Хонь

Хонины ордныхонд долоо хоногийн эхээр олон гайхамшигтай зүйлс тохиолдох нь ээ. Бусадтай эелдэг, зөөлөн харьцаж, дотоод энергиэ харамгүй түгээгээрэй. Аливаа нөхцөл байдлыг хэт ургуулан бодож, дэвэргэх хэрэггүй. Энэ нь таны сэтгэлзүйд муугаар нөлөөлнө гэдгийг од эрхэс сануулж байна. 

Энэ долоо хоногт дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ дэмжихэд цаг гаргаарай. Бизнес эрхлэгчдийн хувьд шинэ салбараа нээх, гэрээ үзэглэх гээд тун завгүй өдрүүд үргэлжлэх нь. Гагцхүү сэтгэл хөдлөлөөр хандаж, шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. 


Үхэр

Үхрийн ордныхон хүүхдийнхээ хичээл сурлагад анхаараад энэ долоо хоногийг завгүй өнгөрүүлнэ. Гэр бүлийн уулзалтад очиж, хамаатнууд дээрээ зочлох нь. Санхүүгийн сахилга баттай байхыг хичээгээрэй. Богино хугацааны хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгнө.  

Долоо хоногийн дундаас таны дотоод хүч сэлбэгдэж, сэтгэл амгалан болно. Од эрхэс таныг шийдвэр гаргахдаа зөн совингоо дагавал алзахгүй гэж зөвлөлөө. Ажил горилогчид хүссэн ажлаасаа ярилцлагад орох санал хүлээн авна. 


Ихэр

Гараг эрхсийн давхцал ихрийн ордныхонд олон шинэ боломж нээж өгөх учиртай. Өнгөрсөн долоо хоногийн таагүй байдал арилж, сэтгэл тайван байна. Шалтгаангүйгээр зогссон төсөл, хойшлуулсан ажлуудаа дахин эхлүүлээрэй. 

Хосууд хэрэлдэж, маргалдахаас зайлсхийж, уур уцаараа хянахыг зөвлөе. Долоо хоногийн дундуур гэр бүлтэйгээ аялалд гарч, цагийг хамт өнгөрүүлээрэй. Эерэг сар ивээх тул ажилдаа амжилт гаргаж, хийсэн ажлаа даргадаа үнэлүүлэх нь ээ. 


Мэлхий

Мэлхийн ордныхон шинэ долоо хоногийг тийм ч таатай эхлүүлэхгүй нь. Сэтгэл гутрал, ганцаардалтай нүүр тулж, сэтгэл санаа тун тогтворгүй болно. Ажлын томилолт, төлөвлөсөн уулзалтуудаа түр хойшлуулаарай. Эс бөгөөс сэтгэл хөдлөлдөө автсан буруу шийдвэр гаргах нигууртай. 

Богино хугацаанд ашиг олох сэдлээр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдлыг хяналтад авах боломж бүрдэнэ. 


Арслан 

Долоо хоногийн эхний өдрүүд тун завгүй өнгөрнө. Ур чадвараа ахиулах, мэргэжлээ дээшлүүлэхээр боломж олдвол алдалгүй ашиглаарай. Энэ долоо хоногт ажлын ачаалал ихтэй байх боловч огтхон ч ядрахгүй. Хичээн ажилласныхаа үр шимийг алсдаа хүртэнэ. 

Эерэг сарны нөлөөгөөр сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэх учиртай. Ялангуяа эцэг, эхийн тань эрүүл мэнд дээрдэж, санаа зовох шаардлагагүй болно. Дайснууд тань таныг ажиглаж байгаа тул алдаа гаргахаас сэрэмжлээрэй. 


Охин 

Ажил бүтэмжтэй, сэтгэл ханамжтай долоо хоног айсуй. Ах дүүгийн хоорондын маргаантай асуудал шийдэгдэнэ. Гараг эрхсийн давхцал охины ордныхныг ивээх тул өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Энэ нь хүрээллээ тэлэх, бизнесийн шинэ хамтрагчтай болоход тань тустай.

Ганц бие залуус өөрийн хүрээллээсээ хайр хүнээ олно гэдгийг од эрхэс шивнэж байна. Гагцхүү шинэ зүйлд соргог хандаж, өөрт олдсон боломжийг алдалгүй ашиглаарай. Долоо хоногийн сүүлээр чухал шийдвэр гаргах нь. 


Жинлүүр

Долоо хоногийн эхээр дотоод хүч ундарч байх тул төлөвлөсөн ажлуудаа төвөггүй хийж дуусгана. Бусадтай эелдэг, зөв харьцах нь олон боломжийг нээж, амжилттай ажиллахад туслах нь ээ. Гэр бүлийн бизнес амжилттай явна. Энэ долоо хоногт шашны газраар зочилно. 

Байгаа зүйлээ бусадтай харамгүй хуваалцаж, өглөг өгөхийг од эрхэс зөвлөж байна. Таны сэтгэл санаа тогтуун байж, чухал шийдвэрүүдээ эргэлзэлгүй гаргана. Оюутан залуус энэ долоо хоногт хичээл сурлагадаа онцгой анхаар. 


Хилэнц

Долоо хоногийн эхээр сөрөг энерги таныг хүрээлж, ажил бүтэмжгүй байгаа мэт мэдрэмж төрөх бололтой. Тиймээс сэтгэлээ уналгүй, нөхцөл байдал дээрдэхийг тэвчээртэй хүлээгээрэй. Ойр, зуурын асуудлууд сэтгэлийг тань зовоож мэднэ. 

Хөрөнгө оруулалт, худалдаа үйлдвэрлэлийн бизнес амжилттай урагшилна. Жолоо барихдаа анхаарал, болгоомжоо сулруулж үл болно. Долоо хоногийн сүүлээр эмх замбараагүй нөхцөл байдал арилах нигууртай. 


Нум

Гараг эрхсийн давхцал нумын ордыг ивээж, энэ долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусална. Таны анхаарал төвлөрөлт сайн байгаад зогсохгүй ажлын бүтээмж дээшлэх учиртай.  Сэтгэлийг тань зовоож байсан эрүүл мэндийн асуудал шийдэгдэх нь ээ. 

Урлаг, хувцас дизайны бизнес амжилттай ажиллана. Энэ сарын 21-ээс эхлэн нөхцөл байдал өөрчлөгдөх төлөвтэй байна. Өөртөө итгэх итгэл буурч, төсөл хөтөлбөрүүд шалтгаангүйгээр зогсоно. 


Матар

Энэ долоо хоног ямар нэг гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа бол амжилттай болох нигууртай. Эрүүл мэндийн асуудалтай тулгарч мэднэ. Тиймээс хоол хүнсэндээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн хийхийг од эрхэс зөвлөж байна. 

Энэ долоо хоногт зарцуулах зардлаа урьдчилан төлөвлөж, санхүүгийн тогтвортой байдалдаа хянамгай ханд. Ганц бие залуус найзынхаа тусламжтай ирээдүйн хайрттайгаа учирна. 


Хумх

Хумхын ордныхон энэ долоо хоногт олон сорилттой нүүр туулж мэдэх нь. Гэхдээ ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил гарч магадгүй юм. Та  ажилдаа няхуур, нухацтай хандахыг од эрхэс зөвлөж байна. Таны гүйцэтгэл бага багаар сайжирч, үр дүн нь сайн мэдээг авчрах болно. 

Шаргуу хөдөлмөрийн үр дүн ямагт эерэг байдаг гэдгийг бүү март. Хосууд маргалдахаас зайлсхийж, харилцаагаа эрүүл байлгахыг хичээгээрэй. 


Загас

Сандрал, бухимдал давхацсан таагүй долоо хоног эхэлж байна. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол шийдвэрээ эргэн хараарай. Гэр бүлийн харилцаанд зарим асуудал тулгарч магадгүй юм. 

Долоо хоногийн дундаар эерэг сар загасны ордныхныг ивээж, нөхцөл байдлыг гартаа авах боломж бүрдэнэ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө агаар салхинд гарахад тохиромжтой. Бизнесээ өргөжүүлэх, шинэ ажил эхлүүлээд хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна.