Цар тахлаас сэргийлэхийн тулд хөл хорионд байгаа хугацаанд айдас, сэтгэлийн түгшүүрээ даван туулах нь чухал. Үүнд туслах сэтгэл зүйн олон стратегиуд бий. 

Та сандарч, түгшин аргаа олохгүй, яаж эхлэхээ мэдэхгүй, хэнд хандахаа ойлгоогүй байгаа бол энэ хэдэн зөвлөмжийг ягштал дагаад үзээрэй. 

Засгийн газраас тархалтыг зогсоохоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд (тусгаарлалт, гэрийн хорио гэх мэт) эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, эдийн засгийн холбоотой стресс, айдас төрөх нь зүйн хэрэг юм. Ялангуяа Монголчууд бидний хувьд ойрын хэд хоногт гэнэтийн арга хэмжээнүүдэд бэлтгэлгүй орох шаардлага тулгараад байна. Гэхдээ нэг сайн мэдээ бол бид гэнэтийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар өндөртэй хүмүүс билээ. Ирэх долоо хоног, саруудад юу болохыг яг таг хэн ч хэлж мэдэхгүй ч гэсэн энэ хугацаанд гарч ирэх сэтгэлийн түгшүүрийг амжилттай даван туулах олон стратегиуд бий. Үүнд нойр сайн авах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх зэрэг бие бялдрын алхамууд, эрүүл бус бодлуудыг орхих, гэр бүл, найз нөхөд рүүгээ залгах гэх мэт сэтгэл санааны дэмжлэг орно. Сэтгэл түгших тусам дархлаа сулардаг. Энэ мэдээллийг бид хаа сайгүй, өглөө оройгүй харж байна. Гэвч үр дүнтэйгээр хэрхэн зохицуулах тал дээр хэдэн зөвлөмж хүргэе. Аюул эсвэл түгшүүрийн үед бидний симпатик мэдрэлийн систем (SNS) идэвхжиж кортисол хэмээх стрессийн дааврыг ялгаруулдаг. Даамжрах тусам кортизол нь дархлааг дарангуйлж, вирусын эсрэг тэмцэхэд тусалдаг цусны цагаан эсны тоог бууруулж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Илүү их сандарч тэвдэх тусам бие махбодь өвчинтэй тэмцэх чадваргүй болж, өвчин тусах, эдгэрэхгүй удах үзэгдэл ихэсдэг. Тиймээс стрессийн хариу үйлдлээ удирдах нь чухал юм. Эдгээр танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээнд үндэслэсэн зөвлөмжүүд танд туслах болно.

Үр дүн заавал гарах болно. Бид маш их зүйлийг мэддэг ч хийж хэрэгжүүлэх дээрээ анхаарах хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

  1. Мэдээнд хэт их ач холбогдол өгч, байн байн шалгахгүй байх. “Цар тахал дэлгэрсээр байна, онцгой байдал зарлалаа, олон хүнтэй газар бүү яв, бүү аял, гараа угаа, маскаа зүү, гэртээ бай” гэсэн зурвасуудыг цаг тутам уншаад сонсоод байх шаардлагагүй.Зурвас, өдрийн мэдээг өдөрт нэг шалгасан бол үлдсэн цагаа өөр зүйл хийхэд цагаа зарцуул. 


  1. Найдвартай эх үүсвэрээс мэдээ мэдээллээ ав. Нийгмийн сүлжээгээр тархсан олон янзын сенсаци бүхий мэдээнээс хол бай.


  1. Тайвшрах, бясалгал хийхэд цагаа зарцуул.  Маш олон үнэгүй онлайн хичээлүүд бий, мөн цагаа зохицуулж дасгал хийхэд тусалдаг гар утсаны апплилэйшн татаж ав. 


  1. Нийтийн сандралд бүү нэмэр бол. Гэр бүл, найз нөхдөдөө айж байгаа тухайгаа хуваалцах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тэр болгоноо facebook, twitterээр бүү зарла. Халдвар аваагүй нэг хүн гэрээслэлээ урьдчилаад бичсэн тухайгаа пост оруулсан байсан. Хүмүүс аль хэдийнээ түгшүүртэй байхад энэ ямар нэмэр болох вэ дээ? Сэтгэлийн түгшүүр нэмж тараахгүй байх нь хайртай хүмүүсээ хамгаалж байгаагийн илрэл. Дэлгүүрийн хамаг бараа дууссан зураг, сонссон аймшгийн түүх зэргээ хуваалцахаас өмнө дахин нэг бодоорой. Бүх үсгийг ТОМООР бичих, АНХААРУУЛГЫН ТЭМДЭГ!!! Ашиглахаас зайлсхий. Өөрөө ч тэдгээр мэдээллийг уншихгүй байхад (mute хийхэд) илүүдэхгүй. 


