Nasdaq биржийн клирингийн газар EuroCCP, Euroclear-санхүүгийн компаниуд болон ABN AMRO Clearing-үнэт цаасны үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран үнэт цаасны арилжаа хийх үед төв харилцагч талуудад барьцааг шилжүүлэх блокчэйн-платформын туршилтын загварыг боловсруулсан байна.

Nasdaq-ийн тэмдэглэснээр Европын санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зохицуулалтын журам (EMIR)-ын дагуу одоогоор барьцаагаар хангах үйл ажиллагааг арилжааны цагийг нэмэгдүүлэх, древитативын төвлөрсөн клирингүүдийн биржийн гаднах платформуудад нэмэлт шаардлагуудыг нэвтрүүлэх замаар өргөжүүлж байна. Энэ орчинд үр ашигтай ажиллах явдал нь түүнд зарцуулагдах цаг хугацааг багасгах явдал бөгөөд Nasdaq ба түүний түншүүдийн боловсруулан турших гэж буй шинэ бүтээгдхүүн нь түүнд чиглэж байна.

Дашрамд дурдахад энэ оны 1-р сард Nasdaq-ийн захирал Адена Фридман биткоин-фьючерс гаргах боломжийг судалж байгаагаа нотолсон ба түүний дараагаар ирээйдүйд биржүүд криптовалютын бирж болох боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн байна.


Эх сурвалж:https://globenewswire.com/news-release/2018/06/19/1526348/0/en/Industry-stakeholders-partner-on-blockchain-based-margin-and-collateral-solution.htmlКрипто доогтэр