Манай Улсын хөлбөмбөгийн тамирчин, UB City багийн тоглогч Очироо буюу Б.Очирвааний тухай, түүний тамирчин болсон замналын талаар BBC ньюс агентлагт өнөөдөр нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Монгол Улс. Өвлийн хүйтэн, харанхуй өглөө өсвөр насны нэгэн хүү гэрээсээ гаран хөшиглөх утаан дундуур сургууль руугаа явна. Энэ бол өглөөний 06:00 цагт, 20 градусын хүйтэнд байнга давтагддаг зүйл. Хотын захад байрлалтай 107 дугаар сургууль 08:00 цагаас нааш онгойдоггүй. Гэхдээ Б.Очироод сургуултийн түлхүүр бий.

Paul Watson

14 настай тэр хүү сургуулийн заал руу орж, гэрлийг нь асаагаад ганцааархнаа бэлтгэл хийдэг.

Тэр бөмбөгөө хана руу өшиглөн харьцаж, бөмбөг эзэмших чадвараа сайжруулж, гүйж харайн хөлсөө гаргасаар л, төдий чинээ түүний тоглолт сайжирсаар л. Улмаар 08:00 цаг болохын алдад тэр хувцасаа солиод хичээлдээ орно. Гэвч ангидаа ч тэр хөл бөмбөгийн тухай л бодно. 

Тэр хөл бөмбөгийн тамирчин болохыг хүсдэг. Гадаад руу явж тоглохыг хүсдэг бөгөөд нэрээ цуурайтуулдаггүй юм аа гэхэд ядаж л гадны багийн нэг өмсгөл дээр өөрийнх нь нэр бичигдээсэй гэж мөрөөддөг. 

Харин түүний хүсэл биелэлээ олох хугацаа нь түүний төсөөлснөөс илүү хурдан байсан ч үр дүн нь түүний хүссэн шиг байгаагүй юм.

Б.Очироогийн гэр бүл Төв аймгаас Улаанбаатар луу нүүж ирэхэд тэр 5 настай байсан. Хөдөөгийн ихэнх оршин суугчдад энэ нүүдэл бол нийтлэг үзэгдэл. Хотод арай илүү боломж бололцоо байдаг болохоор тэр шүү дээ. 

Шинээр хотод шилжин иж буй бусдын адил тэднийх ч гэр хороолол буюу дугариг майхан шиг зүйлийг шавар болон тоосон байшингуудын дунд барин амьдарсан. Өвөлдөө харин утаа нь хоолой боох шиг л болно.

Монгол Улсын хувьд хөл бөмбөг голлох спорт биш юм. Цаг уурын нөхцөл нь гадаа орчинд хичээллэдэг спортын төрлүүдэд тийм ч тохиромжтой биш тул ихэнх хөвгүүд бөхийн барилдаан эсвэл сагсан бөмбөгөөр хичээллэнэ. 

Гэсэн хэдий ч Б.Очироо өсвөр наснаасаа л FIFA тоглоомыг тоглож, найзууд нь түүнд Манчестер Юнайтэд багийг танилцуулснаар тэр хөл бөмбөгт ухаанаа алдсан юм. Тэр яг л Уэйн Рүүни шиг тоглохыг хүсч, бэлтгэл хийж эхэлсэн. Харин өвлийн улирал болоход тэр сургуулийн манаачтай ярилцаад заалны түлхүүрийг авч өглөө бүр бэлтгэл хийдэг болсон байна. 

Түүнээс 2 жилийн дараа тэр тоглож эхэлсэн ба багийн гишүүн ч болсон юм. Үүнтэй зэрэгцэн тэр телевизийн реалити шоунд ч оролцсон. 

Paul Watson

2013 онд бизнес эрхлэгч Батсүмбэрийн Энхжин Баянгол хөлбөмбөгийн багийг бүрдүүлсэн юм. Ингээд түүнд тусламж хэрэг болоход тэр Паул Уатсон гэх "Микронэшиад хөлбөмбөг заах нь" номын зохиолч, англи залуутай холбогдсон аж. Паул 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад ирж, тэдний баг шинэ тоглогчдыг шалгаруулсан. Тэдний бэлтгэл "Мөрөөдлийн баг" гэх монголын нэгэн телевизийн шоунд орохоор болж байв. 

