Хонь

Өөртөө итгэх итгэл ундарсан шинэ долоо хоног айсуй. Илтгэл тавих, бусадтай гэрээ хэлэлцээ хийх үйл хэрэг тун таатай өрнөнө. Аливаа шийдвэр гаргахдаа төвийг сахиж, ёс зүй байхыг од эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт ярилцлага өгөх, бичлэгэнд орох төлөвтэй. 

Хичээн ажилласны үр дүн гарч, танд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Таны гялалзах цаг хэдийн иржээ. Долоо хоногийн сүүлээр гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадахгүй байж мэднэ. Тиймээс ойр дотнынхонтойгоо сэтгэлээсээ ярилцаарай. 


Үхэр

Дотоод сэтгэлээ уудалж, бодолд дарагдсан долоо хоног болж өнгөрөх төлөвтэй. Мөн эргэн тойрны найзуудаа ажаарай. Найзуудаас тань таны сэтгэлд нийцэхгүй зан авир ажиглагдвал сэтгэлээр унах хэрэггүй. Тэднээс зайгаа авах цаг иржээ гэдгийг гараг эрхэс сануулж байна. 

Долоо хоногийн дундуур бизнесийн гэрээ хэлцлүүд маш амжилттай байна. Ялангуяа старт-ап компани байгуулахаар сэтгэл шулуудсан залууст таатай өдрүүд үргэлжилнэ. Ажлаа солих, мэргэжлээ дээшлүүлэхээр шийдсэн бол эргэлзэх хэрэггүй өргөдлөө бэлдэж эхлээрэй. 


Ихэр

Ажил үйлс ундарсан завгүй долоо хоног байх нь ээ. Ялангуяа оюутан сурагчид цагаа зөв хуваарилахгүй бол бие даалтаа хугацаанд нь дуусгаж амжихгүй байж мэднэ. Ажлын хамт олонтойгоо сайтар ярилцаж, ажил үүргийн хуваариа тодорхой болгохгүй бол үл ойлголцол үүсэж мэдэх нь ээ. 

Долоо хоногийн дундуур романтик үйл явдлуудаар дүүрэн байна. Танилцаад удаагүй хосууд бие биенээ танин мэдсэн, адал явдалтай өдрүүд үргэлжилнэ. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. 


Мэлхий

Мэлхийн ордныхон энэ долоо хоногт ашиг, орлого арвин олно. Үүнийг хадгаламжаа өсгөж, мөнгө хуримтлуулах боломж гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Ялангуяа крипто валютын зах зээл үр өгөөжөө өгнө. Хайр дурлалдаа умбасан хосуудад жаргалтай долоо хоног байх болно. 

Долоо хоногийн дундуур та сөрөг сарны нөлөөнд байх тул сэтгэл тавгүйрхэж мэднэ. Нэг удаа ч болов өөрийгөө хойш тавьж, бусдын аз жаргалд даган баясаарай. Танд төсөөлснөөс ч их тайван, амгалан байдлыг бэлэглэнэ.  


Арслан 

Энэ долоо хоногт аль болох гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө.  Ойр дотнын хүмүүсийн халуун дулаан уур амьсгал таны дотоод энергийг тэтгэх нигууртай. Хосууд хэрэлдэж, маргалдахаас зайлсхийж, биесээ гомдоох үг хэлэхгүй байхыг хичээгээрэй. 

Эс бөгөөс хосын харилцаанд маш том ан, цав үүсэх нь. Долоо хоногийн сүүлээр ажил, бизнес урагштай явахгүй бол хүчлээд хэрэггүй. Хэсэг хугацаанд завсарлаж, эрч хүчээ сэлбэхийг од эрхэс зөвлөж байна. 


Охин 

Эерэг сар таны дотоод хүчийг сэлбэж, эрч хүчтэй долоо хоногийг бэлэглэнэ. Бизнес уулзалтад оролцож, танилын хүрээгээ тэлэх боломж олдоно. Ах дүүгийн хооронд маргаантай байсан асуудал шийдэгдэж, гэр бүлийн уур амьсгал тайван болох төлөвтэй. 

Долоо хоногийн дундаас нөхцөл байдал өөрчлөгдөж, юм бүхэн таны эсрэг байгаа мэт мэдрэмж төрөх нь ээ. Сэтгэл санаа тогтворгүй үед ч бусдыг гомдоох үг хэлэхгүй, эвтэй байхыг эрмэлзээрэй. Энэ долоо хоногт аливаа бизнест хөрөнгө оруулаад хэрэггүй. Эрсдэл дагуулж, орлогын эх үүсвэр хумигдах аюултай гэдгийг од эрхэс зөвлөж байна. 


Жинлүүр

Орлого, зарлагын харьцаа тэнцсэн, тогтвортой долоо хоног болж өнгөрөх нь ээ. Төлөвлөсөн ажил хэргээ хугацаанд нь дуусгахын тулд эргэн тойрныхноосоо туслалцаа хүсэхээс бүү нэрэлх. Долоо хоногийн дундуур таны тэвчээрийг шалгасан үйл явдал тохионо гэдгийг гараг эрхэс анхааруулж байна. 

Ахмад настнуудын хууч өвчин сэдэрч, өвчлөлд өртөмтгий болох магадлал өндөр байна. Оюутан, сурагчид хэрэггүй зүйл сатааралгүй, зөвхөн хичээл номдоо шамдаарай. 


Хилэнц

Эерэг сарны нөлөөгөөр долоо хоногийн эхэн өдрүүд аз жаргалтай, сэтгэл тайван өнгөрнө. Гэр бүл болоод ажлын орчин  эерэг энергиэр бялхах нь ээ. Дуу хөгжим, кино, уран зурагт цаг гаргавал бүтээлч сэтгэлгээ сайжирна. Энэ долоо хоногт бэлэн бүтээгдэхүүнээс зайлсхийж,  хоолоо өөрөө бэлдэхийг од эрхэс сануулж байна. 

Эс бөгөөс ходоод гэдэсний өвчлөлд өртөх нигууртай. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал нэмэгдэх төлөвтэй. Ажиллах цагтаа зөвхөн ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүл. 


Нум

Ганцаардалтай нүүр тулсан, тогтворгүй өдрүүд үргэлжлэх нь ээ. Хийж чадахаасаа илүү их ажил дааж авах нь заримдаа өөрийгөө голох, сэтгэлээр унах шалтгаан болдгийг бүү мартаарай. Хэрэггүй зүйл мөнгөө үрэлгүй, санхүүгийн сахилга баттай байхыг од эрхэс нумын ордныхонд зөвлөж байна. 

Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн асуудалтай тулгараад завгүй өнгөрөх төлөвтэй. Хэчнээн хэцүү байсан ч өөрийгөө хүчилж, хийх ёстой ажлуудаа хугацаанд нь дуусгаарай. 


Матар

Хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгсөн, амжилттай долоо хоног байна. Бизнесээ тэлэх олон сайхан боломж таны өмнө нээгдэх нигууртай. Гагцхүү тэрхүү боломжийг шүүрч авахад бэлэн байх хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэртэй болно. 

Хосууд энэ долоо хоногт гэрлэлттэй холбоотой чухал шийдвэр гаргаад хэрэггүй. Долоо хоногийн сүүлээс сөрөг сарны нөлөөгөөр таны сэтгэл санаа тогтворгүй болж мэднэ. Өөртөө итгэх итгэлээ алдаж ч болзошгүй. Тиймээс өөртөө амралт өгч, эрч хүчээ сэлбээрэй. 


Хумх

Энэ долоо хоногт эерэг сар хумхын ордныхныг ивээж, анхаарал төвлөрөлт сайжирна. Тушаал дэвших, бизнесээ өргөжүүлэх шинэ санаа санаачилга тасралтгүй эрэлхийлээрэй. Хичээл зүтгэл таны үр дүнгээ өгнө гэдгийг гараг эрхэс зөвлөж байна. 

Хамт олны дунд таны нэр хүнд өсөж, өөртөө итгэх итгэл нэмэгдэх нь ээ. Хосуудын харилцаанд сайхан зүйлс ундарч, аз жаргалаар дүүрэн байна. Харин долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудал таны сэтгэлийг зовоох төлөвтэй. 


Загас

Гараг эрхсийн давхцал загасны ордныхныг ивээж, аз од авчирна. Өнгөрсөн долоо хоногийн таагүй дурсамжууд арилж, сэтгэл санаа дээрдэх төлөвтэй. Ажлын ачаалал нэмэгдэж, завгүй болно. Олон сар хүлээгдсэн төслүүд шийдэгдэж, хэрэгжиж эхлэх бололтой. 

Тиймээс ажлын ачааллаа тэнцвэржүүлж, сайн унтаж амрахаа мартаж болохгүй. Хосын харилцаа таатай, эв найрамдалтай байна. Үл ойлголцлоос үүссэн аливаа хэрүүл, маргаанаас зайлсхий. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг гараг эрхэс сануулж байна.a