МАН-ын 3 дугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна.

Бага хурлыг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьсан бөгөөд тэрээр намын гишүүдийн хариуцлагын асуудлыг хөндөж, төрд үүсээд буй МАНАН-г арилгах, таслан зогсоох цаг болсон гэдгийг мэдэгджээ. Мөн тэрээр УИХ-ын дарга М.Энхболдыг хариуцлагаа хүлээж өнөөдөр намынхаа Бага хурал дээр ажлаа өгөх нь зүйтэй хэмээжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд одоогоор ажлаа өгөх боломжгүй хэмээсэн байна.

Намын Бага хурал гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж буй бөгөөд намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөх асуудлыг дэвшүүлж, Бага хуралд оролцогчдын дунд тус асуудлаар нууц санал хураалт явуулах төлөвтэй байна.

Бага хуралд 396 гишүүн оролцохоос 70 гаруй хувийн ирцтэй байгаа аж.