  1. Нийгмийн харилцаагаа бүү тасла. Хүнд өгч болох хамгийн муу шийтгэл юу вэ? Энэ бол шорон биш, шинэ жилийн замын бөглөрөл ч биш юм. Хариулт нь ганцаар хоригдох, өөрөөр хэлбэл нийгмийн тусгаарлалт гэж хэлж болно. Бидэнд тохиолдож болох хамгийн муу зүйл бол биднийг бусдаас тусгаарлах явдал. Хүн бол нийгмийн амьтан юм. Бид бие биетэйгээ хоол хүнс, орон байр, махчин амьтдаас хамгаалахад хэрэгтэй гэсэн генетикийн утсаар холбогддог. Энэ нь хямралын үед бүр ч чухал. Бусдын дэргэд таны тархи серотонин (сэтгэлийн хөдөлгөөнийг дээшлүүлдэг), допамин (таашаал, урамшууллын мэдрэмжийг өгдөг), эндорфин гэх мэт химийн бодисуудыг ялгаруулдаг. Тиймээс бид бүлгийн цугларалтаас зайлсхийж байгаа ч гэсэн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно холбоотой байгаарай. Видеогоор холбогдох цаг товлож, утсаар ярих нь чухал. Олуулаа холбогдох групп чат эхлүүлж болно. Виртуал оройн хоолны тов, онлайн кофены болзоо, онлайн уулзалтад оролцоорой. Хөршүүдийн групп нээж, бие биедээ туслахыг санал болго. Та алс хол амьдардаг найзуудтайгаа хамт кино үзэж ч болно. Гэрийн тэжээвэр амьтдаа тэврэхээ бүү мартаарай. Зөөлөн юм тэврэх нь (Fuzz Therapy) нэг төрлийн тайвшрал болдог.  Манай байрны групп дээр бие биенээсээ тусламж хүссэн мэдээллүүд орж эхэлж байгаад би хувьдаа талархалтай хүлээн авч байгаа.



  2. Өдрийн хуваарь гарга. Нийгмээс хөндийрч, тусгаарлагдах нь өөр өөрийн өвөрмөц бэрхшээлийг бий болгодог. Үүний нэг нь таны өдөр тутмын амьдралын хэв маягаа алдах явдал юм. Энэ нь биднийг түгшээж, эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй юм. Байнгын амьдралынхаа аль болох олон бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан шинэ горимыг бий болгоорой, үүнд сэрэх цаг, унтах цаг, дасгал хөдөлгөөн, онлайн сургалтууд  хоол орно. Энэ нь ердийн ажлын өдөр юм шиг бүтэц зохион байгуулалт хийж болно. Жишээ нь  өглөө сэрүүлгээ тохируулах, дасгал хийх, шүршүүрт орох, өглөөний хоол идэх, ажлаа хийж суух, хуваарьт завсарлага авах гэх мэт. 


  1. Ажлын талбайг амьдрах орон зайгаас тусгаарла. Хэрэв та гэрээсээ ажиллаж байгаа бол ажлын орон зайг тусгайлан гаргаарай. Энэ нь ажил, хувийн амьдралын ялгааг гаргахад тусална. Энэ нь эмх цэгцтэй, анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Таны ажлын өрөө нь буланд байрлах бичгийн ширээ, хоолны ширээ хүртэл байж болно. Нэг өдрийн ажил дууссаны дараа тэр орон зайнаасаа холдоорой. 


  1. Дасгал хөдөлгөөн хийхГэртээ болон дотор байх хамгийн том эрсдэл бол хөдөлгөөнгүй байх явдал юм. Бидний бие хөдлөхийн тулд бүтээгдсэн бөгөөд эрүүл саруул байхын тулд дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Бид дасгал хөдөлгөөн хийх үед тархи маань серотонин шиг сэтгэл санааг зохицуулдаг чухал мэдрэлийн химийн бодис үүсгэдэг бөгөөд бидний бие кортизол шиг стрессийн дааврыг иддэг. Энэ нь стресс ихтэй үед дасгал хөдөлгөөний онцгой чухал ач холбогдол юм. Гүйх эсвэл алсын зайнаас гадуур алхах. Гэртээ сунгалт, суниалт, таталт, биеийн тамирын дасгал, хүндийн өргөлт, иогийн видео бичлэг, фитнес бичлэг үзэж хийх.


  1. Анхаарлаа сарниул, завгүй байгаарай. Хэрэв танд хийх зүйл байхгүй бол таны сэтгэл санаа зовнилоо нэмэгдсээр байх болно. Бие мах бодийн дасгал хөдөлгөөн хийх (ямар нэгэн зүйл бүтээх, зурах, бичих, жигнэх, дасгал хийх), таны оюун санааг хамарсан танин мэдэхүйн дасгал (Sudoku, үгийн таавар, ном, кино, ширээний тоглоом, подкаст), мэдрэхүйн ( усанд орох, нэг аяга халуун цай уух, дуртай хоолоо идэх, тайвшруулах хөгжим сонсох). Энэ бол тархи, бие махбоддоо анхаарал тавих цаг үе юм.