Москва хотод сурч буй оюутнууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаалд нэгджээ.
 
ОХУ дахь Монгол оюутны холбоо /МОХ/-ны санаачилгаар “Хүүхдийн хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе” уриан дор оюутан залуус нэгдэн тайван жагсаал зохион байгуулжээ. Москвагийн төв Шинэ Арбат гудамжинд болсон жагсаалд ОХУ-д сурч буй 2000 залуусын төлөөлөл болсон 30 гаруй оюутан оролцсон юм. Энэ үеэр хүчирхийллийг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол ирээдүй хойч үеийн зөв хүмүүжил болохыг жагсаалд оролцогчид онцолж байв.