П.Мөнгөнсор
12 сарын 06, 2021
Хонь
Шинэ санаа ундарсан, бүтээлч долоо хоног болох төлөвтэй. Ялангуяа ажил, мэргэжлийн талбарт ахиц гарах нь ээ. Эргэн тойрныхон, ажлын хамтрагчид таныг дэмжиж, амжилт гаргах бололцоо нөхцөлөөр хангаж өгөх учиртай.
Долоо хоногийн дундаас гараг эрхсийн давхцал таны оюуны мэлмийг нээж, шинэ зүйлд суралцах нь ээ. Тиймээс аливаад нээлттэй хандаж, боломжоо бодит үйл хэрэг болгохыг эрмэлзээрэй. Ойрын ирээдүйд өөртөө зарцуулах цаг зав хомс байна.
Үхэр
Хурим, найрын тов гарсан эерэг долоо хоног айсуй. Аз жаргалдаа умбасан хосуудад тун ивээлтэй байх нигууртай. Хууль, шүүхийн маргаанд ялалт байгуулах магадлал өндөр. Хэчнээн баяр хөөртэй байсан ч хийх ёстой ажлаа цалгардуулж болохгүй.
Эс бөгөөс та хариуцлагагүй нэгэн болж, хүмүүсийн итгэлийг алдана. Бусадтай нээлттэй харьцах нь олон боломжийн үүд хаалгыг нээж байдгийг од эрхэс сануулж байна. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй, сэтгэл амар байна.
Ихэр
Ихрүүдийн хувьд адал явдлаар дүүрэн өдрүүд үргэлжилнэ. Долоо хоногийн эхээр эхлүүлсэн төслүүд саадгүй урагшилж, үр өгөөжөө өгөх нь ээ. Нямбай, зохион байгуулалт сайтай байвал төлөвлөснөөсөө их ажлыг энэ долоо хоногт хийж гүйцэтгэнэ.
Газар тариалангийн бизнест хөрөнгө оруулбал ашигтай гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хосуудын харилцаа тааламжгүй байх төлөвтэй. Ямар ч нөхцөлд өөрийгөө бусадтай харьцуулж, дүгнэх нь хэрэггүй.
Мэлхий
Энэ долоо хоногт мэлхийн ордныхонд санаандгүй учрал тохиох нь ээ. Заяаны хань ч байж мэдэх тул алдахгүйг хичээгээрэй. Өөрийн цаг зав болон энергиэ зөвхөн түүнд зориул. Харин сохор болзоонд яваад хэрэггүй гэж гараг эрхэс сануулж байна.
Долоо хоногийн дундаас боловсролоо илүү анхаарч эхлэх учиртай. Ажиллах арга барилаа өөрчилж, шинэ хэв маяг туршаад үзээрэй. Үр бүтээмж дээшилж, бүтээлч сэтгэлгээ өсөх учиртай. Ахмад настан, хамаатнууд дээрээ зочлоход цаг гаргаарай.
Арслан
Арслангийн ордныхон олон зүйл туршсан, бүтээлч долоо хоногийг угтах төлөвтэй. Долоо хоногийн эхээр зөвхөн зорилгодоо төвлөрч, хийх ёстой ажлуудаа хугацаанд нь хийж дуусга. Эс бөгөөс амралтын өдрүүдээр өөртөө зарцуулах цаг, зав хомс болох нь.
Бизнесийн шинэ хамтрагчтай болох, гэрээ байгуулахад тийм ч таатай өдрүүд биш гэдгийг од эрхэс сануулж байна. Ажлын хамт олон тань танд атаархаж, цуу яриа дэгдээж мэднэ. Тиймээс алдаа гаргахаас болгоомжилж, аливаад няхуур ханд.
Охин
Хайр дурлалын хувьд аз гийсэн долоо хоног байна. Гараг эрхсийн давхцал охины ордныхныг ивээж, аз жаргал харамгүй бэлэглэнэ. Учралт хосууд ирээдүйгээ төлөвлөж, ярилцахад тун таатай. Гэр бүлийн харилцаа халуун дотно, инээд хөөр дүүрэн байх нь ээ.
