Хонь

Эерэг сарны ивээлээр шинэ долоо хоногийг сайхан угтана.  Өнгөрсөн долоо хоногийн сэтгэл зовнил, асуудлууд шийдэгдэнэ. Дотоод энерги, зөн совин тань таныг хөтөлж,  чухал шийдвэрүүдээ зөв гаргахад туслах нь ээ. Энэ долоо хоногт шашны газраар зочилно. 

Дарга удирдлагууд таны ажлын үр дүн, хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байх нь. Цалингаа нэмүүлэх, тушаал дэвших боломжийг танд нээж өгөх учиртай.  Хууль шүүхийн маргаанд ялалт байгуулах магадлал өндөр. 


Үхэр

Долоо хоногийн эхний өдрүүд сөрөг сарны нөлөөн дор байх тул үхрүүдэд таагүй мэдрэмж төрөх нь ээ. Төлөвлөсөн ажил, төслүүд ямар ч шалтгаангүй зогсож мэднэ. Мөн эрүүл мэндийн асуудалтай тулгарна. Шөнө унтаж чадахгүй, нөхцөл байдлыг хэт ургуулан бодож, өөрийгөө зовоох тул сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахыг хичээгээрэй.

Нойргүйдэл нь таныг ууртай, түрэмгий ааштай болоход нөлөөлдөг учир тогтмол цагт унтаж хэвшихийг зөвлөж байна. Энэ долоо хоногт ажлын хамт олон, эргэн тойрны хүмүүстэйгээ маргах хэрэггүйг од эрхэс сануулж байна. 


Ихэр

Гараг эрхсийн давхцал ихрийн ордыг ивээж, эрч хүчтэй долоо хоногийг бэлэглэх нь ээ. Ажлын ачаалал ихтэй байх тул долоо хоногийн эхээр завгүй байх төлөвтэй. Гэсэн хэдий ч цагаа зөв хуваарилж, гэр бүлдээ ч ажилдаа ч сэтгэлээ зориулж чадна. 

Бизнесийн салбарт энэ долоо хоногт шинэ түншлэл тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлэх учиртай. Хэрүүл маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлийн өдрүүд сөрөг сарны нөлөөнд байх тул сэтгэл санаа тогтворгүй болж мэднэ. 


Мэлхий

Шинэ долоо хоногийг эерэг сар ивээх тул эрч хүч, амжилт дүүрэн байна. Өрсөлдөгчид, дайснуудаа хяналтдаа байлгаж чадна. Дотоод хүч сэлбэгдэж, өөртөө итгэх итгэл нэмэгдэх нигууртай. Хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх, өрөө авах зэргээр орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. 

Долоо хоногийн дундаас ачаалал нэмэгдэж, завгүй ажиллах нь. Гэсэн хэдий ч бүтээлч сэтгэлгээ өндөр байх тул олон ажлыг нэгэн зэрэг “гараас гаргана”. Шинээр нээгдэж буй старт-ап компанитай бол өсөлттэй ажиллана. 


Арслан 

Өнгөрсөн долоо хоногийн зөрчил тэмцэл арилах тул сэтгэл амар шинэ өдрүүдийг угтана. Эргэн тойрныхондоо чадах зүйлсээрээ харамгүй туслаарай. Энэ нь цаашид таны нэр хүнд өсөж, бусдыг өөртөө татахад тустай. Хүүхдүүдийн эрүүл мэнд хэвийн байна. 

Хосууд хэрүүл маргааныг тэвчиж чадвал асуудалгүй, аз жаргал дүүрэн байх учиртай. Гэртээ засвар хийх, ажлын орчныхоо дотоод тохижилтыг өөрчлөхөөр төлөвлөсөн бол мөнгөө харамлаад хэрэггүй. Гэр бүлийн харилцаа халуун дулаан, эерэг байна. 


Охин 

Шинэ долоо таны хүссэн шиг таатай эхлэхгүй бололтой. Эргэн тойрны бүх зүйлс тань дарамт мэт санагдаж мэдэх юм. Ялангуяа хэт их ачаалалтай ажиллах нь танд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн харилцаанд ч сэв суулгах магадлалтай. 

Тиймээс энэ үед тэвчээртэй байж, уур уцаараа хянах хэрэгтэй. Долоо хоногийн дундаас таныг эерэг энерги хүрээлж, дотоод хүч сэлбэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийн бизнес амжилттай ажиллана. Хувийн санхүүгийн байдал тогтвортой байна. 


