Хонь

Эерэг сар хонины ордныхныг ивээх тул долоо хоногийн эхээр өөртөө итгэх итгэл дүүрэн байна. Гэртээ засвар хийхэд тохиромжтой. Хөрөнгө оруулалтууд  өгөөжтэй байхыг гэдгийг од эрхэс шивнэж байна. Харин элдэв хэрүүл маргаанаас зайлсхий. 

Өөрийнхөө зөв гэж батлахын тулд үнэт цагаа үрэх хэрэггүй. Энэ долоо хоногт хонины ордныхон мэдээлэлд илүү шүүлтүүртэй хандаж эхлэх нь ээ. Хосууд жаргалдаа умбасан эерэг өдрүүд үргэлжилнэ. Ажил горилогчдод ажлын ярилцлагад орох санал ирэх нь ээ. 


Үхэр

Үхрүүдийн хувьд долоо хоногт тийм ч таатай эхлэхгүй нь. Таны одоо байгаа нөхцөл байдал санааг тань зовоож, өөрийгөө голох мэдрэмж төрж мэднэ. Энэ нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлнө. Тиймээс тайван байж, нөхцөл байдал дээрдэхийг тэвчээртэй хүлээгээрэй. 

Долоо хоногийн дундаас сэтгэл зовнил арилж, эерэг энерги таныг бүрхэн авна. Аливаа эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулахдаа зөв совингоо дагахыг од эрхэс зөвлөж байна. Чухал шийдвэр гаргахаасаа өмнө ахмадуудаас үг сонсож, зөвлөмж сургаалыг нь дагаарай. 


Ихэр

Долоо хоногийн эхний өдрүүдэд таны дотоод энерги хамгийн өндөр түвшинд байна. Ажил карьерийн хувьд тун амжилттай байх нь ээ. Ах дүүгийн хооронд гарсан маргаантай асуудал шийдэгдэнэ. Богино хугацаагаар аялалд гарах эсвэл бизнес уулзалтад явах төлөвтэй. 

Чухал ажлаа хугацаанд амжуулахад ажлын хамт олон, найз нөхөд тань их тус хүргэх нь ээ. Санаа зовоож байсан хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал долоо хоногийн сүүлээр шийдэгдэнэ. Олон сарын хичээл зүтгэлээ үнэлж, өөрийгөө шагнаарай.


Мэлхий

Мэлхийн ордныхон энэ долоо хоногийг аз жаргал дүүрэн угтах нь ээ. Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг, найрсаг харьцаж, эвтэй байх болно. Хувиараа бизнес эрхлэгчид томоохон гэрээ үзэглэж, захиалгад дарагдах төлөвтэй. 

Дарга, удирдлагууд тань таны ажлын ур чадвар, ёс зүйг үнэлж, тушаал дэвших санал тавина.  Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх нь ээ. Гэр бүлийн бизнест хөрөнгө оруулбал алсдаа ашиг авчрах нигууртай. 


Арслан 

Эерэг сар арслангийн ордныхныг ивээж, эрч хүч харамгүй хайрлана. Буруу дадал зуршлуудаа орхих нь өөрийгөө хайрлаж буй нэг хэлбэр гэдгийг од эрхэс сануулж байна. Ялангуяа эрүүл зөв хооллолтыг амьдралынхаа нэг хэсэг болгохыг эрмэлзээрэй. 

Ганц бие залуус заяаныхаа ханьтай учирна. Долоо хоногийн дундаас гэр бүлийн асуудалтай тулгарна. Холын хамаатнуудаас сайхан мэдээ дуулдана. Хүүхдийн хичээл сурлагын асуудал сэтгэлийг тань нэлээдгүй зовоох төлөвтэй. 


Охин 

Охины ордныхон ганцаардсан мэдрэмжээр шинэ долоо хоногийг эхлүүлэх нь. Мөн эрүүл мэндийн асуудал сэтгэлийг тань зовоох нигууртай. Ийм үед чухал шийдвэр гаргаад хэрэггүй. Мөн шөнө дөлөөр, хурдтай машин барих хэрэггүй гэж гараг эрхэс анхааруулж байна. 

Долоо хоногийн дундаас сэтгэл гонсгор байдал инээд хөөрөөр солигдож, нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ажлынхаа хамт олны тусламжтай төлөвлөсөн ажлаа төвөггүй дуусгана. Шинээр бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байсан охины ордныхон хөдлөх цаг хэдийн иржээ. 


