Apple компани өнгөрсөн сард  IPhone 13 утсыг худалдаанд гаргасан билээ. Хэрэглэгчдийн эрэлт их байгаа тул энэ оныг дуустал тус утаснаас 90 сая ширхэгийг үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ. 

Гэвч тус компанийн Техасд байдаг үйлдвэрт чипний хомсдол үүсч дор хаяж 10 сая нэгжээр үйлдвэрлэх тоогоо бууруулах гэнэ.

Мөн IPhone 13 утаснаас гадна  Apple Watch Series 7  ухаалаг цагийг хангалттай олон тоогоор үйлдвэрлэх боломжгүй болжээ.  

Дэлхийн томоохон чип үйлдвэрлэгч компаниуд чипний хомсдол ирэх жил ч мөн үргэлжлэнэ гэдгийг анхааруулж байна.