Тэдгээр тоглогчдын нэг нь Б.Очироо байлаа. Тэр хамгийн чадварлаг нь байгаагүй ч Б.Энхжин болон Паул нарт түүний хандлага таалагджээ. Нэгэн өглөө тэд 107 дугаар сургууль руу очиж, Б.Очироог үнэхээр 06:00 цагт бэлтгэл хийдэг эсэхийг нь шалгахаар явжээ. 

Энэ талаар Б.Энхжин "Бид тэсгим хүйтэнд өтгөн утаан дундуур жолоо барин Б.Очироогийн сургууль руу очиход тэр зааландаа ганцаараа ханатай харьцан тоглож байсан. Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй" гэжээ. 

Тэгэхэд л шийдвэр эцэслэгдсэн юм. 16 настай Б.Очироо хүү тэгж л багийн гишүүн болсон.

Paul Watson

Баянгол баг амжилттай байсан. Сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд ялсны дараа тэд 2015 онд Монголын примьер лиг рүү дэвшсэн юм. Гэвч баярын зоогон дээр хүн бүр баяртай байгаагүй.

"Б.Очироо маш дуугүй байсан. Тэгэхэд л тэр бидэнд юу болсоноо хэлсэн" гэж Паул дурсана. 

АНУ-д байршилтай нэгэн агент Б.Очироод фэйсбүүкээр дамжуулан АНУ-ын нэр хүндтэй баг болох Лос Анжелэс Галакси багт бэлтгэл хийх санал тавьжээ. Тэрээр өөрт нь 15 сая гаруй төгрөг өгвөл болох нь тэр гэжээ. Б.Очироо ч өгсөн. 

"Тэр хэлэхдээ агент холбоо барихаа больсон бөгөөд яагаад гэдгийг нь мэдэхгүй байсан" гэж Паул ярьжээ. Гэхдээ тэд бол мэдэж байсан юм. Тэр залилуулсан. Бүр ч дор зүйл гэвэл түүний гэр бүл өөрсдийн амьдардаг гэрээ барьцаалан зээл авсан учир орох оромжгүй болох аюултай тулгарчээ. Б.Энхжингийн хэлж буйгаар "Тэд байдгаа барьсан" аж. 

Юу болсон тухайгаа Паулд хэлэхэд тэд түүний гэр лүү явсан юм. Тэр маш их уйлж, юу болсноо бүгдийг нэг бүрчлэн хэлжээ. Залилагч этгээд мөнгийг нь авчихаад л сураг тасарч. Харин "өөр нэг хүүхэд АНУ-д бэлтгэл хиймээр байгаа ба мөнгөө бэлдчихсэн" гэж хэлэхэд тэр дахин холбогджээ. Паул түүн рүү залгаж, Лос Анжелэс дахь гэрийнх нь хаягийг аваад цагдаад мэдүүлсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй гэнэ. Товчхондоо мөнгө нь тэгээд л хийсчихсэн.

Б.Очироо бол ийм төрлийн залилангаас хохирсон анхны хохирогч биш бөгөөд зөндөө олон түүх бий. Тиймээс ч тоглогчдын нэгдэл Fifpro ч үе үе ийм хэргээс сэргийлэх санамжийг хүргэдэг байна. 

Тийнхүү Паул түүнд зориулсан хандивын сан үүсгэж, хөлбөмбөг сонирхогч, үзэгчдээс туслалцааа хүсчээ. Тэгэж л бага багаар мөнгө цугларч, Монголын Манчестер Юнайтэд багийг дэмжигчидийн тусламжтайгаар үлдсэн мөнгийг босгож чадсан байна. 

"Залилуулсныхаа дараа би бүх итгэл найдвараа алдсан. Гэсэн ч хандив цуглуулж, сэтгэлийн дэм өгч байсан хүмүүсийн ачаар би буцаад тоглохыг хүссэн" гэж Б.Очироо хэлжээ. Тийнхүү Б.Очироо хөлбөмбөгөө орхилгүй тоглосоор UB City гэх баг руу шилжсэн юм. Тус баг нь монголдоо тоглогчидоо цалинжуулдаг цөөн хэдхэн багийн нэг.

2019 онд тэд Монголын хөлбөмбөгийн аврагаар тодорчээ. Харин одоо коронавирус үгүй болсон цагт тэд пан Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх гэнэ.

Б.Очироо энэ талаараа "Би хэдий Манчестер Юнайтэд багт тоглоогүй ч улсынхаа хамгийн шилдэг багийн шигүүн гэдэг маань үнэ цэнтэй" хэмээн ярьжээ.


Эх сурвалж: BBC