Жинлүүр

Гараг эрхсийн давхцал жинлүүрийн ордныхныг ивээлдээ авч, сэтгэлийн амар амгалан байдлыг бэлэглэнэ. Өмнөх долоо хоногт хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхлэх нь ээ. Энэ долоо хоногт ашиг орлого арвин байх нигууртай. 

Хэдийн гэр бүл болсон хосуудын харилцаа халуун дотно, аз жаргалаар дүүрэн байна. Харин хосоо хайж буй ганц бие залууст тийм ч азтай өдрүүд үргэлжлэхгүй нь. Долоо хоногийн сүүлээр төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгахын тулд илүү цагаар ажиллах нь ээ. 


Хилэнц

Ажил ундарсан завгүй долоо хоног айсуй. Энэ долоо хоногт кареертай холбоотой чухал шийдвэр гаргах нь. Дарга, удирдлагууд тань таныг үнэлж, тушаал дэвшүүлж мэднэ. Ажлын байр дээшлэхийн хэрээр үүрэг хариуцлага нэмэгддэгийг мартуузай. 

Гэр бүл, ойр дотнынхон тань таныг үргэлж дэмжиж, амжилттай ажиллахад дэм болно. Таныг үг, үйлдэл бүрийг ажиглаж буй тул дайснуудаасаа болгоомжил. Алдаа бүү гарга. Орлогын шинэ эх үүсвэр бий болох төлөвтэй байна. 


Нум

Өнгөрсөн долоо хоногийн уй гашуу мартагдаж, баяр баясалтай шинэ өдрүүд ирж байна. Ажил, бизнесийн гэрээ хэлцлүүд амжилттай болж, ашиг арвин байхыг од эрхэс шивнэж байна. Түр хугацаанд хойшлуулсан ажил, төслүүдээ эхлүүлэхэд таатай долоо хоног байх учиртай. 

Долоо хоногийн дундуур гэр бүл, найзуудынхаа хамт шашны холбогдолтой газраар зочилно. Эцэг эхийн эрүүл мэндийн асуудал шийдэгдэж, санаа зовних зүйлгүй болно. 


Матар

Долоо хоногийн эхээр матрын ордныхон эрүүл мэндийн асуудалтай тулгарах нигууртай. Шинэ ажил эхлүүлэхээр зэхсэн бол шийдвэрээ эргэн харахыг гараг эрхэс сануулж байна. Хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгөхгүйгээр үл барам та алдагдал хүлээж мэднэ. 

Гэртээ хэрэлдэж маргалдахаас зайлсхий. Эс бөгөөс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болно. Аливаа чухал шийдвэр гаргахдаа зөв совингоо дагаж, дотоод хүнээ сонсоорой. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалалтай, завгүй байх төлөвтэй. 


Хумх

Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Ажлын бүтээмж эрс буурна. Аялах гэж яаран шийдвэр гаргаад хэрэггүй. Удахгүй сэтгэл зовоосон асуудлууд цэгцэрнэ гэдгийг гараг эрхэс сануулж байна. Ажил мэргэжлийн хувьд хүрээллээ тэлэхэд тохиромжтой долоо хоног байх болно. 

Ирээдүйд ажилд, амьдралд нь хэрэг болохуйц шинэ хүмүүстэй танилцана. Ганц бие хүмүүс хамаатныхаа тусламжтай хайртайгаа учирна. Долоо хоногийн сүүлээр зарим төсөөлөөгүй зүйлс сэтгэлийг нь зовоож болзошгүй.


Загас

Загасны ордныхон энэ долоо хоногийг урам зориг дүүрэн угтана. Чухал шийдвэрүүд гаргахдаа тун нухацтай хандахыг од, эрхэс сануулж байна.  Ашиг орлого, зарлага эн тэнцүү байна. Богино хугацааны аялалд гарахад тохиромжтой. 

Гэр бүлийнхэнтэйгээ тааламжтай харилцаатай байхыг эрмэлзээрэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөсөн бол энэ долоо хоног тохиромжтой байх болно. Оюутнууд бие даалтаа амжилттай хамгаалж, сайн дүн авах магадлалтай.