Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо.

Мөн  ОХУ-ын Улаан-Үдэ хотоос 05 дугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авна.

Харин 05 дугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ.