#1  Чимээгүй байдал бол алт 

Японд чимээгүй байх нь итгэл даахуйц байдлыг илэрхийлнэ. Нам гүм байдал нь ухаалаг мэргэн, сэтгэл хөдлөлөө хянах чадварыг хэлнэ. 


#2 Хамтын нэгдмэл зорилго-  хамгийн дээд зорилго 

Япончууд хамтын соёлтой. Хамтын зорилго нь хувь хүний зорилгоос дээгүүр тавигдана. 

#3 Нэрийн хуудас бол сахиус 

Нэрийн хуудас нь Японоор Мейши гэх бөгөөд тухайн хүний гол илэрхийлэл болно. 


#4 Нас бол туршлага 


Японд өндөр албан тушаал хашихын тулд нас чухал байдаг. Нас нь хувь хүнийг илэрхийлэх маш чухал хүчин зүйл юм. Өрөөнд ороод хамгийн түрүүнд ахимаг настай мэндлэх ёстой. Нэрийн хуудсаа ч мөн хамгийн ахимаг настай хүнд түрүүлж өгөх ёстой. 

#5 Хувь хүний нууц хамгийн чухал 

Япончууд их нууцлаг байдаг. Хувийн асуулт асууж болохгүй. Энэ нь бүдүүлэг үйлдэлд тооцогдоно. 


#6 Мэдэхгүй байх нь аюултай 

Бизнесээ амжилттай явуулахын тулд ёс заншил, олон нийтийн нормтой танил байх ёстой. Жишээлбэл, шинэ жилийн мэндчилгээ улаан байж болохгүй. Учир нь энэ нь гашуудлын өнгөнд тооцогддог аж.


#7 Албан бус хувцаслалтаас зайлсхийх хэрэгтэй 

Эрчүүд аль болох бизнес хувцаслах ёстой. Харин эмэгтэйчүүд гоёл чимэглэлээ аль болох бага байлгах хэрэгтэй. Эмэгтэйчүүд өсгийтэй гутал өмсөхгүй байх нь ёс зүйтэйд тооцогддог. Учир нь эрчүүдээс өндөр байж болохгүйтэй холбоотой юм.