Хонь

Хонины ордныхон завгүй, эрч хүчтэй долоо хоног хүлээж байна. Хийх ажилдаа түүртэж дарамт мэтээр хүлээн авах хэрэггүй. Зорьсон зүйлдээ тууштай зүтгэж, хүлээцтэй хандвал амжилт ойрхон гэдгийг өөртөө сануулаарай. 

Сэтгэл зовоосон асуудал тулгарвал гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Дотроо удаан хадгалах хэрэггүй. Хосуудын харилцаа сайжирна, аз жаргалтай, романтик долоо хоног айсуй. Бизнес уулзалт хийж, аялалд гарахыг төлөвлөсөн бол түр азнахыг од эрхэс сануулж байна. 


Үхэр

Долоо хоног таагүй эхэлж мэдэх нь. Толгой өвдөх, дотор муухайрах зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл санаа тогтворгүй болно. Тиймээс энэ долоо хоногт чухал шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй.

Долоо хоногийн дундаас од эрхэс таныг ивээлдээ багтаах учир тэвчээрэй хандаарай. Нөхцөл байдал сайжирч, эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ. Сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд төвлөрч, илүү их цаг гаргаарай. 


Ихэр 

Хайр дурлалдаа умбасан ихрийн ордныхон гайхалтай долоо хоногийг угтах нь. Хосуудын харилцаа улам бэхжинэ. Романтик мэдрэмж өндөр байх тул хайртай хүндээ зориулж шүлэг, дуу, сэтгэлийн үгээ бичээрэй. 

Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол эргэлзэх хэрэггүй. Учир нь санхүүгийн тал дээр гараг эрхэс таныг ивээж, ашиг орлого арвин байна. Гэхдээ хэрэгцээгүй зүйлд мөнгөө бүү үр. Шөнө дөлөөр жолоо барихаас зайлсхий. 


Мэлхий

Мэлхийн ордныхон долоо хоногийг тайван эхлүүлэх хэрэгтэй. Нэгэнт болсон зүйлийн хойноос зовоод хэрэггүй. Өнгөрснийг өөрчлөх аргагүй шүү дээ. Ажил, бизнесийн талбарт алдагдал үүрэх магадлалтай.

Эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Ажил горилж буй хүмүүс тохирсон ажилдаа орох нь. Гэр бүлийнхэндээ цагаа харамгүй зориулж цаг гаргаарай. Ахмад настантайгаа уулзаж, үг сургаалыг нь сонсоорой. 


Арслан 

Сарны нөлөөгөөр шинэ долоо хоногийг аз жаргалтай эхлүүлнэ. Хэрэв хуулийн маргаантай байгаа бол шүүх таны талд шийдвэр гаргах магадлал тун өндөр.  Аахар, шаахар зүйлд сэтгэлээ чилээх хэрэггүй. Хувь тавилан танд олон гайхалтай боломжуудыг нээж өгнө гэдэгт итгээрэй. 

Энэ долоо хоногт тушаал дэвших таатай мэдээ ч сонсож болох юм. Амжилт гаргахад ойрхон байна. Од эрхэс танд ээл ивээлээ харамгүй хайрлах нь. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах нь улам ч ихээр амжилт дагуулах нь.


Охин 

Долоо хоногийн эхээр таныг сөрөг мэдрэмжүүд хүрээлэх болно. Аль болох бусад муудалцаж, маргалдахаас зайлсхий. Хэлэх үгэндээ няхуур ханд. Эс бөгөөс дайсныхаа олз болно. Ах дүү нарын хооронд үүссэн эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. 

Гэртээ их цэвэрлэгээ хийж, цэгцлэх ажилд цаг хугацаа зарцуулаарай. Ажил бүтэлгүйтэж төслүүд шалтгаангүйгээр тасалдаж мэднэ. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал дээрдэнэ. 


Жинлүүр

Энэ долоо хоногт буд гариг жинлүүрийн ордтой давхцах тул таныг аз, од ивээнэ гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Гэр бүл болон ажлын ачааллаа тэнцвэржүүлээрэй. Бизнесээ өргөжүүлэх, гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөсөн бол энэ долоо од эрхэс таны талд байх нь. Хамтрагчдынхаа итгэлийг хүлээж, нэр хүнд тань өснө.