Жинлүүр

Жинлүүрүүд энэ долоо хоногт үр бүтээлтэй ажиллана. Төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгаж, бизнесүүд санхүүгийн өсөлттэй байх төлөвтэй. Хэцүү шийдвэр гаргах шаардлагатай тулгарвал дотоод зөн совингоо дагаарай. Ажил горилогчид хүссэн ажлын байрнаасаа ярилцлагад дуудагдах нь ээ. 

Ах дүүгийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тогтворгүй болж, ажлын бүтээмж буурах магадлалтай. Учир нь та хангалттай унтаж, амрахгүй байгаагаас дархлаа унаж, идэвхгүй болох юм. 


Хилэнц

Гараг эрхсийн давхцал хилэнцийн ордныхныг ивээж, гайхалтай долоо хоногийг бэлэглэнэ. Энэ долоо хоногт зарлагаа сайтар хянаж, өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийгээд хэрэггүй. Мөнгөө хадгаламжид хийхээс илүүтэй эргэлтэд оруулбал алсдаа үр ашгаа өгнө гэдгийг од эрхэс зөвлөж байна. 

Энэ долоо хоногт илүүтэй гэр бүлдээ цаг зарцуулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээрэй. Ажлын хамт олон тань таныг дэмжиж, үр бүтээлтэй ажиллахад туслах нь ээ. 


Нум

Өөртөө сэтгэл хангалуун, сайхан долоо хоног эхэлж байна. Шинэ жилээр хүссэн хүслүүд тань эхнээсээ биелж эхлэх нь. Өнгөрсөн долоо хоногт сэтгэлийг тань зовоосон эрүүл мэндийн асуудал шийдэгдэж, хэвийн болох учиртай. Карьертай өөрчлөлт хийж, ажлаа солихоор шийдсэн бол энэ долоо хоног тохиромжтой. 

Хайртай хосууд мөн гэрлэлттэй холбоотой чухал шийдвэрээ гаргаарай. Долоо хоногийн сүүлээр хүүхдийн хичээл сурлага гэр бүлийн уулзалт гээд завгүй өнгөрнө.


Матар

Матрууд шинэ долоо хоногийг таатай угтахгүй бололтой. Сэтгэл санаа тогтворгүй байхаас хийх ёстой зүйлүүд дарамт мэт санагдаж болох юм. Ойр дотнын хүн таныг мэхэлж, хууртсан мэдрэмж төрж мэдэх нь ээ. Энэ долоо хоногт ямар нэгэн салбарт хөрөнгө оруулалт хийхээс татгалзаарай. 

Хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс болгоомжил. Эс бөгөөс хувийн санхүүгийн байдал тогтворгүй болох нь ээ. Долоо хоногийн сүүлээс гараг эрхсийн давхцал таныг ивээж, сөрөг зүйлсийг таны замаас холдуулах болно.


 Хумх

Хумхын ордныхон энэ долоо хоногт олон шинэ зүйлтэй учирна. Тиймээс  хэцүү нөхцөл байдал тулгарсан ч сэтгэл санаагаар бүү унаарай. Бизнесүүд амжилттай ажиллах бөгөөд олон шинэ боломж үүд хаалгаа нээх учиртай. Алдагдал хүлээгээд байсан хөрөнгө оруулалтууд ашгаа өгч эхэлнэ. 

Бусадтай эелдэг харьцаж, чадах зүйлээрээ туслаарай. Танд эргээд эерэг энерги бэлэглэх болно. Шөнө дөлөөр жолоо барихгүй байхыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэнд хэвийн байна. 


Загас

Сэтгэл тайван, эрч хүчтэй шинэ долоо хоногийг угтах нь ээ. Ажлын ачаалал ихтэй завгүй байх ч үр дүнтэй ажиллаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэх учиртай. Бизнесийн салбарт компаниа өргөжүүлэх, шинэ хамтрагчтай болох, төсөл эхлүүлэх, гэрээ үзэглэх олон боломж нээгдэнэ. 

Мэргэжлээ дээшлүүлэх, карьерийн үсрэлт хийхээр төлөвлөж байсан бол энэ долоо хоног ээлтэй байх болно. Гэр бүлийн харилцаа халуун дотно, инээд хөөрөөр цалгисан долоо хоног байх төлөвтэй.