УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах үеэр шаардлага хүргүүлэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс өрөөнд нь орж уулзсан. Тухайн үед тэдэнтэй хамт орсон хүмүүсийн нэг хутга гаргаж М.Энхболд руу дайрсан гэж хуульч Б.Гүнбилэг ярьсан удаатай. 

Тэрбээр "Энэ бол Монголын түүхэнд бай­гаа­гүй бусармаг үйлдэл шүү дээ. Тухайн үед нэлээд хэдэн төрийн бус байгууллагын төлөө­лөл болон УИХ-ын таван гишүүн уулзахаар УИХ-ын дарга асан М.Энхболдын өрөөнд ор­сон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын таван гишүүн, “Босоо хөх Монгол” ТББ  зэрэг хэд хэдэн байгууллагын төлөөл­лүүд орсон юм.  Харин миний хувьд М.Энхболд дарга руу дайрсан хүний нэрийг санах­гүй байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын лав биш бай­сан. Энэ асуудлыг Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газрынхан мэдэж байгаа" гэсэн юм.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга асан М.Энхболд жиргэсэн байна. Тэрбээр  "Надруу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн" хэмээн жиргэжээ. 

М.Энхболдын жиргээ: