Хонь - Ажилдаа төвлөрч, эрүүл мэнддээ анхаар

Үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчид зах зээл дээр гаргаж буй бүтээгдэхүүн дээрээ тун хянамгай ханд. Залуу мэргэжилтнүүд олон жилийн туршлагатай хүнээс хурдан суралцаж, чадвараа богино хугацаанд дээшлүүлэх боломж байна. Ажлын хамт олондоо хүндлэгдэхийг хүсэж байвал  ажлаа л цаг хугацаанд нь хийхэд хангалттай. Оюутан, суралцагч нар хичээлдээ илүү хянамгай хандах, цагийн зохион байгуулалтаа зөв хийхгүй бол алдах магадлалтай. Төлөвлөгөөт бус зүйлд мөнгө үрэх нь ирээдүйн хуримтлалд сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй сонирхолтой байдлаар харилцаа тогтоож мэднэ. Өглөөдөө алхаж, ууланд авирч байхыг од эрхэс сануулж байна. Зүрх судасны өвчин болон хоолойны өвчин тусч мэдэх учир эрүүл мэнддээ анхаар.

Үхэр- Гэнэтийн ашиг олж мэднэ


Ирэх долоо хоногт бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн үйл ажиллагаа саадгүй явагдана. Удаан хугацаанд, хүчин чармайлт гаргасныг үнэлэн гэнэтийн ашиг олж магадгүй. Мэргэжилтэн, оюутнуудад карьераа өсгөх сайхан боломж нээгдэнэ. Хэрэв та гадаадын коллеж, их дээд сургуульд явахөөр өргөдлөө илгээсэн бол таатай хариу хүлээн авах болно. Ихрийн ордныхон энэ долоо хоногт бэлэн мөнгөний томоохон ашигтай ажиллаж мэднэ. Эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцаа холбоо тогтооход тааламжтай байна. Найз нөхөдтэйгөө илүү дотносож, тэдний бодол санааг ойлгохыг хичээ. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх эсвэл даралт ихсэж магадгүй. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгөхөд илүүдэхгүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг од, эрхэс зөвлөж байна.



Ихэр-Аливаад илүү болгоомжтой ханд


Бизнес эрхлэгчид болон худалдаа, наймаа эрхлэгчид шинэ үйлчлүүлэгчтэй харилцаа тогтооход бэрхшээлтэй байна. Тиймээс хийж буй ажлуудаа урьдчилан тооцоолж, илүү болгоомжтой хандахыг анхааруулж байна. Зорилгодоо одоог хүртэл хүрч чадаагүй, өөртөө итгэх итгэлээ алдаж байгаа хүмүүс юунд илүү сатаарч байгаагаа мөн хийх ёстой ажлуудаа хуварилахыг зөвлөж байна. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд иог эсвэл бясалгал хийж болох юм. Санхүүгийн хувд тогтвортой байна. Орлого, зарлагаа тэнцвэржүүлж хэт их зардал гаргахаас зайлсхий. Гэр бүлийн хүрээнд зарим нэг асуудал гарч магадгүй ч та үүнийг хөнгөхөн зохицуулж чадна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчийн зааврыг дагаж, сахиж чадвал эмнэлгээс хурдан  гарч, эрүүл мэнд сайжирна. 


Мэлхий-Ажлын санал хүлээн авна

Бизнес эрхлэгчид хүссэн үр дүндээ хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Мөн урьдчилан таамаглаж, тооцоолох боломжгүй гэнэтийн саад бэрхшээлд бэлтгэлтэй байхыг од эрхэс сануулж байна. Шинээр ажил хайж байгаа хүмүүс азтай байна. Та тун удахгүй гайхалтай ажлын санал хүлээн авах болно. Гэхдээ боломжийг хүлээж биш хайж олдгийг мартаж болохгүй. Оюутнууд энэ долоо хоногт илүү хичээж, зүтгэвэл бие даалт, шалгалтаа амжилттай давж чадна. Энэ долоо хоногт та ерөнхийдөө санхүүгийн хувьд тогтвортой байхаас гадна илүү ашигтай ажиллах ч боломжтой байж мэднэ. Гэхдээ ямар нэгэн шударга бус аргаар мөнгийг хэзээ ч олж болохгүй гэдгийг хатуу сана. Хайртынхаа хэлж буй үгт анхаалаа хандуулж, түүний хүсэл сонирхлыг сонс. Эрүүл мэндийн багахан асуудалтай тулгарч магадгүй тул дасгал хөдөлгөөн хийж, чанартай хүнсээр хоолло.


