Хонь


Од эрхсийн ивээлээр шинэ долоо хоногийг өөдрөг эхлүүлэх нь. Энэ долоо хоногт гэрийн аар саархан ажилд дарагдан завгүй байх ч ойр дотныхондоо цаг гаргахаа бүү мартаарай.

Шүүхийн маргаантай асуудалд ялах өндөр магадлалтай. Зорилгоосоо өөр зүйлд сатааралгүй, тууштай бай. Эс бөгөөс ажил дээрээ алдаа гаргаж болзошгүй. Сэтгэлийг тань зовоосон асуудал байвал хэн нэгэнтэй заавал ярилцаарай. Өөртөө хадгалах нь сэтгэлийн зовнилыг нэмэхээс, тус болохгүй.

Долоо хоногийн дундуур гарагуудын давхцал өдөр тутмын ажилд тань сөргөөр нөлөөлж, төслүүд ямар ч шалтгаангүй зогсож мэднэ. Хөдөө аж ахуй, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил, төслүүдийг түр хугацаанд хойшлуулахыг од эрхэс таньд зөвлөж байна.


Үхэр


Үхрийн ордныхонд гараг эрхэс ивээлээ хайрлах нь. Ахмад настнуудын өвчин хууч эдгэрнэ. Ажлын бүтээмж нэмэгдвэл албан тушаал дэвшиж мэднэ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмнэ. Цахим орчноос хэсэг завсарлага аваарай. Өөрийнхөө амьдралыг бусадтай харьцуулж, дутуугийн мэдрэмж авах хэрэггүй. Түүний оронд бусдад тусалж, буян хийхийг од эрхэс зөвлөж байна.

Ажлын талбарт найз нөхөдтэйгээ хамтарвал алсдаа үр ашгаа өгөх нигууртай. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Айдас, түгшүүр мэдэрч болно. Тиймээс чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Хосууд маргалдахаас зайлсхийж, эвтэй байхыг хичээгээрэй.


Ихэр

Энэ долоо хоногийг маш завгүй эхлүүлэх нь. Ажил мэргэжилтэй тань холбоотой сургалтанд цаг гаргахыг хичээгээрэй. Ур чадвараа хөгжүүлэхэд тустай. Уур бухимдлаа барьж, бусадтай эелдэг харьц. Долоо хоногийн эхээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхнээ хичээл сурлагад илүүтэй анхаарууштай.Хүүхэдтэй болохоор төлөвлөж байвал энэ долоо хоног тохиромжтой.

Ажил хайж буй хүмүүст энэ долоо хоног мөн ээл ивээлээ хайрлах нь. Долоо хоногийн дундуур бүтээлч сэтгэлгээ нэмэгдэх тул дуу хөгжим, кино урлаг, уран сайханд цаг гаргаарай. Долоо хоногийн сүүлээр гарааны бизнесүүд ямар ч шалтгаангүй зогсож болзошгүй. Жолоо барихдаа болгоомжтой байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна.


Мэлхий


Сарны нөлөөгөөр шинэ долоо хоног сайнгүй эхлэх болно. Хийх ёстой ажлуудаа дарамт мэтээр хүлээн авч, сэтгэл тавгүйрхэж болзошгүй.  Долоо хоногийн дундаас нөхцөл байдал дээрдэнэ. Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ. Тиймээс ажлын орчин, гэрийн дотор заслаа шинэчлэхээр төлөвлөж буй бол энэ долоо хоног тохирно.

Эцэг эхдээ санаа тавихаа бүү мартаарай. Шөнө дөлөөр жолоо барих хэрэггүй. Эргэн тойрныхондоо  тусал. Хэт ажиллахаас зайлсхийж, ачааллаа тэнцвэржүүлэхийг хичээ. Эс бөгөөс уур бухимдал, стресст өртөх болно. Санхүүгийн талаас үр өгөөж хүртэх магадлалтай. Шинэ санаа төрвөл эргэлзэх зүйлгүй төлөвлөгөө болгон хэрэгжүүл.


Арслан

 

Арслангийн ордныхон шинэ долоо хоногийг аз жаргалтай эхлүүлнэ. Зорилгодоо төвлөрч чадвал амжилт гаргахад ойрхон байна. Багийн хамтрагч чинь хэцүүхэн ажлын ард гарахад тусална. Ажил хайж буй хүмүүс тохирсон ажлын байраа олно. Ах дүү нарын дундах эд хөрөнгийн маргаан шийдэгдэнэ. Долоо хоногийн дундуур өөртөө цаг гаргахыг хичээгээрэй. 

Өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй. Хуучин дурсамж, муу зуршлуудаа салахыг хичээ. Хосууд харилцаагаа сайжруулахад тохиромжтой, бие биенээсээ юу ч нуух хэрэггүй. Хуримаа хийхээр төлөвлөсөн бол дахин сайтар бодохыг од эрхэс сануулж байна. Хөрөнгө оруулалтууд ашигтай байна.


Охин  


Сэтгэл тайван, аз жаргалтайгаар энэ долоо хоногийг эхлүүл. Харилцааны ур чадвараа сайн ашиглавал хэцүү асуудлын ард гарч чадна. Ойр дотны хүмүүстэй эелдэг байхыг хичээгээрэй. Таныг харж явдаг хүн сэтгэлээ илчилнэ. Эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй тул эрүүл, зөв хооллоорой. Зорилгодоо төвлөрч чадвал ажлаа хугацаанд нь дуусгана. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. 

Долоо хоногийн сүүлээр сарны нөлөөгөөр таагүй байдалтай нүүр тулна. Одоо буй ажилдаа сэтгэл хангалуун биш тул шинэ зүйл туршиж үзмээр санагдаж болно. Тиймээс энэхүү нөхцөл байдал дээрдэх хүртэл хэд хоног хүлээхийг гараг эрхэс зөвлөж байна.


Жинлүүр


Жинлүүрүүд сэтгэл зовнилтой долоо хоногийг эхлүүлж болзошгүй байна. Эрүүл мэндэдээ цаг гаргаж, өөртөө анхаарал тавиарай. Санхүүгийн тал дээр од эрхэс таныг ивээх нь. Аль болох зарлагаа буруулж, хадгаламжаа өсгөөрэй. Ажил дээрээ шинэ хамтрагчтай болж, урам зоригоор дүүрч, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, гэр бүлдээ цаг гаргаарай. Эргэн тойрны хүмүүсээ хүндэлж харьцаарай. Удтал үргэлжилсэн эд хөрөнгийн маргаанууд шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр нойрны асуудалтай тулгарч болзошгүй. Цагаа шаардлагагүй зүйлд зарцуулахаас зайлсхийж, зөв төлөвлөхийг од эрхэс зөвлөж байна.


Хилэнц


Өдөр тутмын ажилд саад тотгоруудтай учирна. Нойрны асуудалтай тулгарч, таны уур уцаарыг төрүүлж болзошгүй. Энэ нь ажил, амьдралд, сэтгэлзүйд хор хөнөөлтэй тул тайван байхыг хичээгээрэй. Хадгалсан мөнгөө хэрэггүй зүйлд үрэхээс зайлсхий. Хосууд хэрүүл маргаанаас хол байхыг зөвлөе. Эс бөгөөс салалтаар дуусаж ч мэднэ.

Ажил дээрээ өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцахаас эмээх хэрэггүй. Хамтрагчид тань таны гаргасан санаа шийдэлд сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн сүүлээр таны хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл зовоож болзошгүй. 

 

Нум


Од эрхэс таныг ивээсэн сайхан долоо хоног угтаж байна. Өнгөрсөн хугацаанд алдсан хөрөнгө оруулалтууд ашиг авчирна. Бусдад мөнгө зээлдүүлээд хэрэггүй.Санхүүгийн бат бэх байдал сайжирна. 

Ажлаа үнэлүүлж чадвал тушаал дэвших сайхан мэдээг сонсох болно. Гэхдээ хэтэрхий их ажиллаж гэр бүлээ орхигдуулж болзошгүй. Энэ долоо хоногт гэртээ оройтож очих өдрүүд олон байх нь. Эрүүл мэндэдээ анхаарч уур бухимдал, стрессээс ангижрах йог хийгээрэй. Долоо хоногийн сүүлээр эрч хүч дүүрэн байна.


Матар


Хувь заяаны тохиолоор ажил дээрээ чухал шийдвэрүүдийг гаргана. Уур бухимдал, стрессээс шалтгаалан өдөр тутмын амьдралын хэвшил алдагдаж болзошгүй. Шийдвэр гаргах бүрдээ саруул ухаанаар хандахыг хичээгээрэй. Таны ойр дотны хүмүүс таныг үргэлж дэмжих болно.

Сэтгэл зовоож байсан асуудал болох эцэг эхийн тань эрүүл мэндийн байдал дээрдэнэ. Өглөг өгч, буян хийхийг эрхэмлэ. Дайснууддаа боломж бүү олго. Эрүүл мэндэдээ анхаарч, өөртөө цаг гарга.


Хумх


Хумхын ордныхон эрч хүчтэйгээр шинэ долоо хоногоо эхлүүлээрэй. Өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй байсан зүйлс шийдэгдэх нь. Тууштай, хичээнгүй зангийнхаа ачаар амжилтад хүрэх чухал мэдээ сонсоно. Бусдаас зээлсэн мөнгөө эргүүлэн авна. 

Ажлаа сэтгэлээсээ хийж, юу чаддагаа хамтрагчдадаа батлан харуулах хэрэгтэй. Чухал шийдвэрүүдийг гаргахдаа ахмад хүнтэй зөвлөлдвөл сайн. Долоо хоногийн дундуур од эрхэс ивээж өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. Хосуудыг жаргалдаа умбах долоо хоног хүлээж байна.


Загас


Сарны нөлөөгөөр загасны ордныхон тийм ч таатайгаар долоо хоногийг эхлүүлэхгүй нь. Бусадтай харьцахдаа үгээ цэгнэж, хэрэгцээгүй хэрүүл маргаанаас зайлсхий. Энэ долоо хоногтоо хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Алдах эрсдэлтэй. 

Долоо хоногийн дундуур сэтгэлийн амар амгаланг олохоор аялалд гараарай. Гэр бүлийнхэнтэйгээ ойр байж, сэтгэл зовоосон асуудлаа ярилцаарай. Хамтрагчдынхаа тусламжтай хэцүү ажлын ард төвөггүй гарч чадна. Хосууд энэ долоо хоногт хуримаа хийхээр төлөвлөвөл өлзийтэй.