Хонь

Ололт амжилт, эрдэм мэдлэгээр цалгисан долоо хоног айсуй. Тэтгэлэгт өргөдлөө илгээхээр зэхсэн бол няхуур хандаарай. Жижиг алдаа гаргахаас болгоомжил. Үл хөдлөх хөрөнгийн талбарт хөрөнгө оруулбал үр ашгаа өгөх нигууртай. 

Энэ долоо хоногт удаан уулзаагүй хуучны танилтайгаа тааралдана. Шинэ ажил эхлүүлэх, гэрээ үзэглэхэд эргэлзээ төрж мэдэх юм. Тиймээс дотоод хүнтэйгээ ярилцаж, юу хүсэж буйгаа танин мэдээрэй.


 Үхэр

Шинэ долоо хоногт үхрийн ордныхон эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн байх болно. Эрүүл мэндийн асуудалтай тулгарч мэдэх тул муу зуршлаасаа салахыг од эрхэс зөвлөж байна. Йог, фитнесээр хичээллэхэд цаг зав гаргаарай. 

Эерэг сарны ивээлээр энэ долоо хоногт өөртөө итгэл төгс байна. 

Өглөө сэрэнгүүтээ үйл явдал, санхүүгийн талаар мэдээ мэдээлэл уншиж тархиа цэнэглэ. Оюутнууд хичээл сурлагадаа анхаарч, идэвх оролцоогоо үнэлүүлэхийг хичээгээрэй. 


Ихэр

Олон зүйлд анхаарал сарнисан завгүй долоо хоног эхлэх нь. Тиймээс зөвхөн хийх ёстой ажилдаа бүрэн төвлөрч, саад болох зүйлсээс зайгаа барь. Хайр дурлалын хувьд азтай өдрүүд үргэлжлэнэ. 

Таны хэзээ ч төсөөлөөгүй хүн танд хайраа илчилнэ.

Долоо хоногийн дундаас сэтгэл санаа тавгүйрхэж, тогтворгүй болно. Энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй тул тэвчээртэй хүлээ. Мөн уур бухимдлаа барьж, бусадтай эерэг харьцаарай. 


Мэлхий

Мэлхийн ордныхон энэ долоо хоногт гэр бүлдээ цаг зав, хайр халамжаа зориулаарай. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийж, хуримтлалдаа нэмэрлэ. Гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байсан хүмүүс зориглож санаагаа хэрэгжүүлэх цаг нь болжээ. 

Сэтгэл санаагаа удирдаж, тайван байхын тулд бясалгал хийгээрэй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж бүтээснээ эргэцүүлж, цаашид хэрхэн аж төрөхөө сайтар бодохыг гараг эрхэс зөвлөж байна. Хичээн ажилласны үр дүн гарч цалингаа нэмүүлэх нь ээ.


Арслан

Энэ долоо хоногт эерэг сар аз жаргалыг бэлэглэнэ. Гэр бүл болон ажилдаа цагаа эн тэнцүү хуваарилаарай. Дуу хөгжим, кино урлаг, уран зурагт ч мөн цаг гаргахаа мартаж болохгүй. Энэ нь таны бүтээлч сэтгэлгээг дэмжиж, өөртөө итгэх итгэлийг нэмэх ач тустай. 

Эргэн тойрондоо эерэг энерги түгээж, бусадтай хүндэтгэлтэй харьцаарай. Энэ долоо хоногт ах дүү, хамаатан саднаасаа сайхан мэдээ дуулна. Бүх зүйл сайхан болно гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй.


Охин

Сарны нөлөөгөөр шинэ долоо хоногийг уйтгар гунигтай эхлүүлэх нь. Тиймээс дотоод хүчээ сэлбэж, өөртөө амралт өгөөрэй. Өөрөөсөө болоод бусдаас их зүйл хүсэн хүлээх хэрэггүй. Үр ашиггүй зүйл мөнгөө үрэхээс зайлсхий. 

Эс бөгөөс орлого, зарлагын тэнцвэр алдагдаж, өрөнд орж мэднэ. Дайснуудаа анхааралтай ажиглаж, алдаа бүү гарга. Долоо хоногийн дундаас дотоод энерги нөхөгдөж, санаа зовних зүйлгүй болно. Ойр дотнынхон, гэр бүлтэйгээ хамт аялалд гарвал ээлтэй.


