Нэгдүгээрт – ирээдүйн төлөвлөгөө.

Төлөвлөгөө биелэх хүртэл чимээгүй бай. Бидний санаа бодол төгс биш, маш олон сул тал бий, тиймээс тэднийг устгахад маш амархан.


Хоёрдугаарт - өглөг, тусламж.

Өглөг, туслалцаа үзүүлэх нь энэ дэлхий дээр маш ховор зүйл. Тиймээс түүнийг хайрлаж хамгаалж байх хэрэгтэй. Сайн зүйл хийсэн хэмээн өөрийгөө бүү магт. Бардамнал энэ бүх зүйлийг хараад өглөгийн үр дүнд ирсэн бүгдийг булаан авах болно.


Гуравдугаарт – чанга хатуу байдал.

Хүн бүрд өөрийнхөө хоол унд, унтах амрах хязгаарыг бүү ярь. Биеийн хатуужил нь зөвхөн сэтгэл хөдлөлтэй хослуулан үр дүнд хүрдэг.


Дөрөвдүгээрт – эр зориг, баатарлаг байдал.

Хэн нэгэн дотоод, гадаад туршилтуудтай учирдаг. Гадаад туршилт нүдэнд ил байдаг учир үүнийхээ хариуд хүмүүс шагнал хүртдэг. Харин дотоод туршилтууд нь нүдэнд харагддаггүй учир хэн ч үнэлж, шагнал олгодоггүй.


Тавдугаарт – оюун ухаан, сэтгэлийн мэдлэг.

Оюун ухаан, сэтгэлийн мэдлэг нь өөр өөр түвшинтэй бөгөөд тодорхой нэгэн түвшинд хүрэхэд дараагийн түвшин нээгддэг. Үнэнийг тээж явж яваа хүний гол алдаа нь хэт өндөр мэдлэгийг хуваалцахыг хүссэн байдал бөгөөд хүнд сайн сайхныг авч ирэхийн оронд улам илүү төөрөгдүүлж, айдаст автуулдаг.


Зургаадугарт – гэр бүлийн хэрүүл маргаан болон гэр бүлийн тухай.

Гэр бүлийнхээ асуудлын талаар бага ярих тусам таны гэр бүл илүү бат бөх, тогтвортой байх болно. Хэрүүл бол харилцааны дунд хуримтлагдан бий болсон сөрөг энергиэс ангижрах үйл явц.


Долдугаарт – хүнээс сонссон муухай үгс.

Гудамжинд гутлаа эсвэл оюун санаагаа бохирдуулж болно. Гэртээ ирээд гудамжинд сонссон зүйлээ ярих нь гэртээ ирээд бохир гутлаа тайлаагүй хүнтэй яг ижил юм.