Найз бүсгүй тань хэдэн сард төрсөн бэ? Яг түүний төрсөн сартай та хоёрын хамтын амьдрал адил байх болно.

Энэ бол зурхай биш. Ихэнх хүмүүс зурхайд итгэдэг. Гэхдээ сэтгэл зүйч нар хүний зан араншингийн талаар (ялангуяа эмэгтэй хүний) төрсөн сараар нь мэдэх боломжтой гэжээ.


Нэгдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд

Нэгдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс тууштай, хүсэл эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй байдлаар ялгадрдаг. Тэд харилцаа болон амьдралд маш нухацтай ханддаг.

Заримдаа эдгээр бүсгүйчүүд маш шүүмжлэлтэй байдаг, учир нь тэд танд сайн сайхныг хүсдэг. Энэ төрлийн эмэгтэйчүүд өөрөө хайрладаг, өөртэй нь ижил төстэй оюуны түвшинтэй хүмүүст ойртхыг зөвшөөрдөг. Хэрэв та тэдэнтэй ойр байхыг хүсэж байгаа бол та тэдэнтэй ижил төстэй амьдралыг үзэх үзэл бодолтой байх хэрэгтэй.


Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд маш романтик эмэгтэйчүүд байдаг. Хамгийн гол нь тэдэнд тодорхой хэмжээний тэвчээр гаргах хэрэгтэй.

Эрэгтэй хүн бүр нууцлаг бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг ойлгож чадахгүй. Хэн ч тэдний ааш араншин байнга өөрчлөгддөг шалтгааныг ойлгодоггүй. Гэхдээ ийм төрлийн эмэгтэйчүүдэд “хүн бүр” хэрэггүй. Тэдэнд яг түүн шиг онцгой нэгэн хэрэгтэй.

Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс гайхалтай төсөөлөх чадвар, хийсвэр сэтгэх чадвараараа ялгардаг.

Хэрэв та тэднийг хэзээ нэгэн цагт бага зэрэг ч бай хуурсан бол та тэднийг дахиж хэзээ ч харахгүй гэдгийг сана!


Гуравдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Гурвадугаар сард төрсөн эмэгтэйчүүд хүчтэй, сэтгэл татам байдаг. Тэд маш үнэнч байдаг учир тэдэнд хамгийн нандин нууцаа хүртэл хуваалцаж болдог.

Эдгээр итгэлтэй, үнэнч хүмүүс маш хэцүү дурладаг. Тэднийг ганц буруу үг хэлж сэтгэлээр унагаж болно. Мөн тэд эрэгтэй хүний нэг удаа буюу насан туршдаа ганцыг л сонгодог. Учир нь гуравдугаар сард төрсөн эмэгтэйчүүд ганц л хүнийг хайрлаж чаддаг.

Тэд өөртэйгөө ижил сард төрсөн залуутай учирвал тэд гайхалтай зохицох болно!


Дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд

Дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд дипломатч хүмүүс байдаг. Тэд хүн болгонтой хэл амаа олдог. Тэдний ганц дутагдал бол өөрийгөө өрөвдөх явдал юм.

Эдгээр бүсгүйчүүд маш хартай бөгөөд хардалт дээр үүссэн хэрүүл аймшигтай том хэрүүл болон хувирдаг. 

Дөрөвдүгээр сарын эмэгтэйчүүд таашал гэж юу болохыг хамгийн сайн мэддэг эмэгтэйчүүд байдаг. Тиймээс тэд таныг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай залуу болгож чадна.

Харин тэд өөрийн сэтгэлээ зөвхөн итгэсэн хүндээ нээдэг.


Тавдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Тавдугаар сар тууштай, итгэл үнэмшилдээ үнэнч эмэгтэйчүүдийн мэндэлдэг сар юм. Тэдний гадаад төрх дур булаам бөгөөд тэдний дотоод ертөнцтэй огт зохьцдоггүй юм.

Ийм төрлийн эмэгтэйчүүдэд дурладаг эрэгтэйчүүд бүрт тэд аюултай. Учир нь хэрэв тэд хайрлавал энэ дурлал эмгэнэлт хайр дурлал болж хувирна.

Хэрэв хэзээ нэгэн цагт та тавдугаар сард төрсөн эмэгтэйтэй учир ургуулвал та түүний бүхий л амьдралынхаа турш санаж дурсах болно. 


Зургаадугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Тэд бол маш сонирхолтой эмэгтэйчүүд бөгөөд тэд бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэдний хамгийн том дутагдал бол бодож байгаа бүхий л зүйлээ ярьдаг бөгөөд хэзээ ч зөв үгсийг сонгон ярьдаггүй байна.

