Хонь

Гараг эрхсийн давхцал таныг ивээж шинэ долоо хоногийг сэтгэл өөдрөг угтахад тусална. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал таны ажлын бүтээмжид ч эерэг нөлөө үзүүлнэ. Бизнесийн талбарт шинэ хамтрагчтай болоход энэ долоо хоног тохиромжтой.

Гарааны бизнесүүд амжилттай ажиллаж, хөрөнгө оруулалт татах болно.Долоо хоногийн дундаас нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хүмүүсийн хандлага болон харилцаа танд таалагдахгүй байсан ч тэвчих хэрэгтэй. Уураар юуг ч шийддэггүй гэдгийг санаарай. 


Үхэр

Алдаа гаргалгүй аливаа бүхэнд няхуур хандаж чадвал энэ долоо хоног төвөггүй урсан өнгөрнө. Дайснууддаа боломж бүү өг. Өнгөрсөн долоо хоногт сэтгэлийг тань зовоож байсан эрүүл мэндийн асуудал аяндаа шийдэгдэнэ. 

Долоо хоногийн дундаас ажлын ачаалал нэмэгдэх нь. Том хэмжээний захиалга авч, гэрээ үзэглэнэ. Гагцхүү уур уцаараа тэвчиж, хэн бүхэнтэй эелдэг харьцахыг од эрхэс сануулж байна. Саад бэрхшээл гарсан ч төвөгшөөх хэрэггүй. 


Ихэр 

Юм бүхнээс утга учир хайх хэрэггүй. Түүний оронд өөрийгөө ажиглаж, алдаа бүрээ тунгаан бодвол энэ долоо хоног үр дүнтэй өнгөрнө. Эрсдэлтэй санагдвал хөрөнгө оруулахаа түр азнаарай. Зээлсэн өрөө буцааж авна. 

Харин хэрэггүй зүйлд мөнгөө үрэлгүй санхүүгийн сахилга бат сахихыг од эрхэс зөвлөж  байна. Долоо хоногийн сүүлээр сарны давхцал сэтгэл санаанд муугаар нөлөөлж, сөрөг мэдрэмжүүд авч болно. Иймээс өөртэйгөө ярилцаж, аливаад тайван хандаарай. 


Мэлхий

Мэлхийн ордныхон энэ долоо хоногийг таагүй угтах нь. Ажил болон гэр бүлийн харилцаанд тэсвэр тэвчээрийг тань шалгасан олон асуудал гарч ирнэ. Хичээсэн ч үр бүтээмж буурч, ажлаа хугацаанд нь амжиж дуусгахгүй байж мэднэ. 

Үүрэг хариуцлагыг дарамт мэтээр хүлээн авах хэрэггүй. Долоо хоногийн сар ивээл хишгээ хайрлаж, нөхцөл байдал дээрдэнэ. Шинэ санаа төрвөл түүнийг алдалгүй, бодит үйл хэрэг болгохыг хичээгээрэй. 


Арслан 

Гараг эрхсийн давхцал таны дотоод энергийг тэтгэж, аз жаргалтай долоо хоногийг бэлэглэнэ. Ах дүү нартайгаа маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Сөрөг хүмүүсээс зайгаа барьж, зөвхөн зорилгодоо төвлөр. Ажил хайж буй арслангийн ордныхон таатай мэдээ сонсох болно. 

Харин хайр дурлалаа илчлэвэл бүтэлгүйтэж болзошгүй. Долоо хоногийн сүүлийн хоногууд завгүй өнгөрөх нь. Гэр бүлдээ цаг гаргаж, хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарахыг од эрхэс зөвлөж байна. 


Охин 

Ойр дотны хүмүүсийнхээ хүндлэлийг хүлээсэн, эерэг долоо хоног эхлэх нь. Өөрийгөө зөв илэрхийлж, хэлэх гэсэн санаагаа шууд хэлбэл үл ойлголцол гарахгүй. Орлого, зарлагаа тэнцвэртэй удирд. Гагцхүү гэрээ шинэчлэн засварлахад мөнгө битгий харамлаарай. 

Долоо хоногийн дундаас хийх ажлууд цугларч, таныг  зовоож мэднэ. Тиймээс бусад зүйлсэд сатааралгүй, төвлөрч ажилла. Харин найз нөхөд болоод ажлын хамтрагчдаасаа тусламж гуйхаасаа бүү цааргалаарай. 


Жинлүүр

Жинлүүрийн ордныхон шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлнэ. Томоохон шийвэр гаргахдаа дотоод мэдрэмжээ дага. Хадгаламжаа өсгөх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сайхан боломж тохиох болно. Мөн шинээр бизнес эхлэхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног тун таатай байх болно. 

Аав, ээж дээрээ зочлох, ахмадуудаас үг сонсохоо мартуузай. Долоо хоногийн дундуур хүүхдийнхээ боловсролд анхаараад тун завгүй өнгөрөх нь. Тэдний үр дүн, сурч мэдсэн зүйлс таныг гонсойлгохгүй. Хосуудын хувьд аз жаргалдаа умбасан долоо хоног байх болно. 


Хилэнц

Энэ долоо хоногт эргэн тойрныхондоо тусалж, өглөг буян хийвэл маш сайн. Хэт ажиллахаас зайлсхийж, ачааллаа тэнцвэржүүлэхийг хичээ. Эс бөгөөс уур бухимдал, стресст өртөх болно. 

Эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй тул зөв хооллож,  хангалттай унтаж амраарай. Зорилгодоо төвлөрч чадвал ажлаа хугацаанд нь дуусгана. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. 


Нум

Нумын ордныхонд гараг эрхэс ивээлээ харамгүй хайрлах нь. Энэ долоо хоногт  гэр бүлдээ санаа зоволгүй зөвхөн ажилдаа төвлөрвөл цаашдын ирээдүйд ашгаа өгнө. Долоо хоногийн дундуур уйдсан, залхсан мэт сөрөг мэдрэмжүүд таныг бүрхэн авч болзошгүй. 

Шөнө дөлөөр жолоо барих хэрэггүй. Бусадтай харьцахдаа хэлж ярьж буй үгээ цэгнэж, няхуур ханд. Хүнд мөнгө зээлдүүлээд хэрэггүй. Уур бухимдал төрсөн үедээ бясалгал хийж, амар тайванг эрхэмлэхийг од эрхэс сануулж байна. 


Матар

Энэ долоо хоногийн эхний хоёр өдөр тун завгүй өнгөрнө. Цагаа зөв хуваарилаж, төлөвлөхийг хичээгээрэй. Шаргуу хөдөлмөрийн үр дүнд тушаал дэвших таатай мэдээ сонсоно. Эргэн тойрныхон тань таныг үргэлж дэмжиж, сэтгэлийн дэм хайрлах болно. 

Санхүүгийн хувьд ашиг орлого ихтэй долоо хоног өнгөрөх болно. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудлууд сэтгэлийг тань зовоож мэднэ. Тиймээс цаг алдалгүй эмчид үзүүлээрэй. Хосууд хэрүүл маргаанаас зайлсхий. 


Хумх

Сарны нөлөөгөөр шинэ долоо хоног сайнгүй эхлэх нь. Өмнөх долоо хоногийн хийж дуусгаагүй ажлууд таныг зовоож мэднэ.  Найз нөхөдтэйгөө ойр бай. Бизнесийн талбарт шинэ хүнтэй танилцах нь цаашдаа ашиг авчрах нигууртай.

Одоо буй ажилдаа сэтгэл хангалуун биш тул шинэ зүйл туршиж үзмээр санагдаж болно. Тиймээс энэхүү нөхцөл байдал дээрдэх хүртэл хэд хоног хүлээхийг гараг эрхэс зөвлөж байна.


Загас

Загасны ордныхон энэ долоо хоногт шинэ зүйлс туршиж үзэх болно. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж, ахмадууд дээрээ зочлоорой. Долоо хоногийн дундаас сарны нөлөөгөөр сэтгэл санаа тайвширч, аливаа зүйлс эмх цэгцэндээ орно.

Хосын харилцаа сэвтэж магадгүй тул хэрүүл маргаан хийхээс татгалз. Харилцааны ур чадвараа хөгжүүлж, бусадтай эелдэг харьцвал өөртөө олон боломж нээх болно.