Монгол Солонгос хоёр улс нь ахан дүүсийн найрамдалт харилцаатай улс. Сүүлийн жилүүдэд Монголд ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдэж байгаа. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өсч, он гарсаар эхний 10 сарын байдлаар 70 мянган хүн Монголд ирсэн байна гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён У Сун өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэллээ.