Хонь

Хонины ордныхон энэ долоо хоногт шаардлагагүй зүйлсэд мөнгө зарцуулж, үрэлгэн хандах магадлалтай. Түүний оронд алсдаа үр ашиг авчрах бизнест хөрөнгө оруулаарай. Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл санаа тогтуун байж, бусадтай таатай харилцаа үүсгэх нь ээ. Энэ нь олны хүндлэлийг хүлээж, таны нэр хүндийг өсгөх эхлэлийг тавина. 

Долоо хоногийн сүүлээр гэр бүлдээ түлхүү цаг гаргаарай. Эс бөгөөс шийдэгдээгүй асуудлууд нэмэгдэж, эмх цэгцгүй байдал үүснэ. Хичээн ажилласны үр дүнд цалингаа нэмүүлж магадгүй. 


Үхэр

Ажил, амьдралын асуудлууд давхацсан завгүй долоо хоног айсуй. Таны сэтгэлийн хатыг сорих томоохон сорилтууд тулгарна. Гэвч энэ долоо хоногт од эрхэс таны талд байхгүй нь. Өөртөө итгэх итгэл буурч, шантармаар өдөр хоногууд ирж байна. Тиймээс хамт олон, найз нөхдөөсөө туслалцаа хүсээрэй. 

Төлөвлөгөө гаргаж, цагаа зөв хуваарилж чадвал хийх ёстой ажлуудын ард төвөггүй гарна. Эс бөгөөс ажлын дарамтад ч орж мэднэ гэдгийг гараг эрхэс сануулж байна. 

Долоо хоногийн сүүлээр хуримын урилга хүлээн авна. 


Ихэр

Өмнөх долоо хоногийн стресс, уур бухимдал ард үлдэж, энэ долоо хоногийг эрч хүчтэй угтах нь. 

Богино хугацааны аялал эсвэл бизнес уулзалтад явна. Гэр бүл, ах дүү нартайгаа эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. 

Долоо хоногийн дундуур од эрхэс хайр хишгээ харамгүй хайрлах болно. Ажлын эрч хүч нэмэгдэнэ. Жолоо барихдаа анхаарал болгоомжоо сулруулж огтхон ч болохгүй. Долоо хоногийн сүүлээр ажил урагштай байна. Өглөг өгч, буян үйлдвэл сайн. 


Мэлхий

Шинэ долоо хоногийг мэлхийн ордныхон тийм ч таатай угтахгүй нь. Ойр дотнынхондоо хатуу ширүүн зан авир гаргахгүй байхыг сануулж байна. 

Мөн эрүүл мэнддээ анхаарал тавихыг од эрхэс зөвлөж байна. Ажлын ачааллаа тэнцвэржүүлэхгүй бол ядаргаанд орж мэднэ. Энэ нь таныг улам тэвчээргүй болгож, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлнө.  

Долоо хоногийн сүүлээр төлөвлөгөөнд багтаагүй зарим нэг зүйл таны санааг зовоох нь. Тиймээс бясалгал, йогоор хичээллээрэй. 


Арслан 

Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс ажлын бүтээмж буурч, идэвхгүй болох нигууртай. Удахгүй сэтгэл зовоосон асуудлууд цэгцэрнэ. 

Долоо хоногийн дунд үеэр таагүй мэдээ сонсож магадгүй. Таагүй нөхцөл байдлаас гарахын тулд бясалгал хийж, өөртэйгөө ярилцаарай. Ахмад хүмүүсийн үгийг сайн сонсож, туршлагаас нь хуваалц. 

Амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ хамт кино үзэж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.


Охин 

Энэ долоо хоногт та гэр бүлдээ цаг зав гаргаарай. Таны хайртай хүмүүсээс ирэх халуун дулаан мэдрэмж таныг аз жаргалтай, сэтгэл тогтуун байхад тусална. 

Ганц бие хүмүүст аз гийж, хайр дурлалтайгаа учрах нигууртай. Хуучны танилтайгаа эргэн холбогдож, хайр дурлалын романс үүсгэвэл алсдаа аз жаргал авчирна. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүйг од, эрхэс анхааруулж байна. 

Бизнес уулзалтад явж танилын хүрээгээ тэлэхэд ээлтэй долоо хоног айсуй.


Жинлүүр

Энэ долоо хоногт жинлүүрийн ордныхон энергийн тэнцвэргүй байдалд орж мэдэх нь. 

Ажилдаа төвлөрч чадахгүй байвал хамт олноосоо туслалцаа хүсэж, хамтын хүчээр давж гараарай. Гагцхүү төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь хүлээлгэн өгөх ёстойг мартаж болохгүй. 

Барилга, байшин худалдаж авах, гэрээ үзэглэхэд тун ээлтэй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлэлцээр хийхдээ “Хож-Хож” зарчмыг баримталж, хэнийг ч хохироохгүй байхаар тооцоолоорой. 


Хилэнц

Энэ долоо хоногт од эрхэс танд ээл ивээлээ харамгүй хайрлана. Шинэ долоо хоногийг аз жаргалтай, итгэл төгс угтаарай. Ажил, амьдралын ачааллаа тэнцвэржүүлэхийг хичээ. 

Бизнесийн салбарт шинэ хамтрагчтай болбол алсдаа үр ашгаа өгнө. Долоо хоногийн дундаас хууч өвчин сэдрэх эрсдэлтэй. 

Тиймээс дархлаа дэмжих хүнс, шинэ ногоо идэхийг од эрхэс сануулж байна. Гэр болоод ажлын өрөөндөө засвар хийхээр шийдсэн бол энэ долоо хоног тохиромжтой.  


Нум

Долоо хоногийн эхээр эерэг энергиэр бялхсан, баяр хөөртэй өдрүүд үргэлжилнэ. Сул талаа дайснууддаа харуулахгүй байхыг хичээ. 

Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийхээс татгалз.

Эцэг эхдээ санаа тавихаа мартуузай. Шөнө дөлөөр жолоо барих хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр сарны нөлөөгөөр таагүй байдалтай нүүр тулна. Удалгүй нөхцөл байдал дээрдэх тул бухимдах хэрэггүй. Гагцхүү зөн совингоо дагаж сонголтоо хийгээрэй. 


Матар

Завгүй ажлын хажуугаар амьдралаас аз жаргал мэдэрч, хөгжилдөхөө бүү мартаарай. Өнгөрсөн долоо хоногт шийдэгдээгүй асуудлууд цэгцэрнэ. 

Хамт олон тань танаас ажлын туслалцаа хүсэх тул өөрийн чаддаг зүйлээрээ харамгүй туслаарай. Энэ нь таны нэр хүндийг өсгөхөд тустай. Сэтгэл зовоож байсан ойр дотны тань хүний эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ. 

Мэдлэг чадвараа дээшлүүлэх богино хугацааны сургалтад суухаас бүү цааргал. Гагцхүү цагаа зөв хуваарилаарай. 


Хумх

Долоо хоногийн эхний өдрүүдийг таагүй өнгөрүүлэх нь ээ. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэж уур уцаар төрнө. 

Ууртай үедээ ойр дотнынхоо хүмүүсийг гомдоож мэдэх тул хатуу, ширүүн үг хэлээд хэрэггүй. Долоо хоногийн дундуур таны дотоод энерги нөхөгдөж, нөхцөл байдал эргээд хэвийн болно. Хосууд хэрэгцээгүй зүйлээс болж маргалдах төлөвтэй байна. 

Цагаа шаардлагагүй зүйлд зарцуулахаас зайлсхийж, зөв төлөвлөхийг од эрхэс зөвлөлөө.


Загас

Ажил бизнесийн талбарт амжилт гаргасан долоо хоног айсуй. Төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгаж чадна. Бизнесийн талбарт аливаа шийдвэр гаргахдаа дотоод мэдрэмжээ дагахыг гараг эрхэс зөвлөж байна. Ажил горилогчид тохирсон ажилдаа орж чадна. 

Ажил дээрээ өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцахаас эмээх хэрэггүй. Хамтрагчид тань таны гаргасан санаа шийдэлд сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн сүүлээр эрч хүч дүүрэн байна.