Жинлүүр

Энэ долоо хоногт ашиг орлого нэмэгдэнэ. Шинэ боломжуудаар хүрээлүүлж, алдагдлаа ч ашиг болгож чадах нь. Албан тушаал ахиж, ажил хэргийн гэрээ хэлэлцээр амжилттай болно. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосуудад сайхан мэдээ дуулдах нь ээ. 

Долоо хоногийн дундуур биеийн байдал тавгүйтэж, стресс бухимдалд өртөх магадлалтай тул анхаараарай. Хол замд гарах, жолоо барихдаа анхаарал, сэрэмжээ бүү сулруул. Долоо хоногийн сүүлээр гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, халуун дулаан уур амьсгалтай байна. 


Хилэнц

Долоо хоногийн эхээр ажилдаа илүү дурлаж, бүтээмж өндөр байх болно. Сэтгэл санаа тогтуун, амьдралдаа сэтгэл хангалуун байх нь. Бизнес эрхлэгчдийг ажлын эерэг үр дүн хүлээж байна. Ажил горилж буй хилэнцүүдэд сайхан мэдээ дуулдана. 

Долоо хоногийн дундуур бие чилэх нигууртай тул эрүүл мэнддээ анхаар. Хувийн амьдрал болоод хайр дурлалын харилцаа аз жаргалаар бялхана. Ганц бие хилэнцүүдэд ч шинэхэн харилцаа үүсэж магадгүй. Мөнгө, санхүүд хэт үрэлгэн хандах нь бизнест сөргөөр нөлөөлөх төлөвтэй.


Нум


Өнгөрсөн долоо хоногт шийдэгдээгүй үлдсэн асуудлууд толгой өвтгөх бололтой. Ажил, бизнесийн ололт амжилтаас тань таны цаашдын ирээдүй шийдэгдэнэ. Хойшлуулсан ажил, төслөө гүйцээ. Буян үйлдэж, ядууст хандив өргөвөл сайн. 

Долоо хоногийн дундуур ажлын ачаалал нэмэгдсэн ч тууштай, тэвчээртэй байх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа таатай байж, хамтрагчтайгаа романтик мөчийг өнгөрүүлнэ. Хуучин танилтайгаа харилцаагаа эргэн сэргээгээрэй.


Матар

Эрсдэлтэй бизнесийн салбарт хөрөнгө оруулбал алдагдал хүлээж мэднэ. Маргаан, үл ойлголцолд хөндлөнгөөс оролцохоос зайлсхий. Гэр бүлийнхээ гишүүнтэй муудалцах, маргалдах нигууртай. Долоо хоногийн дундуур сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэж, цэгцэрнэ. 

Ажлын ачаалал нэмэгдэж, ядарч сульдах магадлалтай. Хосууд сүй тавих, хуримаа хийх талаар чухал шийдэлд хүрнэ. Долоо хоногийн сүүлчээр ажил мэргэжлийн салбарт эерэг өөрчлөлт гарна хэмээн од эрхэс сануулж байна.


Хумх

Долоо хоногийн эхний хоёр өдөр гэр бүл, хосын харилцаандаа анхаарч, тун завгүй байх төлөвтэй. Бие тэнхээ, эрүүл мэнд хэвийн байна. Хосын харилцаанд дэвшил гарна. Шинэ бизнесийн түнштэй болох төлөвтэй. Мөн таны бизнестээ гаргасан сонголт ихээхэн ашиг орлого авчирна. 

Хооллолтдоо анхаарч, ходоод болон залгиур хоолойн аливаа эмгэгт өртөхөөс болгоомжил. Долоо хоногийн дундуур ажил мэргэжлийн салбартаа үр бүтээмж тааруу байх төлөвтэй. Төлөвлөж байсан зүйлс шалтгаангүй цуцлагдаж, таныг бухимдуулж мэднэ.


Загас


Гараг эрхсийн нөлөөгөөр долоо хоногийн эхээр сонголт, шийдвэрүүд мэргэн байх нь. Эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэнэ. Орлого нэмэгдсэн ч зарлага хэвийн байх тул санхүүгийн бололцоо сайжирна. Өрсөлдөгчид болон дайснуудаа ялан дийлж чадна. 

Хууль эрх зүйн аливаа маргаанд ялалт байгуулах магадлал тун өндөр.  Ажил хэрэг бүтэмжтэй байж, албан тушаал дэвшинэ. Долоо хоногийн сүүлээр нойрны асуудалтай тулгарах нь ээ. Жолоо барихдаа хурдаа хэтрүүлэхээс зайлсхий.