Хонь


Хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхгүй бол санхүүгийн хувьд ашигтай долоо хоног байна. Гэр бүлийн гишүүн тань эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээгээрэй. Од эрхсийн ивээлээр ааш зан тань тогтвортой, сэтгэл тайван байх болно. 

Дотоод хүчээр мэдэрч, зөв хуваарилж чадвал хэцүү ажлуудаа төвөггүй дуусгана. Ажил дээрээ хамт олон, найз нөхдөөсөө тусламж авахаас бүү нэрэлх. Учир нь долоо хоногийн дундуур таагүй зүйлс тохиолдож, ажлын бүтээмж буурч магадгүй. Аль болох гэр бүл, ажлын нөхөдтэйгөө дотно байхыг хичээж, эелдэг харьцаарай.


Үхэр


Долоо хоногийн эхний хоёр өдөр баяр баяслаар дүүрэн, жаргалтай өнгөрнө. Ажлын талбарт амжилт гаргаж, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно. Таныг аливаа зүйлд бүтээлч хандахыг эрмэлз хэмээн од эрхэс зөвлөж байна. Кино, урлаг, хөгжмөөр өөрийгөө хөглөж, сэтгэл санаагаа тайвшруулаарай. 

Удаан уулзаагүй найз нөхөд эсвэл ойр дотнынхон дээрээ зочлоход энэ долоо хоног тун таатай байх болно. Долоо хоногийн дундуур таны тэвчээрийг шалгасан олон асуудлууд гарч ирж болзошгүй. Тиймээс хийх ёстой ажил, зорилгодоо бүрэн төвлөр. Долоо хоногийн сүүлээр байдал эргээд хэвийн болно.


Ихэр


Ихрийн ордныхон шинэ долоо хоногийн тийм ч таатай угтахгүй нь. Хэцүү бөгөөд чухал шийдвэрүүд гаргах шаардлагатай болно. Аялах эсвэл жолоо барихдаа анхаарал болгоомжоо сулруулж үл болно. 

Санхүүгийн хувьд орлого, зарлагыг тэнцүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундаас таны дотоод хүч сэргэж, нөхцөл байдал сайжирч эхэлнэ. Бусадтай эелдэг харьцахыг од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн ажилд дарагдаад тун завгүй өнгөрөх нь. 


Мэлхий


Долоо хоногийн эхнээс од эрхэс таныг ивээж, сайхан боломжуудыг өмнө тань нээж өгнө. Өрөө эргүүлж авна. Тушаал дэвших сайхан мэдээ сонсож ч болох юм. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой байх болно. 

Долоо хоногийн дундуур нөхцөл байдал өөрчлөгдөж, уур уцаар оюун бодлыг тань эзэмдэж болзошгүй. Тэвчээр шалгасан олон ч сорилттой тулах болно. Өөртөө зөөлөн ханд. Ойр дотнын хүнтэйгээ маргалдахаас зайлсхий. 


Арслан


Өмнөх долоо хоногт шийдэгдээгүй, маргаан дагуулсан асуудлууд шийдэгдэх болно. Долоо хоногийн эхнээс л тайван, аз жаргалтай ажлаа эхлүүлнэ. 

Бизнесийн талбарт өргөжин дэвжихэд тань туслах чухал хүнтэй энэ долоо хоногт уулзах болно. Бэлтгэлтэй байхыг од эрхэс сануулж байна. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй бол сэтгэлийн хөөрлөөр бүү ханд. Хайртай хүндээ гэрлэх санал тавихаар зэхэж буй бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой. 


Охин


Өнөөгийн нөхцөл байдал болон хувь тавилангаа өөрчилмөөр байгаа бол зөвхөн өөртөө л найд. Хойшлуулсан ажил байгаа бол энэ долоо хоногт хийж амжуул. Дотоод хүнтэйгээ ярилц. Өглөг буян хийвэл маш сайн. Уур уцаар болон сэтгэлийн зовнил мэдэрвэл гарч алх. 

Оюунаа тунгаа. Долоо хоногийн дундуур гэр бүлийн асуудалтай тулгарч болзошгүй.  Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн бол ашгаа өгнө. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал ихсэж, завгүй болно. Цагаа зөв хуваарилах хэрэгтэй.