Тэдний бодлоор хүнийг араар муулж байснаас нүүрэн дээр нь үнэнийг шууд хэлсэн нь зөв гэж үздэг. Үүгээрээ тэд бусдыг ямар ихээр гомдоож болно гэдгийг ойлгодоггүй юм.

Харин хайр дурлалд эдгээр эмэгтэйчүүд маш аюултай тоглогчид юм. Түүний гарт орсон эрэгтэй хүмүүс тоглоом болж хувирдаг.


Долдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Долдугаар сард мэндэлсэн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс үнэнч, шудрага, дотны хүмүүстэйгээ нээлттэй байдлаараа ялгардаг. Бусад бүх хүмүүст тэд маш нууцлагдмал, ухаантай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд.

Өдөр тутмын амьдралдаа тэд хэрүүл маргаанаас аль болох зайласхийж, эцсийг нь хүртэл эелдэг хэвээр үлдэхийг хичээдэг.

Тэд бол гайхалтай эмэгтэйчүүд. Гэхдээ хэрэв та тэднийг хуурвал үүрд алдах болно гэдгийг санаарай!


Наймдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Ийм төрлийн эмэгтэйчүүдтэй эрэгтэй хүмүүс орооцолдох хэрэггүй. Учир нь аливаа харилцаан дээр тэд үргэлж ялалт байгуулдаг. Наймдугаар сард төрсөн эмэгтэй хүнтэй маш ховор алмаз шиг эр хүн л амьдарч чадна.

Тэд маш хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй, гэхдээ тэднийг өөрсдийг нь шоолоход дургүй байдаг.

Мөн эдгээр бүсгүйчүүд үргэлж анхаарлын төвд байх дуртай бөгөөд хэзээ ч эрэгтэй хүний анхаарлаар дутдаггүй. Учир нь тэдний дэргэд эрчүүд өөрсдийгөө ч умартдаг.


Есдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд

Хэрэв та эмэгтэй бөгөөд есдүгээр сард мэндэлсэн бол таны хамгийн гол чанар нинжин сэтгэл, гадаад гоо үзэсгэлэн, сахилга бат байдал юм. 

Эрэгтэйчүүдтэй харьцах харилцааны хувьд эдгээр төрлийн бүсгүйчүүд эрчүүдээс хүсдэг хамгийн чухал зүйл нь үнэнч байдал. Та нэг удаа хуурч мэхэлсэн бол тэрээр үүнийг хэзээ ч мартаж чадахгүй.

Амьдрал дээр есдүгээр сарын бүсгүйчүүд маш сэрэмжтэй, нууцлагдмал байдаг бөгөөд тэд хайр дурлалыг нэг насны, урт хугацааны байлгахыг хүсдэг. Тиймээс нэг шөнийн жаргал хүсэж буй эрчүүд минь зүгээр л хажуугаар нь өнгөрөх хэрэгтэй.


Аравдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Аравдугаар сард төрсөн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс хүчтэй, өөрийн үзэл бодолдоо үнэнч хүмүүс байдаг. Тэд сэтгэл хөдлөл ихтэй хэдий ч хүний өмнө хэзээ ч уйлдаггүй.

Тэд ухаантай учир хүн болгонд сэтгэл зүрхээ нээдэггүй. Харин бусад эмэгтэйчүүд ихэнхдээ тэднийг үзэн яддаг. Учир нь тэдэнд атаарахдаг. Аравдугаар сард төрсөн эмэгтэйчүүд үргэлж хамгийн сайн эрчүүдтэй учирч, сайхан амьдардаг.


Арваннэгдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд

Арваннэгдүгээр сарын эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс үргэлж нэг алхамын урд байдаг. Тэд идэвхитэй, тууштай, худал хуурмагыг ялгаж чаддаг. Тиймээс тэдний сэтгэлээр тоглож огт болохгүй. Нөгөө талаас тэд жинхэнэ гал юм. Тэдэнтэй хэзээ ч уйдахгүй. Хамгийн гол нь та үнэнийг сонсоход бэлэн биш байгаа бол хэзээ ч тэдний санал бодлыг асуух хэрэггүй.


Арванхоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд

Арванхоёрдагаар сард төрсөн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээс тэвчээргүй, бүтээлч байдлаараа ялгардаг. Тэд байгалаасаа маш азтай хүмүүс бөгөөд ямар ч асуудал тулгарсан ялагч болох болно. Эдгээр бүсгүйчүүд эрэгтэйнхээ сэтгэл санааг яаж өөдрөг болгохыг хамгийн сайн мэддэг. Тэдний нууц нээлттэй зүрх. Тэд амьдралаас айдаггүй, жаахан шархалуулж чадна. Тэд эрт, орой хэзээ нэгэн цагт хүссэн зүйлээ заавал авдаг.