Аргын тооллын 7 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Онгоц одтой, шарагчин могой өдөр. Өдрийннаран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэдэерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өрбарагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийнсуурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газаряваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.