эрхсийн давхцал загаснуудыг ивээж, эрч хүч, эрүүл мэндийн тогтвортой байдлыг бэлэглэнэ. Гэр бүл болоод ажилдаа зарцуулж буй мөч бүр аж жаргалтай, үр бүтээлтэй байх учиртай. Бизнесүүд өргөжин тэлэх, шинэ хамтрагчтай болоход энэ долоо хоног ээлтэй байх учиртай. 

Ялангуяа гэр бүлийн компани тун амжилттай ажиллана. Долоо хоногийн дундаас ажлын ачаалал нэмэгдэх тул завгүй өдрүүд үргэлжилнэ. энэ долоо хоногт ганц бие залуус заяаныхаа ханьтай учирна.