Судалгаагаар дасгал хөдөлгөөнд хэчнээн их цаг хугацаа зарцуулснаас үл хамаарч, хэдхэн өдөр л завсарлахад л хүний бие галбираа алдаж эхэлдгийг тогтоожээ.

Дасгал хийнэ гэдэг өдөр тутмын хөдөлгөөнөөсөө илүү энерги зарцуулж, илчлэгийн зөрүү гаргах замаар жин хасаж буй үйл явц юм. 

Суугаа амьдралын хэв маягаас татгалзаж, дасгал хөдөлгөөнөө тогтмол хийх тусам биеийн дасан зохицох чадвар сайжирч галбирлаг болж байдаг. Гэхдээ үр дүн гаргах эсэх нь хүний нас, өөрийгөө дайчлах чадвар зэргээс шалтгаалдаг.

Галбираа алдаж, таргалахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Дасгал хөдөлгөөн хийхгүй 48 цагийн дараа л гэхэд булчин “залхуурч” эхэлдэг бөгөөд энэ нь 2-3 долоо хоногийн дараа биед мэдрэгдэж эхэлнэ.

Та аль төрлийн дасгал хийдэг вэ, үүнээс хамааран таны бие дараах өөрчлөлт явагдана.

Өндөр эрчимт дасгал хийдэг хүмүүс дасгалаа орхивол сарын дараа галбираа алдана 

Кардио, гүйх зэрэг зүрхийг ачааллуулдаг дасгал хийдэг хүмүүс бэлтгэл, сургуулилтаа зогсоосноос хойш  сар орчмын дараа гүйцэтгэлийн чанар нь асар мууддаг байна. Жишээ нь долоо хоногт 5-6 удаа бэлтгэлээ хийдэг 15 жил марафонд гүйсэн тамирчин хүн ч гэсэн бэлтгэлээ зогсооход хэдхэн долоо хоногийн дотор галбирлаг байдлаа алддаг ажээ. Дасгалаа зогсоосноор цусны эргэлт удааширч, сийвэнгийн хэмжээ багасдаг байна.

Хүчний дасгал хийдэг хүмүүс бэлтгэлээ хийлгүй 3 сар болоход булчин нь жижгэрч эхэлдэг

Хурд тэсвэр шаардсан хүчний бэлтгэл хийдэг хүмүүсийн хувьд гурван сарын дараа өргөж чадах хэмжээ нь үлэмж буурдаг. Мэдээж булчингаа ачааллуулахаа болиход булчин ч бас “залхуурч”  жижгэрч эхэлдэг байна. Дасгал хийхгүй хоёр долоо хоноход булчингийн утаслагийн хэмжээ 13 хувиар буурдгийг Англия Раскиний их сургуулийн профессор, эрүүл мэнд, шим тэжээл судлаач Дан Гордан, Жастиа Робертс нар онлцолжээ. 

Эх сурвалж: BBC