Хууль, шүүхийн маргаантай асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй байна. Тиймээс биеэ хайрлаж, дасгал хөдөлгөөн хийхийг чухалчлаарай.
Жинлүүр
Сөрөг сарны нөлөөгөөр энэ долоо хоног тогтворгүй байна. Хэтэрхий их зүйл санаа зовж, жижиг зүйлсэд бүү бухимд. Бүх зүйл ээлж дараатай байдаг тул та тун удахгүй гайхалтай зүйлтэй учирна. Аливаа бүхэнд эерэгээр хандаж эхлэх нь таны харах өнцгийг өөрчилж, баяр баясал бэлэглэнэ.
Долоо хоногийн сүүлээр таныг тайвшруулж, аз жаргалтай болгодог зүйлдээ цагаа зарцуулаарай. Энэ долоо хоногт хөрөнгө оруулбал алсдаа алдагдал хүлээнэ гэдгийг гараг эрхэс анхааруулж байна.
Хилэнц
Энэ долоо хоногт ашиг орлого арвин байх нигууртай. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх нь ээ. Харин хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй.
Ганц бие залуус хосоо олно гэдгийг гараг эрхэс шивнэж байна. Гэсэн хэдий ч долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Аливаа хэрүүл маргаанд оролцохоос зайлсхий. Эс бөгөөс таныг сөрөг энерги хүрээлэх болно.
Нум
Нумын ордныхон шинэ долоо хоногийг таатай угтахгүй нь ээ. Ажил мэргэжлийн талбарт олон саад бэрхшээлтэй тулгарна. Ямар ч нөхцөлд ажлын хамт олонтойгоо найрсаг харьцахыг гараг эрхэс зөвлөж байна. Шинээр төсөл эхлүүлэх, бизнесийн хамтрагчтай болох үйл хэргийг түр хугацаанд хойшлуулаарай.
Хэцүү нөхцөл байдлаас гарахын тулд бясалгал, йог хийгээрэй. Ялангуяа амьсгалын дасгалуудыг тогтмол хийх нь эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.
Матар
Матрын ордныхон шинэ долоо хоногийг аз жаргалтай эхлүүлнэ. Зорилгодоо төвлөрч чадвал амжилт гаргахад ойрхон байна. Ах дүү нарын дундах эд хөрөнгийн маргаан шийдэгдэнэ. Долоо хоногийн дундуур өөртөө цаг гаргахыг хичээгээрэй.
Ажил дээрээ өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцахаас эмээх хэрэггүй. Хамтрагчид тань таны гаргасан санаа шийдэлд сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн сүүлээр таны хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл зовоож болзошгүй.
Хумх
Хумхын ордныхон энэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй. Хуучин, муу зуршлуудаасаа салж, шинэ зүйл турших цаг хэдийн иржээ. Өөртөө амлалт өгч, зорилгодоо тууштай зүтгээрэй. Ажил, кареерийн хувьд амаргүй сонголт хийх шаардлагатай тулж мэдэх нь.
Долоо хоногийн дундуур орлогын шинэ эх үүсвэртэй болно. Хосуудын харилцаа маргалдах зүйлгүй, аз жаргалтай байх учиртай. Хөрөнгө оруулалтууд ашигтай байна. Жолоо барихдаа болгоомжтой байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Загас
Загасны ордныхны хувьд адал явдалтай өдрүүд үргэлжлэх нь ээ. Боловсролын түвшингээ дээшлүүлэх, сургалтад хамрагдахад тохиромжтой долоо хоног байх болно. Удаан уулзаагүй найз нөхөд эсвэл ойр дотнынхон дээрээ зочлоорой.
Долоо хоногийн дундуур таны тэвчээрийг шалгасан олон асуудлууд гарч ирж болзошгүй. Тиймээс хийх ёстой ажил, зорилгодоо бүрэн төвлөр. Долоо хоногийн сүүлээр байдал эргээд хэвийн болно. Хайртай хүндээ гэрлэх санал тавихаар зэхэж буй бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [106.101.128.220] ・ 2021.12.07 Хариулах
Matriiin ordiig arslangiin ordniihon gd bichsn bhimaaaa….zuw niitleeee