Арслан- Шинээр ажил эхлүүлвэл бүтэмжтэй байна

Арслангийн ордныхон энэ долоо хоногт шинийг эрэлхийлж, аливаа ажлыг эхлүүлвэл бүтэмжтэй байна. Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлж, хүрээгээ тэлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай нүүр тулж магадгүй. Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудын мөрөөдөл биелэх магадлал өндөр байна. Гэр бүлийн хувьд гэнэтийн асуудал, санхүүгийн зардал гарч мэднэ. Удаан уулзаагүй танилтайгаа уулзах эсвэл харилцаа холбоогоо эргээд сэргээнэ. Ахмад настай хүмүүс эрүүл чийрэг байхын тулд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг зөвлөж байна.


Охин-Хайр дурлал бүтэмжтэй байна

Охины ордны бизнес эрхлэгчид энэ долоо хоногт ашигтай гэрээнд гарын үсэг зурах магадлалтай. Хуучин түншүүдтэйгээ эргэн холбогдвол илүү ашигтай төсөл дээр хамтран ажиллаж мэднэ. Гэвч өндөр албан тушаал хашдаг хүмүүс толгой өвтгөсөн олон ажилд дарагдах болно.

Амжилтад хүрэхэд саад болж мэдэх хүмүүсээс эртхэн зайгаа барь. Анхаарлаа төвлөрүүлж эрдэм, ном сурахад шамдан суралц. Энэ долоо хоногт охиныхон илүү биеэ дааж, өөртөө итгэлтэй байх болно. Гэр бүлийн харилцаа таатай байж, шинэхэн харилцаа цэцэглэж, хайр дурлалын явдал бүтэмжтэй байна. Эрүүл мэндийн жижиш асуудлууд гарч магадгүй тул тэжээллэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв та жолооч бол ирэх долоо хоногт замын хөдөлгөөнд оролцохдоо тун няхуур хандаарай.   


Жинлүүр- Ажлын төлөвлөгөөгөө сайжруул

Богино хугацааны гэрээ хэлэлцээр амжилттай үргэлжлэх болно. Ажилтан болон мэргэжилтнүүд ажлын үр дүнгээ дахин нэг шалгаж, хэтийн төлөвлөгөөгөө сайжруулах шаардлагатай. Оюутан, суралцагчид энэ долоо хоногт тун завгүй байх болно. Семинар, лекц, сургалт гэх мэтчилэн хичээлд дарагдаж магадгүй тул аль болох хурдан бөгөөд чанартай хийхийг хичээгээрэй. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй тул энэ удаад алгасахыг зөвлөе. Үүний оронд хадгаламж нээлгэх нь илүү ухаалаг шийдвэр байж магадгүй. 

Гэр бүлийн харилцаанд үл ялиг асуудал гарч мэднэ. Амьдралынхаа хайрыг хайж байгаа хүмүүс болон гэр бүл зохиох хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд энэ долоо хоног томоохон боломж. Амьсгалын замын өвчтэй эсвэл хоолойны өвчтэй хүмүүс хүндэрч магадгүй. Иймд халуун ногоотой, тослог хоолноос зайлсхийхийг зөвлөж байна.

 

Хилэнц -Гайхалтай үйл явдалтай учирна

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт гайхалтай үйл явдалтай учрах болно. Мөн хичээл дээрээ ч анхаарлаа сайн төвлөрүүлж чадна. Бизнес эрхлэгчдийн хувьд гэрээ хэлэлцээр бүтэмжтэй болохгүй тул хойшлуулах нь зүйтэй. Мөн илүү зардлууд нэмэгдэж магадгүй тул хэрэгцээгүй зүйлд мөнгөө бүү үр. Иймд санхүүгийн асуудлаа зөв зохицуулж, хянамгай хандахыг од, эрхэс зөвлөж байна. Хайрын оч энэ долоо хоногт тань дээр бууж, ганц бие хүмүүс удаан хугцааны дараа хостой болох өндөр магадлалтай. Аливаад тайван хандаж, шийдвэр гаргах гэж бүү яар. 