Долоо хоногийн дундаас сэтгэл санаа тогтворгүй болж хямрах тул аядуу тайван байхыг од эрхэс сануулж байна. Бусадтай эелдэг харьцаарай. 


Хилэнц

Хилэнцийн ордныхон аз жаргалтай шинэ долоо хоногийг эхлүүлэх нь. Сул талаа дайснууддаа харуулаад хэрэггүй. Өөр зүйлсэд сатааралгүй зөвхөн зорилгодоо төвлөр. Энэ долоо хоногт санхүү, хөрөнгө оруулалтад тийм ч ээлтэй биш.

Магадгүй том хэлцэл хийвэл алдагдал хүлээх эрдсдэлтэй гэдгийг гараг эрхэс сануулж байна. Санхүүгийн сахилга баттай байж, мөнгөө зөв зарцуул. Долоо хоногийн дундаас эрүүл мэндийн асуудал сөхөгдөнө. Эрүүл хооллож, чанартай дасгал хөдөлгөөн хийгээрэй.  


Нум


Ерөнхийдөө энэ долоо хоногт сэтгэл санаа тогтворгүй, таагүй байна. Олон зүйлд сатаарч, төвлөрч чадахгүй байж мэднэ. Тиймээс энэ долоо хоногийн гэр бүлтэйгээ өнгөрөөгөөрэй. Бусадтай ямагт хүндэтгэлтэй харьц. Бясалгаж хийж, дотоод хүнтэйгээ ярилцахыг гараг эрхэс зөвлөж байна. 

Аялалд гарахаар төлөвлөсөн бол энэ долоо хоног тун тохиромжтой. Гагцхүү жолоо барихдаа болгоомжтой байж, анхаарлаа бүү сулруулаарай. 


Матар

Долоо хоногийн эхний өдрүүд завгүй үргэлжилнэ. Хэдий ажлын ачаалал их байсан ч тэр бүхнээсээ суралцаж байдаг тул завгүй мөч бүхнээ боломж гэж хараарай. Гараг эрхсийн давхцлын нөлөөгөөр сэтгэл санаа тогтворгүй болж мэднэ. Тиймээс аливаад уур уцаараар бус тайван хандаарай. 

Хэрсүү, сэтгэл санааны байдал тогтвортой матрын ордныхон дотно харилцаандаа анхаарахад илүүдэхгүй. Хоорондоо илэн далангуй ярилцаж, асуудлыг бага дээр нь дарахыг од эрхэс анхааруулж байна.  Долоо хоногийн дундаас гэр бүлдээ цаг гаргахыг хичээгээрэй. Хүүхдийн хичээл сургууль, гэрийн ажил зэрэг санаа зовох асуудал олон байх нь. Түүртэхгүйгээр тулгарах асуудлыг эерэгээр шийдээрэй. 


Хумх

Ажил бизнесийн талбарт аз, од гийсэн долоо хоног үргэлжилнэ. Шинэ хамтрагчтай болох, гэрээ үзэглэхэд тохиромжтой. Долоо хоногийн дундаас үр бүтээмж буурч мэднэ. Хумхын ордныхон төрөлхийн шаргуу зандаа үнэнчи байж зорилгодоо төвлөрөөрэй. Өөр зүйл анхаарлаа сарниулахгүй байснаар хүсэн хүлээсэн үр дүнгээ үзэх нь.

Гэр бүл болоод эцэг, эхийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж эмнэлэгт үзүүлж, хайр халамжаа зориулаарай. Дотоод энергиэ нөхөж, амар тайван байхын тулд аялалд гарахыг од эрхэс зөвлөж байна. Энэ долоо хоногт гурваас доошгүй бясалгал хийгээрэй. 


Загас

Шинэ долоо хоног загасны ордныхонд баяр баясал, амжилт бүтээл авчирна. Гагцхүү илүү цагаар ажиллаж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс болох нь. Санхүүгийн сахилга баттай байж, зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ мөнгөө зарцуулаарай. 

Эс бөгөөс үрэлгэн байдлынхаа балгаар хадгаламжаа цуцалж ч мэдэх нь. Гэрээсээ нүүх, байршлаа солихоор зэхэж байгаа бол энэ долоо хоногт түр азнаарай. Хосууд аз жаргалдаа умбасан долоо хоног байна.