Жинлүүр


Энэ долоо хоногт гэр бүлдээ цаг гаргахыг хичээгээрэй. Ойр дотнын хүмүүсээс ирэх халуун дулаан мэдрэмж ажлын стресс бухимдлыг тайлахад тусална. Зорилгодоо төвлөрч, хийх ёстой ажлуудаа эргэлзэлгүй хий. 

Долоо хоногийн дундаас ажлын эрч хүч буурч, залхуу болох магадлалтай. Дасгал хийж эрүүл мэндээ дэмжээрэй. Ажил хайж буй хүмүүс тохирсон ажлаа олно.



Хилэнц


Хилэнцийн ордныхон долоо хоногийг тун завгүй эхлүүлэх нь. Шинэ долоо хоног эхэлж байгаа ч ажилдаа ядарсан, залхсан мэт мэдрэгдэж болзошгүй. Гэр бүлийн харилцаа сайжирна. 

Хос тань таныг илүү хүндэлж, хайрлаж байгааг мэдрэх болно. Ажилдаа дээрээ алдаа бүү гарга. Дайснууддаа боломж олгох хэрэггүй. Хэрүүл маргаан хийх болоод эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулахаас татгалзаарай. Хосууд жаргалдаа умбасан сайхан долоо хоног болно.


Нум


Од эрхсийн эерэг нөлөө нумын ордныхныг ивээж, шинэ долоо хоногийн эрч хүчтэй угтахад тусална. Орлого нэмэгдэж, хадгаламж өснө. Гагцхүү хэрэггүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхий. 

Хуулийн маргаантай асуудалд ялалт байгуулна. Долоо хоногийн дундуур бизнес, кареерийн хувьд олон боломжууд нээгдэх нь. Эрүүл мэндийн асуудлуудтай тулгарч болзошгүй байна. Хөнгөн гүйх эсвэл йог хийж дархлаагаа дэмжихийг од эрхэс сануулж байна.


Матар


Ерөнхийдөө энэ долоо хоногт сэтгэл зовнисон, тогтворгүй байдал давамгайлна. Хэтэрхий их зүйл санаа зовж,  жижиг зүйлсэд бүү бухимд. Бүх зүйл ээлж дараатай байдаг тул та тун удахгүй гайхалтай зүйлтэй учирна гэдэгтээ итгэлтэй байгаарай. 

Таныг илүү тайвшруулж, аз жаргалтай болгодог зүйлдээ төвлөрч, түүндээ цагаа зарцуул. Танд тулгарах аливаа бэрхшээлийг хүчин чармайлтаа нэмэгдүүлэх боломж гэж хар. Эрүүл мэндийн жижиг асуудалтай тулгарч магадгүй тул эрүүл мэндийн хувийн сахилга, баттай болохыг зөвлөж байна. 


Хумх


Долоо хоногийн эхээр таагүй зүйлс тохиолдож болох ч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Сэтгэлийг тань зовоож байсан эрүүл мэндийн асуудал шийдэгдэх болно. Энэ долоо хоногт таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Тиймээс гэрийнхээ засал чимэглэлийг өөрчилж, шинэчлээрэй. 

Бизнесийн талбарт үл ойлголцол гарч болзошгүй. Асуудлыг дэвэргэхээс зайлсхийж,  хэрүүл маргаан хийх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал хэвийн болно. Гэр бүлдээ цаг гаргаарай.


Загас


Энэ долоо хоногт од эрхэс загасны ордныхонд ивээлээ харамгүй хайрлах нь. Ажлаа хугацаанд дуусгаж чадна. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмж, цаашид олон боломжууд нээж өгөх болно. 

Ажил хайж буй хүмүүс баяртай мэдээ сонсоно гэдэгтээ огтхон ч эргэлзэх хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгө бүү худалдан ав. Өглөг буян хийж, хандив өргөөрэй. Долоо хоногийн сүүлээр таны оюун бодлоос шинэ санаанууд гарах тул алдалгүй, ажил амьдралдаа хэрэгжүүлээрэй.