Монголын циркчдэд "Хуучин цирк" хэмээн хэлж заншсан, Дашчойлон хийдийн дэргэдэх дуганаас өөр очих газаргүй болоод удаж байна. Ганцхан үлдсэн энэ барилга нь долоон жилийн өмнө шатаж, актласан, нураад унахад нь гайхах юмгүй болжээ. Инээд хөөр, алга ташилт дүүрэн тоглолтын төгсгөлд үзэгчид рүү  инээмсэглэн даллах циркийн жүжигчдийн хөшигний арын дүр төрх ийм л байна...

Циркийн асуудлын талаар сонсоогүй, дуулаагүй хүн байхгүй биз ээ. Энэ удаа бид циркгүй болсон циркчдийн нөхцөл байдал чухам ямар байгаа талаар "Даймонд цирк"-ийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэвтэй ярилцлаа.

"Багана нь уначихсан ч тулаад босох жүжигчид нь байна" хэмээн итгэл дүүрэн өгүүлэх түүн шиг циркийн урлагтаа чин сэтгэлээ өгсөн залуусын ачаар л 80 жилийн түүхтэй Монголын циркийн гал тасрахгүй яваа гэлтэй...

Бичлэг үзэх: