Дөнгөж хэдхэн минутын өмнө УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийж УИХ-ын даргын өрөөнд болсон уулзалт хэрхэн өрнөснийг сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд энэхүү уулзалтын талаар тайлбар хийлээ. Тэрбээр, 

Сүхбаатарын талбайд болж буй жагсаалыг зохион байгуулагч нэр бүхий УИХ-ын гишүүд надтай уулзая гэж санал тавьсан. Би уулзаж тэдний санал бодол, тавьсан шаардлагыг сонссон. Мөн өмнөх 12 дугаар сарын 27-ны өдөр надад өгсөн шаардлагын хариу болох 3 хуудас цаас  өгсөн. Гэтэл тэд тэрхүү шаардлагын хариуг сонсохыг хүсээгүй, хүлээн авахгүй гэсэн. Би өчигдөр, өмнө нь ч гэсэн УИХ-ын огцруулах асуудал хуулийн дагуу явагдах ёстой гэж хэлж байсан. Ерөнхийлөгч УИХ-ын даргыг чөлөөлөх огцгруулах хуулийн төслийг санаачилсан. Би энэ хуулийг төслийг дэмжиж байгаа, энэ асуудал одоохондоо хэлэлцүүлгийн шатанд байна. Сая надтай уулзахаар орж ирсэн хүмүүс нэлээн бухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгоно. Гадаа бухимдсан олон цуглачихлаа, ард иргэдийн амьдрал сайнгүй байна. Харин ч ийм үед УИХ-ын гишүүд, Засгийн газар хүлээгдэж буй асуудлуудыг шийдэх ёстой. Гэтэл 9 долоо хоногийн турш чуулганыг хойшлуулчихлаа. УИХ-ын гишүүд төр засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна