Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 346 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Уржигдар 2 хүнээс, өчигдөр 4 хүнээс коронавирус илэрсэн бол өнөөдрийн байдлаар нэмж илрээгүй байна.

Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 313 нь эдгэрснээс 304 хүний бүх ажиглалт, тандалт дуусжээ. Харин 3 хүн сувиллын, 6 хүн гэрийн ажиглалтад байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 33 хүний 27-гийнх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлхийн хэмжээнд нийт 45 сая 429 мянга орчим хүн коронавирусээр өвчилснөөс 33 сая 479 мянга нь эдгэрч, нэг сая 185 мянган хүн нас баржээ.