Ийнхүү харьцуулалт хийхэд орчин үеийн залуус яагаад электрон тамхи сонгох болсныг ойлгоно. Гэвч хамгийн аюулгүй бас хямд эрүүл арга зам нь тамхи татахгүй байх билээ.

Уламжлалт тамхи болоод электрон тамхины гол ялгаа юу вэ?

Уламжлалт тамхи навч, өвсөн ургамлын шинж чанартай найрлагыг шатааж никотин ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэнийг халааж никотин ялгаруулдаг онцлогтой. Хэдийгээр никотин нь донтуулагч бодис ч электрон тамхины никотин ялгаруулах нь уламжлалт тамхинаас хөнөөл багатай учир хүмүүс электрон тамхийг зөвлөдөг.

Тэгвэл уламжлалт тамхи, электрон тамхи хоёрын ялгааг харьцуулан үзэцгээе.

Хор хөнөөлийн хувьд:

Уламжлалт тамхи нь өвс, навчин гаралтай найрлагыг шатааж, хэдэн мянган төрлийн хорт бодис ялгаруулдаг бол электрон тамхи нь шингэн никотин, амт үнэр оруулагч найрлагуудыг халааж никотин ялгаруулдаг. 

Тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн ихэнх нь уламжлалт тамхитай холбоотой байдаг бол электрон тамхинд агуулагддаг химийн элементүүд бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. 

Жишээлбэл AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна.   

Гэхдээ ихэнх улсад 21 наснаас доош насныхан хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэдгийг битгий мартаарай.


Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын стандарт хангаагүй хуурамч цахилгаан тамхи хэрэглэх нь эрүүл мэндэд асар хортой, эрсдэлтэй байдаг учраас сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй байх нь. 

Электрон тамхи нь огт аюулгүй сонголт биш боловч уламжлалт тамхитай харьцуулбал хөнөөл багатай гэдэг нь тогтоогдсон.

Никотины агууламжийн хувьд:

Электрон тамхи, уламжлалт тамхи аль аль нь никотин ялгаруулна. Ялгаа нь никитоныг хэрхэн ялгаруулж байгаа аргад нь оршино. Уламжлалт тамхины хувьд никотины хэмжээ нь өдөрт татах ширхэгээс, хэрхэн татахаас(уушгилах эсхүл сорох) хамаарна. Харин электрон тамхины хувьд хүн өөрөө хэр их никотины агууламжтай байлгахаа сонгож болдог юм.


Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7500 гаруй төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.


Бичлэг үзэх:


Мэдрэмжийн хувьд:

Электрон тамхи татах нь дам тамхидалт үүсгэдэггүй гэдгээрээ давуу талтай. Мэдрэмжийн хувьд электрон тамхи, уламжлалт тамхи хоёр ялгаатай хэдий ч уламжлалт тамхинаас гарахаар оролдож буй хүмүүс электрон тамхийг ашиглах нь үр дүнтэй. Мөн цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг  гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байдаг юм байна. 



Үнийн хувьд:

Электрон тамхи нь анхлан худалдан авахад л багахан төсөв шаардана. Харин уламжлалт тамхи өдөр бүр таны халаасыг тэмтэрч байдаг. 

Жишээлбэл, өдөрт дунджаар 3 ширхэг тамхи татдаг гэж бодвол, тухайн тамхи ширхэг нь 400 төгрөгийн үнэтэй байхад жилд 432000 төгрөг тамхинд зарцуулна. Энэ үнийн дүн бол мэдээж хамгийн багаар тооцоход гарч байгаа юм. Үүний тал мөнгөөр нэг электрон тамхи аваад хэрэглэх нь хэтэвчинд хамаагүй хэмнэлттэй харьцуулалт гарна.

Хэрэв та тамхи татдаггүй бол электрон тамхи бүү хэрэглээрэй, харин уламжлалт тамхинаас гарахыг хүсдэг бол электрон тамхиар орлуулж гараарай гэх байна.