БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр, эхний хагас жилд хориг тавьсны дараа Монголоос БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар өсчээ. Гашуунсухайт-Ганц модны боомтоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж буй компаниуд голлон экспорт хийж байгаа аж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд эхний долоон сард 5.9 сая тонн нүүрс экспортложээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, оны эхний долоон сард нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өссөн нь Монгол Улсын нийт экспорт өсөхөд голлон нөлөөлжээ. Энэ нь гол асуудал дагуулаад байгаа агаарын хэт бохирдолтой холбоотой Хятадын эрх баригчдын хоригтой холбоотой үнийн өсөлт юм. Учир нь агаарын бохирдуулагч томоохон цахилгаан станц үйлдвэрүүдийг технологио шинэчилтэл  дотоодын нүүрсний уурхайгаа хаагаад байгаа билээ.