Нум -Хэн нэгэнтэй дотно харилцлаа үүсгэнэ

Бизнес эрхлэгчид ашигтай хэлэлцээр нэлээдгүй хийж, өөрийн амжилтаа эвдэж магадгүй.

Ажил эрхлэгчид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Энэ нь таныг даргадаа сайнаар үнэлэгдэхэд том тус үзүүлнэ. Шаардлагагүй зардлуудаа багасгаж, хуримтлалыг одооноос эхлүүлвэл зохино. Удаан хугацааны турш хажууд чинь байсан хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэж магадгүй. Таалагдах, таалагдахгүй байна зэрэг хөнгөхөн мэрэмжинд авталгүй тухайн хүний чин сэтгэлийг л харахыг од, эрхэс зөвлөж байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү нухацтай ханд. Жирийн хүмүүс ч тэнцвэртэй хооллож, хөнгөн дасгал тогтмол хийхийг зөвлөж байна.


Матар -Гэр бүлийн хүрээнд асуудал гарч мэднэ

Хэт их ажлын ачааллаас болж стресст орж, хийх ёстой ажлуудаа цагт нь дуусгаж чадахгүй байж магадгүй юм. Матрынхан энэ долоо хоногт хүссэн ажил мэргэжил, сургуульдаа тэнцэж чадна. Хайртай хүнийхээ сэтгэлийг шархлуулах үг хэлэхээс болгоомжил. Гэр бүлийн хүрээнд жижиг асуудал гарч мэднэ. Мөн шинэ нөхөдтэй болох гэж яарсны хэрэггүй. Сөрөг сэгэгдэл төрүүлдэг бодлуудаасаа ангижирч, тайван байхыг хичээ.  Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал гарч магадгүй тул зөв хооллохыг эрхэмлэ. Биеэ чийрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. 


Хумх-Гайхалтай үйл явдалтай учирна

Хумхын ордныхон энэ долоо хоногт гайхалтай үйл явдалтай учрах болно. Мөн хичээл дээрээ ч анхаарлаа сайн төвлөрүүлж чадна. Бизнес эрхлэгчдийн хувьд гэрээ хэлэлцээр бүтэмжтэй болохгүй тул хойшлуулах нь зүйтэй. Мөн илүү зардлууд нэмэгдэж магадгүй тул хэрэгцээгүй зүйлд мөнгөө бүү үр. Иймд санхүүгийн асуудлаа зөв зохицуулж, хянамгай хандахыг од, эрхэс зөвлөж байна. Хайрын оч энэ долоо хоногт тань дээр бууж, ганц бие хүмүүс удаан хугцааны дараа хостой болох өндөр магадлалтай. Аливаад тайван хандаж, шийдвэр гаргах гэж бүү яар. 


Загас- Жижиг гараанаас том зорилгод хүрнэ

Бизнес эрхлэгчид хүндхэн өрсөлдөөнтэй нүүр тулж магадгүй тул өрсөлдөөн ихтэй бүсийг сонголгүй газар зүйн байршлын хувьд ашиг олох боломжтой байршлыг сонгон үйл ажиллагаагаа эхлүүл. Баг хамт олныхоо гаргасан шинэ санаа болгоныг сайтар судалж үзэхийг зөвлөж байна. Жижиг гараанаас томоохон зорилгод хүрч болдгийг сана. Оюутнууд хичээлдээ анхаарлаа хандуулж, хийгээгүйгээс болоод хичээл дээрээ бүдэрч мэднэ. Энэ долоо санхүүгийн хувьд сайн байж, ашигтай ажиллах болно. Хат олонтойгоо найрсаг харилцах нь олон талын ач хлбогдолтой гэдгийг санаж яв. Осол, аваарт өртөж магадгүй тул сонор, сэрэмжтэй байхыг од, эрхэс зөвлөж байна. Мөн эрүүл мэнддээ анхаарч, өөрт тохирсон хоолны дэглэм барь.